Давосын чуулга уулзалтын хүрээнд Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн тухай тайлан илтгэл тавьжээ. “Дэлхийн эдийн засаг 2018 он гарснаас хойш эрчимтэй өсөх боллоо.
Хятадын эдийн засгийн өсөлтийн хэмжээ үргэлжлэн тогтвортой байдлаа хадгалж, 6.5 хувьд хүрэх төлөвтэй байна” гэж ОУВС-гийн ерөнхий захирал Кристин Лагард онцоллоо. Тэрбээр чуулга уулзалтын хэвлэлийн төвд болсон хурлын үеэр “Дэлхийн эдийн засаг 2016 оноос хурдтай хөгжиж эхэлсэн. Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ болон ирэх онд улам эрчимжихийг бодит байдал харуулж байна. Олон улсын валютын сан ирэх хоёр жилийн дэлхийн эдийн засгийн өсөлтөд зохицуулалт хийх гэж байгаа нь хөгжиж буй эдийн засгийн илрэл. АНУ-ын татварын шинэчлэл, санхүүгийн урамшууллын төлөвлөгөө нь тус улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж байна” хэмээн тэмдэглэжээ. Хөгжиж буй эдийн засгийн өсөлт 2018, 2019 онд хоёр хувьд хүрч, АНУ-ын эдийн засгийн өсөлт 2020 он хүртэл тогтвортой байх болно хэмээн тайланд төсөөлжээ. ОУВС-гийн судалгааны газрын дарга Мори Остффелд “Хятадын эдийн засгийн өсөлт тодорхой хэмжээгээр удааширсан хэдий ч дэлхийн эдийн засгийн гол хүчин хэвээр байна” хэмээн онцолжээ.
Сэтгэгдэл (1)