зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Мөнхбат: Хувийн их, дээд сургууль олширсон нь хууран мэхлэх газар авсантай холбоотой

2018-1-26
0
ЖИРГЭХ

МУИС-ийн багш, профессор, социологич О.МӨНХБАТТАЙ ярилцлаа.

-Олон нийтийн дунд “Монголд хэт олон их дээд сургууль байна. Бүх хүн дээд боловсролтой болсноор ажиллах хүн олдохоо болилоо” гэх түгээмэл ойлголт байна. Та үүнд ямар байр суурьтай байдаг вэ?

-БСШУСЯ-ны мэдээгээр 2016- 2017 оны хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 95 их дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагийн 17 нь төрийн өмч бусад нь хувийн болон өөр өмчийн харьяалалтай аж. Эдгээр сургуульд 157,138 оюутан суралцаж байгаагийн 91 мянга нь дээр дурдсан төрийн өмчийн их, дээд сургуульд суралцаж байна. Энэ тоог хүн амын тоо, насны ангилалтай харьцуулж үзэх юм бол дэлхийн дундажтай ойролцоо байгаа юм. Бас нэг сонирхолтой баримт хэлэхэд МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимээс 2014 онд улс орон даяар явуулсан “Сургуулийн орчин” судалгааны дүнгээс үзэхэд ахлах ангид суралцаж буй сурагчдын 94 хувь нь их дээд сургуульд элсэнэ гэж хариулсан байна. Тус тэнхимээс 2012-2016 оны хооронд явуулсан “  Тэдний дийлэнх нь хүүхдээ дээд боловсролтой болгоно хэмээн төлөвлөдөг гэж хариулсан байна.

-Тэгэхээр эрэлтээ дагаад нийлүүлэлт гэдэг зарчмаар олон их дээд сургуулиуд байна гэсэн үг үү?

-Тэгж хэлж болох юм. Нэг талаас дэлхий даяар дээд боловсрол өөрөө нийтийн шинжтэй боллоо. Хэрэв XVII-XIX зуунд дээд боловсрол язгууртан, дээд давхрааны төлөөллийн хүртээл байсан бол ХХ зуунд дунд ангийн төлөөлөл болж өргөжин, улмаар шинэ зуунд нийгмийн бүх давхрагын төлөөлөл сурдаг болж нийтийн шинжийг олж авлаа. Түүнчлэн их сургуулиуд газар нутгаар хязгаарлагдахаа больж, глобаль шинжтэй болж байна. Нөгөө талаас хүний сурч боловсрох эрхийн асуудал энд хөндөгдөж байна. Сурах хүсэлтэй мөн сурах чадвартай бол түүнийг хиймлээр хязгаарлаж болохгүй шүү дээ. Социализмын үед улсын нэг их, дөрвөн дээд сургууль үндэсний хэмжээнд дээд боловсрол олгож, мөн ЗХУ болон бусад ах дүү соц орнуудад оюутнаа илгээдэг байхад оюутны тоонд төрийн зүгээс хатуу хязгаар тогтоодог байв. Тэгэхэд хэдийгээр элсэлтийн шалгалтаар сайн шүүж чадвартай сурлагатай нэгнийг нь их дээд сургуульд элсүүлдэг байсан хэдий ч тэднээс дутахгүй мэдлэг чадвартай цөөнгүй хүүхэд элсэж чадахгүй нүдэндээ нулимстай үлддэг үе байлаа. Мэдээж одоо тэр үе шиг байж болохгүй нь ойлгомжтой. Олон их дээд сургуультай, хэдэн арван мянган оюутантай байх нь муу зүйл биш, харин тэр бүхэн чанартай байж чадаж байна уу гэдэг нь чухал асуудал.

-Таны үнэлэмжээр манай их дээд сургуулиуд чанартай байж чадаж байна уу?

-Өнөөдөр их сонин дүр зураг харагддаг. Нэг талаас олон нийт боловсрол мэдлэг чухал, бид хүүхдээ дээд боловсролтой болгоно гээд байдаг. Нөгөө талаас энэ олон их сургууль шаардлагагүй, дипломтой ажилгүй хүн хэрэггүй гэдэг. Асуудлын учиг нь монголчууд дээд боловсролыг ад үзээд байгаадаа бус чанаргүй боловсрол олгоод, хүүхэд хүмүүсийг хуураад байгаа өнөөгийн тогтолцоог нь шүүмжлээд байна. Дээд боловсрол олгодог сургуулиуд олширч байгаагийн гол шалтгаан нь хэрэглэгчдийг хууран мэхлэх явдал газар авсантай шууд холбоотой. Энэ мэхлэлт хэрхэн илэрч байгааг харцгаая.

Нэгдүгээрт, ямар ч хамаагүй арга замаар хүүхэд элсүүлэх явдал давамгайлж байна. Үүний тулд нэр хүндтэй их сургуулиудын нэр устай ижил төсөөтэй хаяг шошго авч мэдээлэл муутай иргэдээ хуурах, үндэсний гэх зэрэг хавчуурга хийж тархи угаалт явуулж байна. Мөн элсэлтийн үеэр анги даасан багш нарт мөнгө төгрөг амлаж, тухайн сургуульд элсүүлсэн хүүхдийн тоогоор мөнгөн урамшуулал олгодог. Бас хөдөө орон нутагт элсэлт гэж нэг өдөр бужигнуулахдаа хэдэн гайгүй эрэлттэй сургуулийн элсэгчдийн хяналтын тоог дарж, эхлээд хувийн хэдэн сургуулийн хуваарийг дуудаж, сургуульгүй хоцорлоо гээд эцэг эх хүүхдийг сандаргаад хүчээр авахуулдаг. Ингэж элсүүлсэн хүүхдийн баримт бичгийг урьдчилгаа төлбөр гэж баахан мөнгөтэй хамт хурааж авчихаад хэрэв өөр сургуульд элсвэл мөнгийг нь буцаан олгохгүй өөртөө үлдээнэ. Мөн дэлхийд хаа ч байдаггүй худал мэргэжлийн нэр зохиож хүүхэд татна. Бараг л их эмч-эдийн засагч- хуульч гэх нь холгүй.

Хоёрдугаарт, Ямар ч баталгаагүй хөтөлбөрөөр сургалт явуулдаг. Сургалтын хөтөлбөрийг олон мэргэжлийн багш экспертүүд боловсруулж, хөтөлбөрийг хороодоор хэлэлцэн батлуулах ёстой атал олон сургууль ингэх нь бүү хэл тийм бүтэц ч байхгүй. Хөтөлбөр нээхдээ уул нь зах зээлийн эрэлт хэрэгцээ, багшлах боловсон хүч, сургалтын орчны болон ажил олгогч, төгсөгчдийн гээд олон төрлийн судалгаа явуулсан байх ёстой атал энэ бүхнийг хийхгүй. Боловсролын хууль тогтоомжийн дагуу сургалтын хөтөлбөр нь а.Ерөнхий суурь, б.Мэргэжлийн, в.Мэргэших гэсэн хэсгээс бүрдэж, нээлттэй, сонголттой байх ёстой авч “хэмнэлтийн” зарчмаар хандаж, ямар ч сонголтгүй цөөн хичээлийг заавал үзэх байдлаар шахах, байгаа боловсон хүчиндээ зохицуулан хөтөлбөр зохиох зэрэг хандлага газар авсан.

Мөн хямд ажиллах хүч болгож, магистр ч хамгаалаагүй төгсөгчдөө багшаар ажиллуулж, өөр байгууллага, сургуулийн нэр хүндтэй эрдэмтдийг “амьгүй албат” байдлаар цаасан дээр бүртгэлтэй байлгана. Ямар сайндаа манай нэгэн ахмад эрдэмтэн багш “Би хэдэн их сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн гэдгийнхээ тоог алдсан” гэж хошигнож суухав. Үүнийг хянах, магадлан итгэмжлэл хийх ёстой байгууллагууд нь энэ бүхнийг үл хэрэгсэх, эсвэл ашиг сонирхлын зөрчлийн үүднээс ханддаг. Мөн оюутны мэдлэгийг дүгнэхдээ дүн хиймлээр өсгөж тавих, оюутны 70 мянгыг олгохдоо голч дүнг харгалзана гэсэн нь үүнийг улам ташуурдсан.

Гуравдугаарт, ямар ч арга замаар хамаагүй их сургууль болох сонирхолтой болсон. Боловсролын тухай болон Дээд боловсролын хууль тогтоомжид коллеж, дээ сургууль, их сургуулийн шатлалыг тогтоож өгсөн байдаг хэдий ч хууль “гууль” болсон энэ үед эрх мэдэл, мөнгө, хэлхээ холбоотой бол өчигдөр МСҮТ байсан газар өнөөдөр их сургууль болдог боллоо. Орох барилга нь баригдаж дуусаагүй байхад их сургууль болчихоод докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийг өөр дээрээ байгуулж, эрдмийн зэрэг тараагаад сууж байгаа газар хүртэл байна. Их сургуулийн багш эрдэмтэд эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж, олон улсын сэтгүүлд бүтээлээ хэвлүүлэх ёстой атал энэ шаардлагыг хангадаг газар нь МУИС, ШУТИС, ЭМШУҮИС, ХААИС гээд цөөхөн хэдэн сургууль байдаг. Web of science-д бүртгэлтэй, импакт фактор бүхий хянан шүүдэг олон улсын сэтгүүлд хэвлэгдсэн байдлаараа Монгол Улсдаа МУИС тэргүүлж, төрийн өмчийн дээр дурдсан хэдэн сургууль удаалж байгаа бол хувийн сургуулиуд чимээ ч үгүй байна. Их сургуулийн статус авах нэг шалгуур бол ахисан төвшний сургалт явуулах явдал. Улсын хэмжээнд магистрантурын талаас илүү хувь, докторантурт суралцаж байгаа суралцагсдын таван хүний нэг нь төрийн өмчийн их сургуулиудад суралцаж байна. Их сургууль гэсэн нэртэй олон сургууль докторын хөтөлбөрийг нэр төдий халхавч байдлаар байлгаж байгаа юм. Түүнчлэн их сургууль байгалийн ухаан, нийгэм, хүмүүнлэгийн суурь болон хэрэглээний шинжлэх ухаан, мэргэжлийн хөтөлбөрүүдийг тогтвортой хэрэгжүүлэх ёстой атал ихэнх их сургууль хямд зардал, элсэлт өндөртэй бизнес, эрх зүй, нийгэм хүмүүнлэгийн сургалт эрхэлж байгаа юм.

Дөрөвдүгээрт, хямд зардал бүхий хөтөлбөрүүдэд элсэлт авч сургалт явуулах явдал хавтгайрлаа. Үнэндээ суурь шинжлэх ухаан, түүний дотор байгалийн ухааны хөтөлбөр бол маш их зардал шаарддаг атлаа хүн бага элсдэг. Гэтэл энэ суурь салбар хөгжихгүйгээр хэрэглээний болон мэргэжлийн хөтөлбөр хөгжих боломжгүй. Биологи, хими зэрэг байгалийн ухааны боловсон хүчингүйгээр анагаах хөгжих нь бүү хэл сургалт явуулах аргагүй атал манайд бол болоод л байдаг нь хачирхалтай.

Өнөөдөр төрийн өмчийн МУИС, ШУТИС, ЭМШУҮИС, МУБИС, ХААИС зэрэг хэдэн их сургууль Монголын дээд боловсролын нүүр царай болж байгаа нь худлаа биш. холбоог хангах, бодлого хэрэгжих эрх зүй-санхүүгийн таатай орчин бүрдүүлэх явдал юм.

Өнөөдөр улс орнууд өөрийн улс орны бие даасан байдал, хүчирхэг, хөгжсөн байх хүчин зүйлийг чанартай боловсрол, түүний дотор дээд боловсролын тогтолцоотой холбож, түүнээ дэмжих бодлогыг хэрэгжүүлж байна. Хөрш улс орнууд маань чанартай дээд боловсролын тогтолцоотой болох асуудлыг үндсэн хоёр арга замыг хослуулан хэрэглэн шийдэж иржээ. Нэгдэх арга замын тухайд хэдэн жишээ авч үзье. БНХАУ гэхэд XX зууны сүүлээр өрнөдийн нэр хүндтэй их дээд сургуульд боловсон хүчнээ төрийн хөрөнгөөр сургаж, төгсөөд ирмэгц нь үндэсний гол гол их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллуулж, хүний нөөцийн асуудлаа шийдэхийн зэрэгцээ их сургуулиудаа мөнгө санхүүгээр дэмжиж хөл дээр нь босгосон аж. БНСУ мөн л энэ замаар дээд боловсролын тогтолцоогоо хөгжүүлсэн байна.

Хоёрдугаар арга зам бол үндэсний их сургуулиудыг хөгжлийн төвшнөөр нь ангилж, тэргүүлэх сургуулиудыг төрийн бодлогоор дэмжиж, дэлхийн төвшинд хүргэх явдал аж. Монгол Улсын тухайд 2015 онд УИХ-ын 12 дугаар тогтоолоор “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг баталсан нь эдүгээ гол бодлогын баримт бичиг болж байгаа гэж ойлгож байгаа. Энэ баримт бичигт дээд боловсролын хөгжлийн төлөвийг 2014-2024 оныг “дээд болон мэргэжлийн боловсрол нь хөдөлмөрийн даяарчлагдсан зах зээлд амжилттай өрсөлдөх, бие даан ажлын байр бий болгох, улс үндэстний болон орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг үндэсний онцлогт тулгуурлан шийдвэрлэх, үндэсний инновацийн чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах чадамж эзэмших үе” гээд “Монгол Улсын дөрвөөс доошгүй их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд хүргэсэн байна” гэжээ.Харин энэ зорилтод хүрэхэд төрийн дэмжлэгийг хэрхэн хэрэгжүүлэх талаар тун бага эсвэл огт дурдаагүй байна. Мөн засаг төр солигдсон болохоор өөр нам төр байхад батлагдсан тул одоо хамаагүй гээд хаях магадлалтай.

-Тэгэхээр дээд боловсролд төрийн дэмжлэгийг хэрхэн зохистой хүргэх вэ?

-Монголчууд хөнжлийн бааз суурь, лаборатори, боловсон хүчин байхгүй газарт баахан төсөл өгдөг, нөгөөдүүл нь хийхгүй, худал тайлагнадаг эсвэл “далд туслан гүйцэтгэгч” олж завсраас нь мөнгө унагадаг ч юмуу нэг төслөөр хэд хэдэн газраас давхардуулан мөнгө авдаг гэх зэрэг олон муухай арга зам байнаа. Энэ бүхнийг таслан зогсоох хэрэгтэй. Гуравдугаарт, Монгол Улсын хэмжээнд хэвлэгддэг эрдэм шинжилгээний цөөнгүй сэтгүүлд импакт фактор, ишлэлийн тоо гэх зэрэг шалгуураар төвшин тогтоож улмаар олон улсын тавцанд гаргах бодлогыг тууштай хэрэгжүүлмээр байна. ОХУ гэхэд РИНЦ буюу Ишлэгдэх байдлын Оросын индекс гэсэн тогтолцоог амжилттай нэвтрүүлээд одоо олон ч сэтгүүл “Томсон Ройтерс”-д бүртгүүлж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. Дөрөвдүгээрт, Монгол улсын ирээдүйн хөгжилд зайлшгүй шаардлагатай их сургуулийн суурь шинжлэх ухааны хөтөлбөрүүдийг төрөөс дэмжиж, чадалтай, мэдлэгтэй элсэгчдээ тэтгэлгээр татах бодлогыг хэрэгжүүлмээр байна. МУБИС- ийн багшийн хөтөлбөрүүдэд тэтгэлэг олгодог болсноос хойш элсэгчдийн тоо нэмэгдэж, чанар нь дээшилсэн нь ийм төрлийн бодлого үр үр дүнтэй болохыг харуулж байна. Эцэст, бодлого гээч юмаа зөв боловсруулж, тогтвортой байлгах шаардлагатай болжээ. Сүүлийн есөн жилийн хугацаанд боловсролын салбарт шинэчлэл хийх гэсэн хоёр ч сайд бас ч багагүй зүйлийг эхлүүлж, хэрэгжүүлж байсан. Ё.Отгонбаяр сайдын үед тарсан олон их сургуулийн нэгтгэхийг нь нэгтгэж, чадавхжуулах гэж зөв зүйл хийж эхэлсэн боловч дараа дараагийн сайд нар нь үгүйсгээд хаячихлаа. Хамгийн сүүлд гэхэд Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд өөрийн төгссөн сургуулиа их сургууль болгоно гээд МУИС-д нэгдээд үйл ажиллагаа нь жигдэрч байсан Худалдааны сургуулийг салгаж их сургууль болгочихлоо. Л.Гантөмөр сайдын үед боловсролыг цогц байдлаар нь буюу сургуулийн өмнөх, бага дунд, ахлах, дээд төвшинд нь шинэчлэх, дээд боловсролын хөтөлбөрүүдийг дэлхийн нийтлэг шаардлага ЮНЕСКО-ийн индекстэй уялдуулах талаар их зүйл хийж байсан нь одоо зогсож, дахиад л нөгөө дэлхийд байхгүй хүүхэд хуурсан гоё нэртэй хөтөлбөрүүд нээгдээд эхэлчихэж. Энэ мэт байдал нь Монголын боловсролын тогтолцоог туйлдуулж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл пүрэв гарагт эхэлнэ
Б.Уянга: "Мандала Турс" компанид хулхидуулсан хүмүүс хамтдаа тэмцмээр байна
Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр зарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • иргэн (153.150.182.204)
    Хувийн хэвшил гээд хүүхдийн хувь заяагаар тогложболохгүй. Үнэн юм хэлсэн бна
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • иргэн (153.150.182.204)
    Хувийн хэвшил гээд хүүхдийн хувь заяагаар тогложболохгүй. Үнэн юм хэлсэн бна
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • saraa (66.181.182.218)
    hotsrogdson uzeltei hun bna, Hubiin hebsnild anhaarah um medeej bii, gehdee ali cn ulsad hogjliin gol zuil bol hubiin hebsnil gedgiig oilgoh heregtei
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (158.208.192.248)
    Hehehe. Ene chin HAAIS-iin rector Heruuga gedeg hun baina daa. Setguulch mini ee
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа
    саяхан
  • Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна
    55 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл пүрэв гарагт эхэлнэ
    1 цаг 40 мин
  • Б.Уянга: "Мандала Турс" компанид хулхидуулсан хүмүүс хамтдаа тэмцмээр байна
    2 цаг 16 мин
  • Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр зарлаа
    2 цаг 43 мин
  • Манай улсын 17 аймгийн 137 сум ТАРВАГАН ТАХАЛ өвчний байгалийн голомттой
    3 цаг 2 мин
  • Монгол-Хятадын 5 дахь удаагийн экспод монголын 350 гаруй ААН оролцож байна
    3 цаг 26 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна
    3 цаг 32 мин
  • Маргаашаас тэгш, сондгойгоор зорчино
    4 цаг 45 мин
  • "The Beatles"-ийн ард байсан хүн
    5 цаг 3 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 7 мин
  • Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна
    5 цаг 16 мин
  • Малчны хүүхэд ХААИС-д үнэ төлбөргүй суралцахын тулд ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
    5 цаг 21 мин
  • Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
    5 цаг 56 мин
  • 2024–2025 оны хичээлийн жилд боловсрол нөхөн олгох сургалтад нийт 5251 хүн хамрагджээ
    5 цаг 57 мин
  • Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 70 хувьтай үргэлжилж байна
    6 цаг 10 мин
  • Есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    6 цаг 11 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар КОЙКА-ын ерөнхийлөгчтэй уулзав
    6 цаг 12 мин
  • ӨНӨӨДӨР: Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт үргэлжилж байна
    6 цаг 15 мин
  • Зурхай: Удирдлагын суудалд суухад сайн өдөр
    6 цаг 19 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК