зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Болорчулуун: Дүүргийн Засаг дарга нар захирамж гаргахгүй байхад газрын алба яаж гэрчилгээ бичих юм бэ

2018-1-30
0
ЖИРГЭХ

 

Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуунтай ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт газрын асуудлаар олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн үер иргэдээс гадна Өргөдлийн байнгын хорооноос хүртэл газрын албадын хүнд суртлын талаар шүүмжилсэн. Газартай холбоотой гомдлыг бол ер нь иргэд байнга гаргадаг. Энэ асуудал ойрын жилүүдэд цэгцрэх болов уу?

-Газрын тухай өргөдөл, гомдол байнга л яригддаг. Баянзүрх дүүрэгт газартай холбоотой гомдол их байна гэж хэлэлцүүлгийн үеэр яригдсан. Гэтэл дүүргийн Засаг дарга, Газрын албаны даргын томилгооноос болж хойшилсон болохоос бус биднээс болж удаашраагүй. Хэт нэг талыг барьж ойлгож болохгүй. Газрын тухай хууль батлагдсанаар иргэдэд тулгамдаж байсан асуудлын дийлэнхийг шийдсэн. Шийдсэн гэдгийг яаж харж байна вэ гэхээр нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн ажил 86.4 хувьтай байна.

Өмчлөлийг энэ тоон үзүүлэлтэд хүргэхийн тулд газрын албад сайн ажилласан. Одоо үлдсэн хувьд нь зөв зохион байгуулалтай ажиллах хэрэгтэй. Нөгөөтээгүүр шат дараалалтайгаар ажиллах бодлого боловсруулсан. Энэ хүрээнд хариуцсан дүүрэг болгонд ажиллах талбараа тодорхойл гэдэг даалгаврыг мэргэжилтнүүддээ өгсөн. Нөгөөтээгүүр нэг хороо 100 га нутаг дэвсгэртэй байлаа гэхэд өмчилж авсан хэсэгт нь газрын харилцаа дахиж яригдахгүй шүү дээ.

Харин үлдсэн хэсэг буюу эзэмших гэрчилгээтэй иргэдийг өмчлөлтэй болгох, зөвшөөрөлгүй буусан айл өрхөд албан шаардлага хүргүүлэх асуудал яригдана. Өргөдлийн байнгын хорооноос ярихдаа иргэдийн 70 хувь нь хэл ам хийж байна гэсэн. Тэгвэл бидний хийсэн ажлыг хааш нь хийх гээд байгааг би ойлгохгүй байна. Улаанбаатар хот 1.3 сая хүн амтай. Гэтэл хэлэлцүүлгийн үеэр 500 гаруй өргөдөл ирсэн. Энэ өргөдлийг шийдвэрлэчихвэл газрын харилцаанд өөр маргаантай асуудал бараг үлдэхгүй болов. Хэрвээ иргэдээс ирсэн өргөдлийг шийдвэрлэхгүй олон жил дарсан бол Улаанбаатар хотын оршин суугчид газраа өмчилж авах уу.

-Иргэдийн өргөдөлтэй нэг бүрчлэн танилцсан уу?

-Үзсэн. Бараг 90 хувь нь газар шинээр авах, гэрчилгээ олгох гээд өөрсдөөс нь шалтгаалах зүйл байсан. Бусад нь шүүхийн маргаантай хэрэг байна лээ. Түүнээс биш “Нийслэлийн газрын алба”, “Энэ дүүргийн газар зохион байгуулагч” гэж нэр цохсон асуудал яригдаагүй.

-Газар шинээр авах өргөдөл гаргаснаас хойш хуулиар 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Гэтэл энэ хугацаанд багтаж өргөдлийн хариу өгдөггүй, шийдвэрлэлгүй олон жил боллоо гэх зэргээр гомдол их гардаг. Энэ асуудлыг шийдвэрлэх бололцоо бий юү. Уг нь өргөдөл ирсэн он cap өдрийг ил тод болгож байж газрын харилцаа иргэдэд хүртээмжтэй хүрэх юм шиг?

-Газрын албадын 2018 оны тэргүүн зорилго нь газрын харилцаанд IS09001 стандарт нэвтрүүлэхээр Стандартчилал хэмжил зүйн газрын удирдлагуудтай уулзсан. Ингэснээр өөрийнх нь өгсөн өргөдөл аль шатанд явж байна вэ гэдгийг иргэд харах боломжтой болно. Бичиг хэргээс хэд хоногийн дотор мэргэжилтэн рүү шилжээд мэргэжилтэн хуульд заасан хугацаанд өргөдлийг нь судлаагүй бол манайд өргөдөл гаргах эрхтэй гэсэн үг.

Ингэхээр бид шаардлага тавина. “Иргэний өргөдлийг яагаад цаг хугацаанд нь шийдвэрлэхгүй байна вэ” гэж шаардах боломжтой болох юм. Ингэхээр газар олгох процесс олон нийтэд нээлттэй болж иргэдийн гомдол гаргадаг асуудал арилна. Би нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Газрын зөвшөөрлийг газрын алба дангаараа шийддэг юм шиг иргэд боддог. Гэтэл үгүй ээ. Дүүргийн Засаг дарга ямар үүрэгтэй юм бэ.

Нийслэлийн Засаг даргаас газрын захирамж цаг хугацаандаа гаргаж өгдөг Нийслэлийн газрын алба долоо хоног бүр газрын эрхийг хянан шийдвэрлэх хурал хийдэг. Тиймээс Нийслэлийн газрын албанд газар өмчлөлтэй холбоотой ямар нэг асуудал үүсдэггүй. Гэтэл асуудал хаана байна вэ гэхээр өнөө л дүүргүүдэд байх жишээтэй. Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Засаг дарга нь газрын захирамж Гаргаж өгөхгүй байхад газар зохион байгуулагч дур мэдэж гэрчилгээ бичиж өгөх эрхгүй.

Газрын албанд материал ирлээ. Үүнийг нь хуулийн хүрээнд судалж үзсэний дараа дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтэст шилжүүлдэг. Эндээс мэдээж шалгах нь ойлгомжтой. Арай хийж Засаг дарга руу шилжлээ гэхэд захирамжаа гаргадаггүй. Ийм асуудал зөндөө бий. Ийм процессоос болж цаг хугацаа алддаг. Гэтэл иргэд “Газрын зохион байгуулагчид материалыг удлаа” гэж харддаг. Хардах эрх нээлттэй. Гэхдээ бодитой хардах хэрэгтэй.

-Дүүргийн Засаг дарга нар сард хэдэн удаа хуралдаж газрын захирамж гаргах ёстой юм бэ?

-Нийслэлтэй адилхан. Нэр шилжүүлэх өргөдлийн хариуг 14 хоног, гэрээ сунгах, шинээр газар олгоход 30 хоногт багтаан хариу егөх ёстой гэж хуульд заасан. Газрын алба 14 хоногийн дотор хуралдаж, Засаг дарга руу шилжүүллээ гэхэд үүнтэй ялдуулж захирамж гарах ёстой. Гэтэл ингэдэггүй.

-Та Нийслэлийн газрын албаны даргын хувиар дүүргийн Засаг дарга нарт энэ асуудлаар зөвшилцсөн үү?

-Иргэдийн эрх зөрчигдөж байхад би зүгээр суухгүй нь мэдээж. Анхнаас нь дүүргийн Засаг дарга нартай биечилж уулзсан. “Захирамжаа гарга. Иргэдийн ажил, амьдрал нь хэцүүдлээ. Гэрчилгээг нь олгомоор байна” гэж хэлсэн. “За” гэж хэлсэн хэр нь эргэж хараад л мартдаг. Ахиад ярихаар “Ойлголоо" гэх жишээтэй.

-Дүүргийн Засаг дарга нарыг шавдуулахын тулд нийслэлийн Засаг даргад хандаж болох юм биш үү?

-Хэлэлгүй яах вэ. Бүгдтэй нь уулзаж үүрэг даалгавар өгсөн л байх. Уг нь хэлэлцүүлэгт дүүргийн Засаг дарга нарыг байлцуулах ёстой байсан юм.

-Зуслангийн газар эзэмших өргөдөл хүлээж авахтай зэрэгцэн Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт ачаалал эрс нэмэгддэг. Гэтэл та стандарт хэрэгжиж эхэлснээр иргэдийн өргөдлийг цаг хугацаанд нь шийдвэрлэх боломжтой гэлээ. Үнэхээр энэ нь ажил хэрэг болж чадах болов уу?

-Ямар ч ажлыг шинээр эхлүүлэхэд алдаа дутагдал гардаг. Гэхдээ бид үүнээс урьдчилан сэргийлнэ. Уг нь газрын асуудлыг шийдэхэд толгой өвдөхөөр зүйл биш. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн VII хороо гэхэд өмчлөх, эзэмших гэрчилгээ авсан, аваагүйгээр нь ялгаад нэгж талбараа тоолчихоор бүх тоо гараад ирнэ биз дээ. Би түрүүн нэг зүйл хэлсэн. Өмнө нь ямар ч зөвшөөрөл олгоогүй хоосон талбай дээр газар эзэмшүүлэх ажил зохион байгуулдаг байсан бол одоо 80-90 хувь нь иргэдийн эзэмшилд шилжчихсэн.

Одоо үлдсэн 10 хувьд нь өөрсдөөс шалтгаалах зүйлээ дайчлаад өмчлүүлэх, эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах ёстой. Мэргэжил, аргазүйн хувьд хийж чадах учраас иргэдэд нээлттэй, ил тод, хүртээмжтэй болно гэж ам бардам хэлсэн юм. Үүнийгээ ч хэрэгжүүлээд эхэлсэн. Газар өмчлөлийн гурван сарын аян үргэлжилж байна. Худалч хүнд айл болгоны хаалгыг тогшиж байж, 2,572 иргэнд газрыг нь өмчлүүлж өглөө.

Ирэх тавдугаар сарын 1-н гэхэд энэ тоог ахиулна. Хороонд тулгамдсан асуудлын хувьд нэгж талбараа тодорхойлсны дараа энэ хэсгийнх нь асуудлыг хороо, дүүрэг, нийслэл, яам эсвэл хуульд өөрчлөлт оруулах замаар шийдэх юм байна гээд тус тусад нь ангилахаар ажил харьцангуй цэгцэрнэ.

-Зуслангийн газар шинээр эзэмшихтэй холбоотой маргаан их гардаг. Жилд хэчнээн га талбайг зуслангийн зориулалтаар эзэмшүүлнэ гэсэн төлөвлөгөө байдаг юм уу. Эсвэл ирсэн өргөдлийнх нь дагуу боломжоор нь хуваарилдаг юм уу?

-Энэ их асуудалтай. Түрүүний ярьсан зүйл эргээд яригдана. Гэр хорооллын бүс яаж үүссэн юм бэ гэдгээс эхэлж яригдах ёстой асуудал.

-Иргэд өөрсдийн дураар, төлөвлөлтгүйгээр бууснаас болж уу?

-Тэгэлгүй яах вэ. Ямар ч төлөвлөлт, зохион байгуулалтгүй юм чинь гудамж нь өргөн, нарийн байхаас өөр яах юм. Үүнтэй адил зуслангийн асуудал дээр хуулийн өөрчлөлт хийх хэрэгтэй болов уу. Зуслангийн ногоон бүс гэхээр ойн захаас 50 метр нь эрүүл ахуйн бүс, 100 метр нь хамгаалалтын зурвас. Гол мөрөн, горхины захаас гэхээр 0-32 метрийн өргөнтэй горхины захаас 30 метр, 32-100 метр бол 50 метрийн зайтай байна гэж заасан байтал иргэд өөрсдийн дураар буучихдаг. Энэ хэдхэн жилийн өмнө асуудал биш шүү дээ.

Ардчилсан тогтолцоонд шилжсэн цагаас л ийм асуудал үүссэн. Үүнийг нь зохицуулъя гэхээр иргэд хуулиа дагаж мөрддөггүй. Ингэсээр байгаад асуудал газар авсан нь энэ. Ойн захад зуслангийн газар хүсэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дүгнэлт шаарддаг. Энэ дүгнэлт нь “Болохгүй” гэсэн хэр нь “Хууль, эрхзүйд нийцүүлж шийднэ үү” гэдэг. Энэ асуудлаар судалгаа хийж үзтэл Сүхбаатар дүүрэгт гэхэд 2,000 гаруй, Чингэлтэй дүүрэгт 8,000 орчим нэгж талбар хамгаалалтын зурваст байсан.

Ихэнх нь газар эзэмших гэрчилгээтэй. Хүчингүй болгоод нүүлгэе гэхэд өнөөдөр биш юм гэхэд маргааш хэн нэгэн хүн хашаа хатгаж таарна. Ийм л асуудал байна. Ядаж л олон улсын жишгийг хар л даа. Модны захад л зуслантай байдаг биз дээ. Хэн ч бодсон ийм л газарт зуслантай байвал гоё гэж боддог. Тэгвэл яагаад манай улсад үүнийг хорих ёстой гэж. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулмаар л байгаа юм.

Нөгөө талаасаа Газрын албанаас зуслангийн газрыг шууд олгодог юм биш. Зуслангийн амаар жишээ авахад Ар согоот, Шадивлан, Яргайт, Яргайтын богино, Жигжид, Гүнт, Майхан толгой, Санзай, Хандгайт, Баянбулаг, Шарга морьт, Ар хустай, Бэлх, Сэлх гээд бүгдэд нь иргэд өөрсдийн дураар хашаа хатгасан. Газрын албаны зохион байгуулалт хийхээс өмнө нь гэсэн үг.

-Гэхдээ Сонгинохайрхан дүүргийн хувьд зуслангийн зориулалтаар олгох талбайн хэмжээ бусад дүүргийг бодвол харьцангуй их шүү дээ. Энэ тал дээр?

-Газар ашиглалтын төлөвлөгөө гэж мэргэжлийн чиг хандлагыг харсан том төлөвлөгөө байдаг. Сонгинохайрхан дүүргийн хувьд Тахилт, Орбит, Толгойт, Баянхошуу орчим нь суурьшлын бүс. Харин Сонсголон орчим нь үйлдвэрийн, цаашлаад Эмээлт орчим түүхий эд боловсруулах аж үйлдвэрийн бүс.

Үүнээс цаашаа газар тариалан, хөдөө аж ахуй, фермерийн чиглэлээр хөгжих ёстой. Хойшоо харсан амуудыг зуслангийн зориулалтаа олгохоор төлөвлөсөн. Бүсчлэл дотроо төлөвлөлт хийж байж иргэ-дээс өргөдөл хүлээж авна. Гэхдээ олгохоор болбол шүү дээ.

-Зуслангийн газрыг өмчлөх ажил эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ жил үргэлжлэх үү?

-Зуслангийн газрыг өмчлөх биш харин гэр бүлийн зориулалтаар газар өмчилнө гэдэг заалтын дагуу төлөвлөгөөт ажил үргэлжилнэ. Ингэхээр ногоон бүсэд гэр бүлийн зориулалтаар газар өмчилнө гэсэн асуудал яригдаж байгаа биз. Хуулиар ногоон бүсийн хориглолт, хамгаалалтын бүсээс гадна талын талбайг өмчлүүлэх ёстой. Жишээлбэл, Яргайтын богинын ам гэхэд мод ихтэй. Ойгоос 100, уснаас 50, замаас 100 метр гээд зааглахаар тэнд газраа өмчилж авах боломжтой айл бараг үлдэхгүй.

Тэгэхээр ногоон бүсийн газрыг гэр бүлийн зориулалтаар өмчлөх механик ачаалал үүсгэхгүйн тулд урьдчилаад зурган дээр ажиллаж байна. Уулын амуудыг хориглолт хамгаалалтын бүсээр нь ялгаж, зураг хийгээд зуслангийн замуудад хадна. Иргэн зургийг хараад “Манай амнаас энэ, энэ айл өмчилж авах боломжтой. Бусад нь 15-60 жилээр эзэмших эрхтэй юм байна ’’ гэдэг ойлголт авчихна. Хэрвээ иргэдэд энэ мэдээллийг хүргэж чадвал 60 айлтай уулын аман дахь бүх айл газрын албанд хандах хэрэггүй болно гэсэн үг.

-Иргэд үүнийг зөвшөөрөх болов уу?

-Бид хуулиа баримталж ажиллана. Хориглолт, хамгаалалтын бүсийг хуульд хэд гэж заасан байна, түүнийг баримтлах ёстой.

-Гэхдээ 2012 оноос эхлэн зуслангийн газрыг өмчилнө гэж судалгаа хийж, иргэдэд мэдээлэл хүргэсэн. Өмчилж авсан иргэд бий юү?

-Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдсэн ч амьдралд нийцээгүй. Тиймээс энэ хавраас эхлэн орц, гарцыг чөлөөлнө. Үүнээс гадна аялж зугаалж байгаа иргэдийг мод руу орох боломжийг нээж өгөх ажил зохион байгуулна. Өмчлөлийн хувьд шаардлага хангасан айлуудад өмчлөл олгож эхэлсэн.

-Уулын амыг хашсан иргэд, аж ахуйн нэгж олон байдаг. Жишээлбэл, "108 суварга" компани Ар гүнтийн уулыг модтой нь хашаад олон жил болж байна. Ийм байгууллагатай танайх зөвшилцөж чадах болов уу?

-"108 суварга" компанийн хувьд хуучин пионерын зуслангийн газрыг өмчилж авсан. Модыг оруулж хашсан нь хууль бус үйлдэл. Юун төлөө төр байдаг билээ. Хуулиа дагаж мөрдөх нь нийтийн үүрэг. Бид тавих ёстой шаардлагаа тавина.

-Мал бүхий иргэдийг суурьшлын бүсээс гаргах шийдвэрийг 2017 онд гаргасан. Энэ дагуу иргэд газар шинээр авах хүсэлтээ гаргахад дүүргийн Засаг дарга шийдвэр гаргаагүй гэдэг шалтгаанаар газрын алба газар олгохгүй байна гэх гомдол их ирдэг. Энэ талаар дүүргийн удирдлагуудтай ярилцсан уу?

-Мал бүхий иргэдийг суурьшлын бүсээс гаргах захирамж гарсан. Үүний дагуу Сонгинохайрхан дүүргийн Нарийний фермийн орчимд суурьшуулахаар талбай гаргаж өгсөн. Гэтэл 21 дүгээр хорооны оршин суугчид малтай иргэд буулгахгүй гэж эсэргүүцсэн. Дараа нь дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн өргөдлийг ИТХ-д өгсөн юм. Ийм л шалтгаанаар дүүргийн Засаг дарга захирамж гаргахгүй байгаа. Түүнээс биш газрын алба газар өгөхгүй гээгүй. Дээр хэлсэнчлэн газрын алба зөвхөн Засаг даргын захирамжийг үндэслэж гэрчилгээ бичих эрхтэй гэдгийг дахиж хэлье.

-Өмнөх Засгийн газрын үед цахимаар газар олгосон. Гэтэл мал бүхий иргэдийг суурьшлын бүсээс гаргаж, хотын зах руу нүүлгэх гэхээр цахим өмчлөлөөр олгосон газартай давхацсаны улмаас газар олдохгүй байна гэсэн. Цахимаар олгосон газрын зөвшөөрлийг цуцална гэж яригдаад чимээгүй боллоо. Танайд ийм мэдээлэл ирсэн үү?

-Одоогоор яригдсан зүйл алга. Гэхдээ үүнийг цуцлахгүй байх. Учир нь 60 мянга гаруй иргэн өмчлөх эрхээ авсан. Энэ ажлыг цаашид яаж хууль, журамд нийцүүлэх вэ гэдэг утгаар түр зогсоосон. Анх 52 байршлыг сонгохдоо тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй. Үүнээс 44 байршлыг нь иргэд зарласан. Газар олгохдоо тухайн газар дээр нь мэргэжлийн ажиллагаа хийх ёстой биз дээ. Гэтэл сансрын зургаас харж байгаад л төлөвлөлт хийчихсэн.

Үүнээс болж маш олон дутагдал гарсан. Зарим айлын газар гуу, жалгатай давхацсан. Ямар хүн жалган дотор амьдрах юм бэ. Энэ юу ч биш. Хиргисүүр гарч ирсэн тохиолдол ч бий. Мөн газар авсан нийт иргэдийн 34 хувь нь 0-17 насны хүүхэд байсан. Тухайн хүүхэд насанд хүрээд өмчилж авсан газраа голбол яах вэ. Үүнээс гадна Багануур, Налайх, Багахангай зэрэг алслагдсан дүүрэгт мал бэлчих ёстой биз дээ. Гэтэл цахимаар газар олгосноос болж уулын ам болгонд битүү дугуй зоосон. Нутгийн иргэд дугуйтын хөндий гээд нэрлэсэн байна лээ. Энэ мэт зүйлийг цэгцлэх ёстой.

-Цахим өмчлөлийг харж байхад зохион байгуулалтыг зэв хийвэл хүнд суртлыг үгүй хийх цаашлаад гэр хорооллын замбараагүй тэлэлтийг зогсоох сайн талтай юм шиг харагдсан?

-Цахим олголтыг би огт буруу зүйл хэлээгүй. Үйл ажиллагаа явуулахдаа мэргэжлийн чиг хандлагаар явуулсан бол зөв болох байсан юм. Тиймээс зөв механизм, зөв бодлогоор зангидаж дахиж үргэлжлүүлнэ. Гол нь өмнөх алдаагаа засах ёстой.

-Цахим олголт хийх үед та Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны даргаар ажиллаж байсан. Тэр үед энэ асуудлыг хөндөж байв уу?

-Уг нь яриагүй биш ярьсан шүү дээ. Би гурван чиглэлээр үг хэлсэн. Нэгдүгээрт, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байна. Хоёрдугаарт, зураг нь сансраас хийсэн байна. Гуравдугаарт, Газрын тухай хуульд 18 нас хүрсэн иргэн газар эзэмших эрхтэй гэж заасан. Газар өмчлөлийн тухай хуульд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй иргэн газар өмчилнө гэж заасан бол гэтэл Газрын тухай хуульд иргэн бүр газар өмчлөх эрхтэй гэж заасан байгаа.

Иргэн бүр гэхээр насанд хүрээгүй иргэд ч хамаарна гэсэн үг биз дээ. 0-17 насны иргэний хувьд 16, 17 насыг хагас чадамжтай, 15 наснаас доош насны хүүхдийг өөрийгөө бүрэн илэрхийлэх эрхзүйн бүрэн чадамжгүй гэж үздэг биз дээ. Ийм хүний өмнөөс эцэг, эх нь цахимаар газар өмчилж авлаа гэж бодъё. Гэтэл насанд хүрснийхээ дараа дэд бүтэц хөгжсөн, эдийн засгийн үр өгөөжтэй газарт газар өмчилж авах гэтэл “Уучлаарай, хуульд зааснаар иргэн бүр нэг удаа газар үнэгүй өмчлөх эрхтэй. Эцэг, эх тань таны нэр дээр цахимаар газар өмчилж авсан байна” гэдэг асуудал яригдана гэж хэлсэн. Харамсалтай нь хэн ч сонсоогүй.

-Албан ёсоор энэ саналаа хэлсэн үү?

-Хэлэлгүй яах вэ. Газрын асуудал хэлэлцүүлэг хийж байхад тухайн үеийн нийслэлийн Засаг дарга, Газрын албаны дарга нарт хандаж үг хэлсэн. Хүлээж аваагүй. Үндсэн хуульд иргэн бүр амьдрах газраа өөрөө сонгоно гэж заасан байдаг. Гэтэл насанд хүрээгүй хүний өмнөөс хэн нэгэн шийдвэр гаргаад газар авчихаар энэ эрх хангагдах уу. Ийм байж болохгүй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ХЯЗААЛАН
Өнгөрсөн долоо хоногт нийслэлд гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ
Дараах байршилд цахилгаан хязгаарлана
ӨНӨӨДӨР: Байгаль хамгаалагч болон судлаачид “Алт 3” хөтөлбөрийн далд алдааны талаар мэдээлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.9)
    Bayanzurh arai denduu udaan bnaa zasag darga gj yamar p daa bnaa
    2018 оны 01 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Золбоо: Наадамд торгон ирээ харуулах сүүлийн хэд хоногийн бэлтгэлээ Сүүж уулын амралтад хийж байна
    13 мин
  • Наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо
    37 мин
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
    1 цаг 13 мин
  • ACWA POWER компани Монгол Улсын Эрчим хүчний хөгжлийн замналд урт хугацааны түнш байхаа дахин илэрхийлэв
    1 цаг 53 мин
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
    1 цаг 56 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ХЯЗААЛАН
    2 цаг 19 мин
  • Өнгөрсөн долоо хоногт нийслэлд гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ
    2 цаг 29 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    3 цаг 4 мин
  • Багш, ажилчдын тэтгэмжийн санхүүжилтийг Боловсролын сайдын багцаас гаргаж, цаг тухайд нь бүтэн олгоно
    3 цаг 13 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    3 цаг 33 мин
  • ӨНӨӨДӨР: Байгаль хамгаалагч болон судлаачид “Алт 3” хөтөлбөрийн далд алдааны талаар мэдээлнэ
    3 цаг 35 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 42 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, аадар бороо орно
    3 цаг 46 мин
  • УИХ-ын нэгдсэн чуулган Мягмар, Лхагва гаригт хуралдаж хаврын чуулган /2025.07.09/-нд хаалтаа хийнэ.
    4 цаг 3 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    23 цаг 2 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
    23 цаг 16 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 21 мин
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
    Уржигдар 13 цаг 57 мин
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    Уржигдар 10 цаг 13 мин
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
24 баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК