Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Манлай уяач Д.Эрдэнэчулууных Саригийн аманд сайхан өвөлжиж байна лээ

2018-2-05
0
ЖИРГЭХ

 

 

“Зуугийн талыг наслахдаа өөрийнхөө араншинг  зөв  тодорхойлж, тийм зантай  хүн гээд хэлж чадахгүй   мөртөө   дэргэдүүр өнгөрөх адууг хараад сайн муу бүх шинжийг нь хэлчихнэ шүү.  Миний өдий зэрэгтэй яваа чинь  малын буяныг шүтэж амьдарсных.   Заримдаа  “Юун азаар малчин болов оо” гэх  бодол тархинд зурсхийж, өөрийнхөө гаргасан шийдвэрт баярлах нь бий” гэж Монгол Улсын манлай уяач, Дундговь аймгийн Луус сумын уугуул  Дамбадаржаагийн Эрдэнэчулуун гуай хуучилсан.  Харваас ганц ч хором зүгээр сууж чаддаггүй, цаг мөнхөд нэгийг оролдож суудаг нь орсон гарсан хэн бүхэнд  анзаарагдах эл эрхэмтэй  “Галзууруулагч” хэмээх  хонин жилийн босгон дээр уулзсан юм.  Манлай уяачийнх   Дундговь аймгийн Луус сумын төвөөс  зайтайхан  орших Сариг хайрханыхаа  өвөрт гурван гэрээрээ   өвөлжиж байна лээ.  Цаг сайхан болоод ч тэрүү  бог  мал нь   уулын энгэр бэлээр салхи сөрөн идээшлэх нь намраараа.   Гэрийн дотор охид хүүхнүүд цагаан сарын дээл хувцас, хоргой торго ярьж, эрчүүд  хаврын тэргүүн сарын шинийн гуравны морьдын уралдаанд хэн хэний галын хичнээн хурдан хүлэг  шандас юугаан сорих талаар цэц булаалдан, өөрсдийн уясан морьдын уяа сойлго ямар байгаа, сунгаанд хэр уралдсан, цаашид хэрхэх талаар  санаа бодлоо уралдуулах нь хотынхонд сонин  байлаа.

 

“Үст” Банзрагчийн алдрыг дуурсгаж яваа уяач

Бидний ярилцлага мэдээжийн хэрэг  төрийн их наадмаар улсад түрүүлсэн алдарт хар морины тухай яриагаар эхэлсэн. Төрийн их наадамд түрүүлж, алтан жолоогоо өргүүлсэн тэр гайхамшигт хүлгийн угшил нь Сүхбаатар аймгийн  Халзан сумын намын хорооны дарга агсан Шагдарсүрэнгийн  хар азарга  ажээ.  Эдүгээ   хурдан харын “дүү нар”  аймаг, сумын наадамд торгон жолоо өргүүлэх болсон гэнэ.  Дундговьд ч тэрхүү хар азарганы үр сад  хэд хэд  бий хэмээсэн.  Хурдан харын уяач ч  төр түмний танил. Эрдэнэчулуун гуайн өвөг эцэг “үст” Банзрагч  агсан  говийн гурван аймагтаа цуутай уяач байжээ. Харин манлай уяач маань хил залгаа орших Сайнцагаан сумын уяач Мижигдорж  агсны  шавь.  Төрд хурдан буянаа сойн нэрд гараагүй ч  Дундговийнхон бол анддаггүй нэгэн байж.   Эрчүүдийн үерхэл 1981 оноос эхтэй. Тодруулж хэлбэл,  манлай уяач тэр л үеэс уяачийн эрдэмд шамдан суралцаж, цаг наргүй хөдөлмөрөөр  нь амьсгалах болсон байна. Түүний хөдөлмөр талаар болсонгүй, хурдан буянууд нь  аймаг, сум, бүсийн наадамд тоосоо өргөн унасан хүүхэд, уяач эзнээ баярлуулахын тоолонгоор Эрдэнэчулууны урам сэргэж,  багшаас сурсан  эрдмээ нутгийнхаа залууст  өвлүүлэхийг хичээн тэднийг араасаа дагуулж эхэлжээ. Сайн санааны үзүүрт тос гэдгээр   аймаг сумын наадамд сойхооос хэтэрдэггүй байсан  хурдан хар морь нь уяах тусам өнгө  орон гялалзах болсон тул  зориг гарган “ Говь-Шанхын хурд” –д   сойгоод үзтэл түрүүлэх  нь тэр. Энэ бол  2007 оны явдал.  Сэтгэл нь хөөрч догдолсон тэрбээр хурдан харын анхны эзэн Шагдарсүрэн агсан руу утас цохин баярт мэдээ дуулган, баярласан талархсанаа илэрхийлж, тэрүүхэндээ хөөрцөглөөд авч. Хурдан хар дараа жилээ  Ардын хувьсгалын 88 жилийн ойгоор улсад түрүүлж, тоосоо өргөлөө.  Эзэн нь ч Монгол Улсын манлай уяач цол хүртэн,  хүн морь хоёр санасандаа, зорьсондоо хүрэв.  Тэр бүү хэл, хоёул  улс хувьсгалын 90 жилийн ойд зориулсан үндэсний их баяр наадмаар уралдах, цаашлаад түрүүлэх ёстой гэсэн бодол тээн үлдсэн байна.  Ирэх жилийн наадмаар 10 настай хар морь  улсын наадамд түрүүлвэл бүү гайхаарай. Эрдэнэчулуун уяачийн домогт хар  гэдгийг санаарай.  Ийн ярилцаж суух зуураа  эрхэм уяачид “Уясан хүлэг тань улсын наадамд түрүүлэх тэр мөчид төрсөн сэтгэгдэл өдгөө  өчигдөр мэт санаанд  тод үлдсэн биз ээ” хэмээн   дурсамж сөхөн яриа өдвөл тэрбээр ““Өөрийн уясан морь түрүүлэхэд  сэтгэл тэгтлээ хөдлөхгүй атлаа намайг бараадаж, түшиж яваа нутгийн  залуу уяачдын сойсон хүлэг  айргийн тавд багтахад л самсаа шархирч сүйд болно гээч”  гээд хөөргөө шуртхийн шүүрч аван хэдэнтээ тамхилах нь юу юугүй мордоод адуу руугаа  давхих нь уу гэлтэй.

 

 Хахир хатуу өвлийг ч өнчин ишигний гарзгүй давж чадвал тэр хүн жинхэнэ малчин

Манлай уяачтай хөөрөлдсөн дараагийн сэдэв бол малчин хүний ахуйгаа авч яваа өнөөгийн  механизмын талаархи бодлыг нь сонсох явдал байлаа. Ингээд түүнд тавьсан асуултаа хариултын хамт хүргэе.

 

-Энэ жил онцгой дулаан байлаа. Харин хавар нь байх бол. Та шинжиж үзэв үү

        Дундговьд сүүлийн хэдэн жил болоогүй өнтэй сайхан өвөл болж байна аа.

 

- Өвлийн адаг сар гарчихаад байхад л намрын адаг сар шиг л байна.

        Цас их орсон жилүүдэд манай энд  мал бэлчээрлэх  аргагүй болно гээч.  Би чинь малынхаа аяыг харж явсаар 12 жил нутагтаа шинэлээгүй явсан удаатай шүү. Малын зоо тэнэгэр бол малчин хүн жаргаж байгаа нь тэр.   

 

-Өнгөрсөн  тооллогоор хичнээн толгой мал тоолуулав?

        Манай гурван гэр бог, бод нийлсэн  мянга  гаруй  мал тоолуулсан.  Байгаль цаг агаарын байдал, бэлчээрийн даац хүндэрч буй өнөө үед чанартай, цөөхөн малтай хүн л хожино. Би залуу байхын ингэж бодож, ямагт чанарыг эрхэмлэж ирсэн. Тэр хэрээр сүүлийн арван таван  жилийн хахир хатуу өвлийг өнчин ишигний гарзгүй давж гарсан даа.

 

Ямар мундаг юм бэ. Туршлагаасаа хуваалцаач?

        Туршлагасах юмгүй.  Үнэнийг хэлэхэд,  биеийн жаргалыг  умартан   малынхаа аяст хөтлөгдөн   хаана бэлчээр байна, тэнд л тоонотоо дугуйлан оторлож явлаа.  Бүтэн арван таван  жилийн турш. Энэ  өвөл зориуд  гурван гэрээрээ нутагтаа өвөлжиж байна.  Сар шинээр  нутагтаа шинэлж, нутгийн хөгшчүүлийн амар мэндийг мэдэх шиг жаргал байдаггүйг  мэдэрсэн хүний нэг нь би.  Та бүхэн манай малыг тарга хүч сайтай байна гээд магтаад байна. Шулуухан хэлэхэд,  байгаль эхийн давагдашгүй хүчин зүйлийг бид оюун ухааныхаа мэдрэмжээр  сөрж гарах учиртай.   Монгол орон эрс тэс уур амьсгалтай ч дөрвөн улиралтай.  Зуншлага муу газрын гарц тааруу бол эртхэн хаана намаржиж, хаана өвөлжихөө тооцоолж, өвс тэжээлээ боломжийн хэмжээнд бэлтгэж авах  явдал. Нөгөөтэйгүүр, малын чанарт анхаарлаа хандуулах цаг болж. Тэжээж дийлэхгүй  олон малтай байснаас ашиг шим сайтай чанартайг нь сонгох нь чухал.   Бас малаа эдийн засгийн эргэлтэд зөв оруулж чадвал малчин хүн ядрах, өлсөхийн зовлон үзэхгүй. Би ингэж л боддог. Үр хүүхдээ ч тэгж зааж заварладаг.

 


-Уучлаарай, морь уралдуулах нь сэтгэл баясгах үйл явдал хэдий ч сүүлийн жилүүдэд бизнес болон хувирсан гэдэгтэй та санал нэгдэх үү?
        Үнэн юм чинь яалтай билээ.  Монгол Улсад 50 мянга гаруй уяач бүртгэлтэй байдаг гэнэ лээ. Тэдний  тал хувийг бизнесийн уяачид эзэлдэг гээд хэлчихвэл буруудахгүй.   Тийм уяачид бүхнийг зоосны нүхээр харж, өөрсдийн эрх ашигт нийцүүлэхийн төлөө  улайран тэмцэж байгаа нь ч нууц биш. Сүүлийн жилүүдэд уяачдын дунд эрх ашгийн зөрчилдөөн газар авсан. Уг нь ингэж болохгүй юм байгаа юм. Хуульд   нэмэлт, өөрчлөлт оруулах цаг  болж.  Хүнээр морио уяулчихаад цол хэргэмийг нь өөрсдөө авдаг байж болохгүй биз дээ.  Ингэж ичгэвтэр загнахын оронд эр хүн шиг холыг харж, морины цол дуудахад тэрний тийм  зүсмийн адуу гэхэд л хангалттай баймаар санагдах юм. Түүнээс биш   бизнесменүүд хамаг ажлаа хаячихаад майханд хоноглон морь уяна  гэж юу байхав дээ.  Би  манлай уяач цолыг гал дундуур туучиж байж хүртсэн. Одоогийн зарим уяачид шиг  паартай байшинд морьдоо  тэжээж, эм тариагаар борддоггүй. Миний морьд бэлчээрт  идээшилж, хээр хонодог ажнайнууд.  Хурдан морьдыг  бэлчээрт байлгаж, монгол маягаар уядаг уяач  гарын арван хуруунд багтмаар цөөхөн. Би тийм л уяачдыг  дэмждэг.   Манлай уяач цолыг 30 жил хөдөлмөрлөж байж хүртсэн.

Алдарч уяач цол Н.Багабанди Ерөнхийлөгчөөс хүртэж байсан бол  манлайг нь Н.Энхбаяраас.  Билэг дэмбэрэлтэй тохиолдол байгаа биз дээ.   

 


Араб үүлдрийн морьдийг улсын наадамд уралдуулах эсэх дээр уяачид санал хуваагддаг байсан. Одоо тусад нь уралдуулдаг болсон байна лээ. Тэдний үр садыг мөн л араб гэж ялгах уу?


Сайн үүлдэр угшил гаргаж авахын тулд яалт ч үгүй цус сэлбэж л таарна. Монгол адууны сүргийн бүтцэд анхаарах цаг болсон уу гэвэл болсон.  Миний бодлоор 10 жилийн дараа  цэвэр цусны монгол адуу  байхгүй болж мэднэ. 

-Араб үүлдрийн морьд ерөнхийдөө ойрын зайнд сайн. Тэгвэл монгол морьд зай алсрах тусам хурд хүч  нь тэгширч, эр чадлаа гайхуулдаг. Энэ хоёр онцлогийг л шингээгээд өгчих л дөө. Тэгээд л болоо.  Монгол хүн, монгол морь хоёрын цусанд шингэсэн гени нь энэ.  Ирлийз адуу  бүр эрт, “өвгөн” ноён Пүрэвжавын үед байсан. Түүний номин цэнхэр гэдэг морь халх даяар алдартай байсан гэдэг.

 

 

Танай гурван гэрийн жилийн орлогыг сонирхож болох уу?
Нарийн тооцоог манай эхнэр А.Алтанхүү хэлээд өгөх байх.  Манайхтай хүү, хүргэн хоёрынх маань хамт өвөлжиж байгаа. Тэд харьцангуй залуу учраас би дэргэдээ авч яваа юм.  Үнэнийг хэлэхэд, би  адуугаа дагаад  хэдэн долоо хоногоор явчихдаг учраас гэрийн бүх ажлыг эхнэр маань  авч явдаг.  Нэгэнт адууд зүрх сэтгэлээ зориулсан болохоор өглөө сэрээд л юун түрүүнд адуу яаж хоноо бол, хэний  манаа билээ л гэж бодно шүү.  Буян хишгийг нь ч чамгүй хүртлээ. Би  малчин болсондоо өөртөө талархдаг.  Заримдаа ямар азаар малчин болов оо гэж хүртэл бодно.  Хүүхэд байхын адуучин  болно л гэж  мөрөөдөн , хичээл тарахыг тэсч ядан хүлээдэг байв. Сурлага ч тааруу. Наймдугаар анги төгсөөд л илгээлт аван мал дээр гарсан.  Тэгэхдээ адуучин биш үхэрчин.  Эхнэр бид хоёр  аймгийн аварга тугалчин  цолыг хоёр жил дараалан хүртсэн. Тэр үед хүүхдүүд бага, бүхнийг өөрсдөө хийнэ шүү дээ.  Залуу ч байж.
 Малчид нэг үеэ бодвол тэрүүхэндээ бизнес эрхлэх болсон нь сайн хэрэг. Гэхдээ л жалга довноосоо хэтрэхгүй байна, ялангуяа говийнхны хувьд?


Малчдын бизнесийн суурь нь мал аж ахуй, түүн дээр суурилсан бүтээгдэхүүн. Дундговьчууд  зах зээлд тэр бүр бүтээгдэхүүнээ нийлүүлж чаддаггүй. Зуны улиралд зам дагасан нэг нь явуулын хүмүүст цагаан идээгээ маш хямдхан нийлүүлэх мөртөө өөрсдөө маш өндөр өртгөөр хэрэглээгээ хангадаг. Тиймээс  эрсдэлд маш амархан ордог. Жижиг дунд үйлдвэр гэж яриад байх мөртөө малчдад зээл барагтай  бол олгодоггүй. Яагаад гэвэл мал барьцаа хөрөнгө болж чаддаггүй гэж үздэг учраас. Хатуу үнэнийг хэлэхэд, улс хөгжиж байгаа боловч малчдын амьдралд сэхэх нөхцөл бүрдэхгүй л байна. Марктингийн сургалт явдаггүй болохоор юу байгаагаа  үнэ хүрч байгаа дээр нь өг гэх зарчим л бидэнд үйлчилж байна даа.  Би ч тийм зарчмаар амьдардаг.  Бизнес гэвэл гадаа байгаа хэдэн мал л байна. 

 

Өвлийн морьдын уралдаан тун удахгүй болно. Хар морь уралдах уу?

Хонь жилийн аз хийморио бодоод морьдоо мордуулна.

Нэгэн түүх өгүүлэхэд, түүний  хар морь улсад түрүүлэхээсээ  өмнө аймгийн  наадмын түрүүг авч байсан юм билээ.

   

 

Төрийн их наадамд  хар морь түрүүлэхэд  МҮОНТ-ээр “үст” Банзрагчийн үр сад “сахал” Эрдэнэчулууны морь түрүүллээ хэмээн зарлаж байсан нь санаанд тод үлдэж?
Би ээжийнхээ аав дээр өссөн, өвөөгийн амины өмч. Сургуульд суух хүртлээ өвөөгийнхөө энгэрт зүүгдэж,  эрх нь дэндсэн нэгэн байсан. Дамбадаржаа гэдэг хүн бол миний хойд эцэг. Гэхдээ тэр хүнийг бурхан надад илгээсэн гэж би хувьдаа боддог.  Амьдрах ухаанд ч сургасан. Би хэзээ ч түүнийг миний хойд эцэг гэж бодож явсангүй. Намайг  гурван жил цэргийн алба хаахад 13 удаа эргэж очсон гээд боддоо. Аавын минь надад бичсэн захидал өдгөө ч  хадгалагдаж буй.  “Үст” Банзрагч  гэж явсан хүн бол миний төрсөн эцгийн аав юм гэнэ лээ. Тэр бууралтай нүүр тулж уулзаж, учирч явсангүй. Морь уядаг болсон хойно оо, тэр хүний ач гэдгийг мэдэж авсан.  Өдгөө өндөр дээд эцэг өвгөд минь хүүгээ сайн сайхан амьдарч явааг, хүсэл мөрөөдлийг нь гүйцээж явааг тэнгэрийн орноос тольдон байгаа нь дамжиггүй.

Бидний ярилцлага үүгээр өндөрлөж байна. 

Та сар шинэдээ сайхан шинэлээрэй. 

Танай гэр бүлд аз жаргал хүсэн ерөөе.

  Ч.Чулуунцэцэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • зочин (27.123.214.102)
    Дундговийн Эрдэнэчулуун бол энэ хүн мөн л дөө! Тэхдээ шарга азрага бол өөр Эрдэнэчулууных шүү дээ!
    2018 оны 02 сарын 06 | Хариулах
  • ганаа (202.179.31.61)
    яагаад шарга азраганы талаар асуухгүй байгаа юм бол доо гэж бодлоо дэндүү хариуцлаггүй
    2018 оны 02 сарын 06 | Хариулах
  • Г.Батнасан (183.177.96.130)
    Ш-ийг Х-гээр сольчихвуу. Уг нь Эрдэнэчулууны Шарга гээд дуу хүртэл байдаг даа. Сэтгүүлч юм уу. Эсвэл хэн ч мэддэггүй Хар азрага гараад ирэв үү?
    2018 оны 02 сарын 05 | Хариулах
  • төгс (66.181.183.27)
    Өө харлаа гэж даанч нэг л авцалдаагүй болоод уншихад гайхах төрсөн чинь зурагаа мэдэхгүй хүнээ танихгүй сольж тавьсан мангарууд бнашдээ. Шарга азаргыг хараад хар азарга гээд унших ч золиг юмаа сайн юм судалж уншиж бичээчдээ сэтгүүлч ээ.
    2018 оны 02 сарын 05 | Хариулах
  • N (66.181.160.124)
    Zuragaa soli . Bichsen hvniihee zuragiig tawi.. Sharga iin Erdenechuluunii zuragiig tawichihaad.. Dundgowiin Edrenechuluunii tuhai bicheed
    2018 оны 02 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Уржигдар 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Уржигдар 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Уржигдар 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Уржигдар 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2026-05-15
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2026-05-15
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2026-05-15
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    2026-05-15
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2026-05-15
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    2026-05-15
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    2026-05-15
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    2026-05-15
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    2026-05-15
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    2026-05-15
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    2026-05-15
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    2026-05-15
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    2026-05-15
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    2026-05-15
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    2026-05-15
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК