Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.ГОНЧИГСҮРЭН: Ижил жилтэй хүн заавал ижилхэн засалтай байдаггүй

2018-2-09
0
ЖИРГЭХ

 

Шороон нохой жил зургаан естэй айлсан Монгол оронд ирж байна. Дэлхий дэлгэрэх сар буюу хаврын тэргүүн сарыг монгол түмэн сар шинийн баяр хэмээн өргөн дэлгэр тэмдэглэдэг билээ. Тиймээс энэ баярын босгон дээр Монгол зурхайн ухааны томоохон төлөөлөгчдийн нэг болох “Түвдэнпэлжээлийн” хийдийн хамба лам Ж.Гончигсүрэн гуайтай уулзсанаа уншигч танд хүргэе. 

-Сайхан өвөлжиж байна уу. Урилгыг маань хүлээж авсан танд гялайлаа...

 Сайхан. Та бүхэн сайхан өвөлжиж байна уу. Цагаан сар болох гээд ах нь нэлээд л ажилтай явна даа.

- Харин тийм байх шиг байна. Энэ их ажлын хажуугаар цаг зав гаргасан танд баярлалаа. Хүмүүс зурхайч Л.Тэрбиш гуай та хоёрыг зурхайн ухааныг жинхэнэ ном ёсоор нь авч яваа гэж ярьдаг юм билээ?

Гялайлаа. Л.Тэрбиш бид хоёр сайн багш нарыг байх үед Монголын зурхайн ухааныг сайтар судалж, сурч, заалгаж байсан юм. Биднийг сурч байх үед их эрдэм боловсролтой зурхайчид маш цөөхөн үлдсэн байсан л даа. Тэдгээр хүмүүс 1970-1980 оны үед амьдарч байлаа. Урьдын сайхан ерөөлөөр багштайгаа учирч өөрийн мэдлэг боловсролынхоо хүрээнд мэдэж авах зүйлээ өөртөө үлдээж чадсан гэж боддог. Энэ сайхан ухааныг нь тасалчихгүй юмсан гэж үргэлж бодож явдаг даа. Мэдээж мэдэж авсан зүйлээ ард түмэндээ ойлгуулж, мэдүүлэх гэж зорьж, хичээж явна. Хүн ер нь аливаа зүйлийг төгс эзэмшинэ гэж байдаггүй юм байна. Тиймээс би тийм  ч айхтар эрдэм боловсролтой төгс эзэмшсэн хүн биш л дээ. Яахвэ, өөрийнхөө мэдэж буй багахан зүйлийг таслалгүй залгуудлаад дараагийн үедээ өвлүүлж үлдээх гэсэн хүсэл зорилготой л яваа энгийн номын хүн дээ. Миний хувьд 1983 оноос эхлэн багшийгаа дагаж цаг тооны бичгийг судалж эхэлсэн. Монгол зурхайн ухаан гэдэг нь тооцоолон бодох арга,  цагын хүрдний онол зэрэг зүйлүүд багтдаг. Цагын хүрдний онолд гадаад, дотоод гэж бий. Гадаад цагийн хүрд гэдэг нь нар, сар од гаригсийн хөдөлгөөнөөр байгаль дэлхийд ямар үр дүн нөлөөлөл байдгыг судалдаг ухаан бол зурхай юм. Харин дотоод цагийн хүрд гэдэг нь хүний бие, сэтгэл таван махьбодийн онолоор энэ хүн энэ жилдээ ямар байх вэ гэдгийг судалж чаддаг агуу ухааны нэг салбар юм. 
 

- Айлчлан ирж буй шороон нохой жил зурхайн зурлагад хэрхэн бууж байх юм. Ирэх жилийн өнгө, ноён нуруу ямар байх төлөвтэй байна вэ?

Тийн унжлагт хэмээх 17-р жарны шороон нохой жилийн төлөв ерөнхийдөө их сайхан бууж байгаа. Өвс ургамал элбэг ургах шинжтэй байна. Төр засаг маань эв эеээ олно. Сарын сүүл улирлын эхүүдээр хурд тунадас багатай байна. Жилийн эцэс улирлын сүүлүүдээр салхи шуургатай байх шинжтэй байгаа юм. Тиймээс ард түмэн энэ бүгдийг өөрсдөө тунгаан бодож харьцуулан дүгнэлт хийж үзнэ биз ээ. Монголчууд бидний баримтлах гол зүйл бол цаг тооны бичиг буюу календар юм. Хуучин төвд хэлээр бичиж байсан “Лит” цаг тооны бичгийг нар сарны хиртэлт, өдрийн нарны ургах шингэх, өдрийн буртан буюу мэнгэ суудал, шүтэн барилдлагаанууд энэ бүгдийг тооцон гаргадаг. Нар сарны явдлаар 27 одыг судалж болдог. Зурхайн ухааныг үсэг төдий гаргах, курс дамжаагаар сурах боломжгүй байдаг. Үүнийг сурахад олон жил ном сударыг харьцуулж олон зүйлийг жишээлж, тооцоолж дээдэс мэргэдийн номыг судлаж байж жоохон юм авч үлддэг бололтой дог оо. Монгол зурхайн шинжлэх ухаан ийм нарийн төвөгтэй байдаг гэдгийг онцлон хэлмээр байна. Өнөөгийн нийгэмд ном судар сурч, судлаж байгаа олон олон залуучууд байна. Эдгээр залуучууд энэ салбарт ухаанаа уралдуулна биз ээ. 

- Нохой жилд ямар жилтэй хүмүүс онцгойлон засалтай байгаа вэ?

Багш маань нэг зүйлийг надад онцгойлон заасан байдаг. Тэр нь юу вэ гэхээр, ихэр төрсөн хүүхэд өөр хувь заяатай гэж. Яагаад гэвэл цагын зөрүүгээр төрдөг учраас өөр өөр хувь заяатай байдаг. Нэг жилтэй хүн заавал ижилхэн засалтай байна гэсэн ойлголт байхгүй. Хувь хүн болгон өөр дээрээ тусгаж авах шаардлаггүй. Яагаад гэвэл хүн болгоны заяа төөрөг өөр байдаг шүү дээ. Хүн болгоны засал өөр байдаг учраас тиймээс тийм жилтэй хүмүүс илүү засалтай гэж хэлэх боломжгүй юм. 

- Хүмүүс “Цагаан сар”-аар хийморио сэргээнэ гээд овоо тахилгад гардаг. Энэ ер нь хэр зөв үйлдэл вэ?

Цагаан сар бол Монгол түмний уламжлалт их баяр шүү дээ. Шинийн нэгэнд овоон дээр гарахдаа бид бүхэн урьд жилийнхээ хийсэн бүтээсэн зүйлээ багцалж дүгнэдэг. Мөн манай ах дүү хамаатан саданд ийм хүмүүс нэмэгдлээ, бидэнд ийм хагацал тохиолдлоо хэмээн тэнгэр бурхандаа айлтгаж, баяр жаргалаа тайлж байгаа явдал юм. Мөн цаашдаа ямар амжилтанд хүрэх вэ, энэ жилдээ яаж явах вэ, байгаль эх, цаг уурын хорлолд өртөхгүй байх тулд дөрвөн зүг найман зовхисийнхоо зүг мөр цээрээ гаргаж байгаа илрэл юм. Монголчууд эрт дээр үеэсээ л морины уяа, эсвэл гэрийнхээ ойролцоох овоон дээрээс мөрөө гаргадаг байсан уламжлалтай ард түмэн шүү дээ. Овгын ахлагч юм уу гэрийн эзэн ач үрсээ дагуулаад мөрөө гаргадаг, овоо тахилгад гарч тэнгэр бурхандаа  идээ будааныхаа дээжийг өргөдөг, зорьсон зорилгоо даатгадаг ёс үеийн үе дамжин ирсэн. Тийм учраас энэ бол туйлын зөв үйл юм.

  Одоо бөөгийн шашинд итгэдэг хүн байхгүй болсон...

- Эмэгтэй хүнийг овоон дээр гарахыг цээрлэдэг. Уг нь хүн бүр л эхээс төрдөг. Заавал ингэж хүйсээр нь ялгах ёс, дэг байдаг юм уу?

Эрэгтэй, эмэгтэй гэж ялгах шаардлаггүй. Цаг үе маань өөр болчихсон байна. Хүмүүс ийш тийшээ их явдаг болчихсон. Арван зүгтээ, ажил амьдралынхаа төлөө их явж байна шүү дээ. Мөрөө гаргаж уул ус, тэнгэр бурхандаа залбирч байгаа хүнийг буруутгах ёсгүй л дээ. Үйл гэдэг бол сэтгэлээрээ хийдэг, үйлддэг зүйл юм. Мөн биеэрээ, хэлээрээ, сэтгэлээрээ хийж байгаа зүйл л дээ. Энийг хүмүүс сайн ойлгох хэрэгтэй. Муу зүйлийнхээ цээрийг гаргаж байхад “чи эмэгтэй хүн болохгүй” гэж болохгүй биз дээ.

- Зарим нэгэн календарь дээр бүхэл бүтэн нэг өдөр нь байхгүй, эсвэл хоёр шинийн нэгэн нэг өдөр давхацсан байдаг. Уг нь ертөнцийн дөрө, хоногийн зүй тогтолыг өөрчилж болмооргүй л санагдах...

Энэ бол тооцооллын бодлын онол явагдаад байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл од зүйн онол буруу байгаатай холбоотой. Нэг одны орд цаг хугацаандаа амжаад гарж байна уу, амжиж гарахгүй байна уу гэдгийг хэлнэ. Нэг одны орд байлаа гэж үзэхэд  үргэлжлэх хугацаа нь дотроо явагддаг. Энэ нь гарч нэг болдог, гарч амжихгүй үлдэж, өнжих тохиолдол бас байдаг. Амьхандаа тэрийг л хэлээд байгаа ухаантай юм.

- Цагаан сарын шинийн өдрүүдээс гадна Битүүлэх ёс гэж маш арвин ухагдахууныг багтаасан ёс бий. Энэ ёсны талаар ярьвал.

Цагаан сарын урд өдрийг битүүн гэж нэрлээд байгаа юм. Энэ өдөр айл өрх гэр орноо бүрэн гүйцэд цэвэрлэсэн, идээ будаагаа бүгдийг нь бэлтгэж базаасан байдаг. Түүнээс биш битүүлнэ гэхээр тийм хоол иднэ, идэж болохгүй гэсэн зүйл байдаггүй. Юу байна түүгээрээ л зочилж, дайлах хэрэгтэй. Битүүнд хийдүүд Лхам хурдаг. Учир нь, энэ өдөр Лхам бурхан 3000 ертөнцөөр айл бүгдэд зочилдог гэсэн уламжлалтай юм. Тиймээс битүүний орой айлууд Лхам бурхны унаанд зориулан ундаа гэж үүдэндээ мөс цас тавьдаг уламжлал бий. Дээхнэ үед битүүлгийн идээ гээд айлууд хоорондоо солилцдог байсан. Одоо ч гэсэн энэ заншил үргэлжилж л байгаа.

- Мөр гаргах ёсыг үйлдэхдээ анхаарвал зохих зүйлүүдийг нь дурьдвал...

Бие сэтгэлийнхээ үйлийг шингээж сайхан ерөөл тавих хэрэгтэй. “Би ямар ч амьтанд хорлол хүргэхгүй” гэсэн сэтгэлийг бодож мөрөө гаргах хэрэгтэй. Дандаа гэгээлэг зүйлийг бодож оюундаа шингээж өгөх хэрэгтэй. Иймээс ерөөл гуйж байгаа хүн бүхэнд маш сайн.

- Зарим хүмүүс заслыг Сар шинийн нэгэн болохоос урьдаж хийлгэвэл сайн гэх билээ. Таны хувьд энэ талаар юу хэлэх вэ?

Энэ их учиртай онолын ухаан юм. Наваа, шаваа, түшиг жил орох, мэнгэ голлох, суудал       өнцөгдөх гээд олон заслууд байдаг. Энэ нь тухайн хүний суудлаасаа хамаарч зарим нь урьдчилж засалаа хийдэг юм. Мөн зарим нь цагаан сараас хойш ч засалаа хийлгэдэг. 

Танай хийд өдөрт хэчнээн уншлагатай байдаг вэ?

Гаднаас нь харахад бүх хийдүүд уншлагатай байгаа боловч өөр өөр сахиусны уншлагатай байдаг. Өөрөөр хэлбэл өдөр бүр өөр өөр ном хурдаг. Мөн сүсэгтэн олны хэр хэмжээгээр тогтмол хурал, дүйцэн хурлууд байна. Жишээ нь шинийн найманд ямар ямар ном хурах вэ, шинийн арван таванд ямар ном унших вэ гэдгээс шалтгаалж өөр өөр байдаг. Хийдийнхээ дэг жаягаар л явдаг.

 

- Сүүлийн үед сүм, хийдийн санхүүжилтийн асуудал олны анхаарлыг нэлээд татах болж. Нууц биш бол танай хийдийн санхүүжилтйиг сонирхож болох уу?

Сүсэгтэн олны хандив, тусламж, өөрийн байгууллагын үйл ажиллагаа гэх мэтчилэн зүйлүүдээс санхүүждэг. Би бас календарь хийж зардаг. Үүнээсээ бага ч гэсэн орлого олчихдог. Ер нь бол байгууллага ямар байдаг, тэр жишгээр л үйл ажиллагаагаа явуулдаг даа. Би лам нарынхаа нийгмийн даатгалыг төлдөг. Мөн тог цахилгаан, газрын төлбөрөө хийнэ. Нэг иймэрхүү л зарчмаар явдаг даа.

Заслын номонд хийдүүд ихэвчилэн тариф тогтоосон байдаг. Гэтэл хүнд буян болох үйлийг мөнгөөр хийх нь буруу гэж үзэх хүмүүс цөөнгүй байдаг юм шиг...

Өглөг гэдэг зүйлийг хүмүүс ойлгодоггүй л дээ. Энэ хийд оршин тогтноход сүсэгтэн олны дэмжлэггүйгээр мэдээж цаашаа явахгүй нь ойлгомжтой. Тухайн хүнийг заавал өглөг өг гэж шаарддаггүй. Тухайн хүний сэтгэлийн асуудал байдаг. Ямар ч байгуулага санхүү, мөнгөгүйгээр цаашаа явахгүй шүү дээ. Сүм, хийдүүд ч  түүнтэй яг ижилхэн.

- Нээрээ бүдүүлэгхэн хэлэхэд та нарыг ажилгүй болгох шахаж байгаа хүмүүс бол бөө нар. Орчин үед бараг айл бүр л нэг бөө хүнтэй болж л дээ. Бөөгийн шашны талаар таны бодолыг сонсмоор санагдлаа даа?

Монголчууд далдын хүчинд итгэхээ болиод удаж байна. Ямар нэгэн боловсролыг багаас нь эхэлдэг. Эхлээд цагаан толгой үсгээ үзээд эхэлдэг шиг бурхны шашин ч ялгаагүй  юм. Түүнээс далдаас шууд нөлөөлдөг юм  гэж байхгүй. Ямарваа нэгэн зүйлийн учир шалтгаан шинжилж үзэж байж хариу дүгнэлтэд хүрдэг. Одоо ихэнх хүмүүс бөөгийн шашинд итгэхээ больчихсон. Хүн бурхан боллоо гэж бодоход бөө, лалын шашин, христийн шашны хүн талийгч болсон хүний хойдохыг уншиж, засаж мэдэхгүй шүү дээ. Хүмүүс зөвхөн бурхны шашинд л ханддаг.

- Монголчууддаа хандаж хэлэх таны ерөөлийн үгээр ярилцагаа өндөрлөх үү?

За тэгэе. Морилон ирж байгаа Шороон нохой жилдээ Монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрөлөөрөө төвшин амгалан байж, эв эеийг эрхэмлэн, урт настай, удаан жаргалтай, санасан ажил тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

Таньд гялайлаа. Номын цагаан буян тань дэлгэрэх болтугай...

                                                                                                Ярилцсан: М.Дайриймаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр Монголын Генералуудын өдөр тохиож байна
ӨНӨӨДӨР: Монголын багш нарын шинэ зуун зөвлөлөөс мэдээлэл хийнэ
Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо, нойтон цас орно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.26.195.207)
    Setgvvlch hvn gehed mon berhee yaanaa iim tarhi ni nus bolson hvn setgvvlch ner zvvh gej
    2018 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (203.91.115.42)
    ШАРЫН ШАШИН МОНГОЛД ОРЖ ИРЭЭД ИХ МОНГОЛ УЛСЫН ЭРЭЛХЭГ ЭРЧҮҮДИЙН СЭТГЭЛ ЗҮРХИЙГ МУНХРУУЛЖ АМЬТАН АЛЖ БОЛОХГҮЙ ТАМД УНАНА ГЭХЧИЛЭН УХУУЛЖ ДЭЛХИЙН ТАЛЫГ ЭЗЛЭЖ БАЙСАН МОНГОЛЧУУДЫГ ДЭЛХИЙН ХАМГИЙН ЯДУУ АРЧААГҮЙ ХҮМҮҮС БОЛГОСОН. ШАР ШАР ГЭСЭЭР БАЙГААД МУНХАГ БОЛСОН ТҮВДЭДЭЭ ОЧИЖ ЗУРХЙГАА ЗУР
    2018 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.25.3)
    Авсан сайтын нэрийг тавиараа
    2018 оны 02 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
    15 мин
  • Байнгын хороод хуралдана
    34 мин
  • АНУ-Их Британийн зөрчилдөөнийг намжаахаар Хаан Чарльз III АНУ-д дөрвөн өдрийн айлчлалаа эхлүүлж байна
    1 цаг 1 мин
  • Л.Энх-Амгалан: Төрөлжсөн ахлах сургууль байгуулна
    1 цаг 2 мин
  • Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
    1 цаг 6 мин
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
    1 цаг 18 мин
  • Өнөөдөр Монголын Генералуудын өдөр тохиож байна
    1 цаг 48 мин
  • ӨНӨӨДӨР: Монголын багш нарын шинэ зуун зөвлөлөөс мэдээлэл хийнэ
    1 цаг 51 мин
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
    1 цаг 57 мин
  • Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо, нойтон цас орно
    2 цаг 37 мин
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
    2 цаг 45 мин
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    19 цаг 6 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    19 цаг 27 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    19 цаг 32 мин
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    19 цаг 41 мин
  • НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
    19 цаг 58 мин
  • АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
    20 цаг 0 мин
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    20 цаг 34 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    21 цаг 25 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    22 цаг 44 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
24 баримт
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК