Иргэн Б.Нарантуяагаас хүлцэл өчих нь Манай “24tsag.mn” сайтад 2017 оны 12 дугаар сарын 13-ний өдөр гарсан “Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяа авлигын хэрэгт холбогдсон уу” гарчигтай материалд манай сурвалжлагчийн буруугаар ташаа мэдээлэл нийтлэгдсэн байх тул иргэн Б.Нарантуяагаа хүлцэл өчин уучлал хүсч байна.
Уг мэдээлэлд “Мэргэжлийн хяналтын байцаагчдын авлигын хэргийн дуулианы араас эрүүл мэндийн салбарынхны хэрэг сөхөгдөж эхэллээ. Тодруулбал, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэгийн үед Эрүүл мэнд хөгжлийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож байсан Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяа авлигын хэрэгт холбогджээ. Б.Нарантуяа Эрүүл мэнд хөгжлийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсоныхоо дараа Анагаах төгссөн оюутнуудад эмчлэх эрхийн лиценз олгохдоо 15 хүнээс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэсэн мэдээлэл байна” хэмээн баримтыг нягтлалгүй нийтэлсэн байна.
Иймд: Цахим ертөнцөөр түгж байсан худал мэдээлэл байсан нь нотлогдож байгаа тул иргэн Б.Нарантуяагаас хүлцэл өчиж байна.