Өвөрхангай аймгийн Хархорин суманд шүлхийн хяналтын цэгт ажилалж байсан төрийн албан хаагчид архидан согтуурч, нэгийнхээ аминд хүрсэн гэх мэдээлэл ташаа гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээлэв. Харин цагдаагийн ажилтан хүний амийг бүрэлгэсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа гэнэ. Тухайн үед шүлхийн хяналтын цэгт цагдаа, онцгой байдлын ажилчид, нэг багш гээд цөөнгүй хүмүүс байсан бөгөөд архи ууцгааж, багш залууг цагдаа хөнөөсөн байж магадгүй аж. Гэтэл цагдаагийн ажилтан ийм хэрэг хийгээгүй онцгой байдлын ажилтан үйлдсэн байх гэж бие бие рүүгээ чихэж байгаа юм байна. Одоогоор цагдаагийн ажилтныг Хархорин сум дахь ШШГА-ны Цагдан хорих байранд саатуулаад байна. Энэ хэрэгт холбогдуулан ЦЕГ-аас албаны шалгалт хийхээр Өвөрхангай, Хархорины Цагдаагийн газар хэлтсийг зорьжээ.
Сэтгэгдэл (7)