зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цоодолын Хулантай "болзох" шалтгаан

2018-3-05
0
ЖИРГЭХ

"Хулангийн үдэш 2018" яруу найргийн цэнгүүн болох сураг дуулснаас хойш  нэг тийм гоё хүлээлт, догдлолтой өдрүүд өнгөрч байна. "Болзоо"-нд яваагүй удсан болоод ч тэр үү, гуравдугаар сарын 6 гэдэг яруу найргийн болзоот өдрийг яасан их хүлээнэ вэ. Хэнтэй болзоонд явах вэ гэдэг сонголт хэзээд чухал байдаг даа. Тэр тусмаа яруу найрагч Цоодолын Хулантай "болзох" шиг романтик хэрнээ амьдралтай, уянгалаг атлаа ухааралтай үдэш амьдралд тэр бүр тохиогоод байхгүйг урьд урьдын "Хулангийн үдэш"-үүдээс хангалттай мэдэрсэн учраас сэтгэл ийн дэгэлзээд байгаа хэрэг. Хулан бол байдаг л нэг яруу найрагч биш гэдэгт хамаг учир байгаа юм. 

 “Зүлгэн дээр гэрээ бариад 

Зүгээр л нэг амьдрахсан” хэмээх мөрүүд тэрлэснийх нь төлөө 2011 онд япончууд түүнийг “Зууны шилдэг 100 яруу найрагч”-ийн нэгээр өргөмжилж байлаа. Дорнын улс үндэстнүүд дотроос утга зохиол, соёлын арвин баялаг түүхтэй гэдгээрээ алдартай энэ ард түмэн Пабло Неруда, В.В.Майковский, И.А.Бородский зэрэг суутнуудтай хамт Цоодолын Хулан хэмээх нэрийг дээрх антологид зүгээр ч нэг оруулаагүй нь лавтай. Яруу найрагч хүний хувьд Монголынхоо ард түмэнд бичиж үлдээх цөөн хэдэн мөрүүдийнх нь нэг бол энэ гэдэг ч гарцаагүй биз.

Түүнийг хүмүүс хамгийн сайн мэддэг юм шиг хэрнээ бас мэддэггүй. Учир нь тэр урьдчилан тааварлахын аргагүй бүсгүй. “Амьдрал бол яруу найраг биш” гэдэг үгийг Хулан өөрийнхөө амьдралаар үлгэрлэн үгүйсгэж яваа гэвэл дэгсдүүлсэн болохгүй. Тийм амьдрал ямар байдгийг, жаргал зовлон нь юундаа оршдогийг түүнээс өөр ил гаргаж ирэх зоригтон ховор гэж бодном. “Үнэнч байхын тулд ямар нэгэн пооз авах бус, харин зориг хэрэгтэй” гэж нэгэнтээ хэлсэн удаатай.

Хүссэн эмэгтэй болгонд цогцлоод байдаггүй дүр төрх, ааль намба, авьяас чадварыг бурхан түүнд хайрласан. Бас хэрийн эрэгтэй болгонд тэр бүр заяагаад байдаггүй эр зориг, эрэмгий чанар, өөрийн гэсэн үзэл баримтлал, түүнийхээ төлөө юуг ч бут ниргэж мэдэх аянгалаг шинж түүнд бий. Энгийн үед бол (өөрөөр хэлбэл, эр, эм хүйстнүүдийн зөвхөн аль нэгнийх нь тухай ярьж байгаа тохиолдолд) эдгээр нь магтаал шиг сонсогдож болно. Гэвч дээрх бүх шинж чанарыг нэгэн биедээ багтааж яваа “эрлийз” ч гэж хэлж болохоор Хулангийн тухайд бол энэ нь ихэвчлэн төсөөллийн гажилт болж хүмүүст харагддаг. “Харамсалтай нь” тэр хүмүүсийн юу гэж бодох, ярих, ямар үйлдэл хийх нь түүнд харин ч нэг хүртээлгүй. Тэгээд бодохоор стандарт бус гэдэг тодорхойлолт түүнд ч бас хамаатай мэт. Ямагт шударга байхыг эрмэлздэг түүнд таалагдахгүй зүйл олон гарна. Түүнийгээ ч тухай бүрт нь илэрхийлчихдэг “гэмтэй”. Энэ сарын 6-нд Соёлын төв өргөөнд болох "Хулангийн үдэш 2018" яруу найргийн цэнгүүн ч мөн энэ "уламжлал"-аас гажихгүй гэдэгт үл эргэлзнэм. Хулантай болзох хамгийн том шалтгаан энэ буюу. 

Гурван охинтой айлын дундах, дээрээс нь өвөө, эмээ дээрээ өссөн болоод ч тэр үү, Хулан эршүүд хэрнээ эрх танхил, бас омголон дураараа. Түүнийг аав нь “Миний хүү” хэмээн дууддаг байсан нь жирийн хэрэг биш бололтой. 

...Аавын шар хүүхэн аз жаргалтай яваасай 

Алаг зүрхнийхээ зоргоор шувуу мэт амьдраасай 

Тэнүүн говь, эрх чөлөөний одонд төрсөн

Тэр сайхан амьтны тэнгэр миний үрийг ивээгээсэй

Газар тамгалж, цагийн эрхи тоолох үр минь

Галын зах, саахалтын зайд бүү өтлөөсэй

Орчлонгийн зовлон жаргал, нөхөр дайснаа ялгахдаа ч

Олны үгээр бус өөрийнхөөрөө шилээсэй 

Нэг насаараа миний хүү хулан атаархам явтугай гэж

Нэрийг нь өгөхдөө ч аав нь хүсэж суусан юм хэмээн Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол гуай түүний нэг насны төрсөн өдрөөр шүлэглэж байж. Яруу найрагчийн зөнгөөр ч юм уу, аав нь охиноо ердөө нэг настай байхад л ийм шүлэг тэрлэж байсан нь Хулангийн хожмын амьдралыг зурсан мэт байгаа биз.  

Ямар ч цаг нөхцөлд Монголын яруу найргийн галыг манан үлдсэн цөөн бүсгүй найрагчийн сор нь болж яваа энэ бүсгүй залуу насандаа алдаж, онож явсан ч гагцхүү үзгээ тавиагүй нь чин үнэн. Жаргал, зовлонтой амьдралын ачааг тэнцүүлж дурлаж, дурлуулж, шатаж, бас шатааж, гуньж хөөрөх тоолондоо гагцхүү шүлэгтэйгээ нөхөрлөснөөр бүхнийг даван туулж чадсан болов уу гэж боддог юм. Ёстой л Хулангийн хурдан туурайгаар бүхнийг, бүр үхлийг хүртэл туучаад гарсан эрмэг бүсгүй билээ, тэр.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • зочин (64.119.19.68)
    албан тушаал ,эрх мэдлийн сэнтий рүү үхэн хатан зүтгэгч парламентад суугаа одоогийн урлаг спортныхны хэнийг ч дагуулахгүй хол илүү л бүсгүй дээ
    2018 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.70.34.70)
    munhag avgai. shambiisan shar emee odoo ooriigoo reklamdaha bolio, zugeer ter gershuu yumaa bariad taglar, ult turd ene em hereggui
    2018 оны 03 сарын 05 | Хариулах
  • алмас (66.181.190.233)
    солиотой хүүхэн дээ.
    2018 оны 03 сарын 05 | Хариулах
  • хан хэнтий (112.72.8.226)
    хулан бол нүүрээ нууж хүн муулагч амьсгаануудаас төө илүү тэнгэрлэг монгол бүсгүй,атаархаж үхцгээ,,,ха ха
    2018 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (104.162.235.18)
    Дээр бичсэнээс нилээд зөрүүтэй хүндээ. Зоригтой биш танхай, шудрага биш цайрчихсан л гэж харагддаг. Юуны тулд шүлэг тэрлэдэг билээ бас сайн хошгируулнаа хошгируулна
    2018 оны 03 сарын 05 | Хариулах
  • зочин (202.9.42.252)
    урваж шарваж,эрх мэдэл эд мөнгөнд бага шунаасай. энэчинь муухай харагдуулж байна.эцгийн нэрээ бодоорой хоногийн хоол хонцийн сэтгэлгээ хол явахгүй шүү. хулан авхай

    • shaah yumsan
      2018 оны 03 сарын 05
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    6 цаг 1 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    6 цаг 11 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 цаг 50 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    7 цаг 2 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    7 цаг 17 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 25 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 цаг 53 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК