Багануурын уурхайчид цасны баяраа тэмдэглэн өнгөрүүлжээ. Баярын хөтөлбөрт сезон нь давхцаж байгаа болохоор өвлийн спортын төрөл багтах нь ойлгомжтой. Тэд цана, тэшүүр гэхчлэн Монголд хөгжөөд багагүй хугацааг элээсэн уламжлалт спортын төрөлд аваргаа тодруулснаас гадна шинэ хөгжиж буй төрлөөр тэмцээн зохион байгуулсан нь сонирхол татлаа. “Пёнчан-2018”-ны дуулиан намжаагүй болохоор өвлийн спортын төрлүүдийг аль болох энэ баяртаа багтаахыг зорьж, сэтгэл гарган ажилласан байна.
Кёрлингийн тэмцээн зохион байгуулахад хэрэглэл материал дутмагаас уурхайчид өөрсдийн боломж бололцоогоороо кёрлингийн хэрэгслийг өөрсдөө зохион бүтээсэн байна. Жирийн нэг шал угаагч, мод, тгээд гар доорх зүйлсийг ашиглан ямартаа ч цасны баярынхаа ард гарчээ.
Сэтгэгдэл (2)