Туркийн Анталья хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний Европын цомын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд 23 орны хөвгүүдийн ангилалд 223, охидод 142 жүдоч хүч үзэв. Энэ тэмцээний эхний өдөр манай тамирчдаас Л.Сосорбарам алтан медаль хүртсэн байна. Л.Сосорбарам алтан медальд хүрэх замдаа эхний тойрогт Турк, дараа нь Казахстан, Турк, Узбекистаны бөхчүүдийг цэвэр ялсан байна. Түүнтэй хамт энэ дэвжээнд хамт зодоглосон Г.Тэмүүжин, Б.Цогт-Очир нар есдүгээр байрт оржээ.