Авьяаслаг бяцхан дуучин Б.Бат-Энэрэл тоглолтынхоо орлогоос 300000 төгрөгийг 9 хүүхэдтэй өрх толгойлсон 32 настай ээж Өнөрзаяад хандивлажээ. Энэхүү хандив нь цахим сүлжээгээр нэгдсэн залуусын Өнөрзаяад барьж өгч буй байшингийн бүтээн босголтонд орох аж.
Түүнчлэн фэйсбүүкийн админууд энэхүү сайхан үйлсийн санаачилсан залуусын хамт Өнөрзаяа бүсгүйг хүүхдүүдтэй нь баярлуулах үзвэр үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг 3 сарын 8-нд зохион байгуулах гэж байна.
Б.Отгон