Новотел УлаанбаУлсын зочид буудлын ажлын байрны нээлттэй өдөрлөгийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн хувьд Олон улсад нэр хүндтэй зочид буудлын Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аяныг анх удаа зохион байгуулсан нь туршлага хуримтлуулж, харилцан суралцах нэгэн боломж байлаа. Өдөрлөгийн хүрээнд 47 мэргэжлээр 150 ажлын байранд 469 ажил горилогч бүртгүүлснээс 62 нь шууд ажлын байртай болж, 226 ажил горилогч тус компаний хүний нөөцөд бүртгэгдсэн байна.
Хамтран ажилласан нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын нийт хамт олон, Новотел Улаанбаатар зочид буудлын Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын багийн хамт олонд талархал илэрхийлж цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсье.