Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын Мэдээний шилдэг сэтгүүлчид олгодог ур чадварын дээд шагнал болох МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит “Алтан дүрмийн эзэн” цол тэмдгээр энэ жил NTV телевизийн сэтгүүлч, ахлах редактор М.Батхишиг, "Засгийн газрын мэдээ" сонины сэтгүүлч Б.Баяртогтох, МҮОНР-гийн “Хурд” агентлагийн сэтгүүлч С.Мөнгөнтуяа нар тодорчээ.
Монгол Улсад хэвлэл мэдээллийн салбар үүсч хөгжсөний 105 жилийн ой, Үндэсний сэтгүүлзүйн баярын өдөр МСНЭ-тэй хамтран МОНЦАМЭ агентлагаас олгодог “Мэдээний шилдэг сурвалжлагч” шагналыг гурав дахь жилдээ шалгаруулж байгаа аж.
Сэтгүүлзүйн амин сүнс болсон мэдээг орчин үеийн стандарт, шаардлага, зарчимд нийцүүлэн бэлтгэдэг шилдэг сурвалжлагчид олгодог шагнал юм байна.