Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого болон нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар ажлын хэсэг байгуулжээ. “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй үйлчилгээг цахимжуулах, үйлчилгээний программ хангамж мэдээллийн санг шинээр үүсгэх, ажлыг судлах ажлын даалгавар боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хурал боллоо.
Хуралдаанаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх цаасан суурьт бичиг баримтуудыг цөөрүүлэх, тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулах ажлыг судлах. Ажлын даалгавар боловсруулах, системийг хэрхэн цогцоор шийдэх, шат дамжлагыг цөөлж, зардал чирэгдлийг багасган шийдвэрлэлтийн үйл явцыг хурдасгах боломж зэрэг олон асуудал хэлэлцэж, санал солилцсон байна.