Энэ долоо хоногт буюу 2018.03.05-03.09-ний өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн албанд 1235 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 897 дуудлага бүртгэгджээ. Үүнээс ослын улмаас нийслэлд 34 хүн гэмтэж бэртсэний зургаа нь 0-10 хүртэлх насны хүүхэд, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна. Түүнчлэн цагдаагийн байгууллагын гудамж замд хийсэн хяналт шалгалтаар эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байсан 5 хэргийг илрүүлэн ажиллаж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм зөрчсөн 11000 гаруй зөрчил илрүүлснээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 291 зөрчлийг илрүүлсэн бөгөөд энэ нь өмнөх 7 хоногтой харьцуулахад 58 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Харин зөвхөн баярын өдрүүдэд буюу 2018.03.07,08-ны өдрүүдэд л гэхэд 176 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг илрүүлсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 26 осол, мөргөлдөх хэлбэрээр 30, үл хөдлөх зүйл буюу гэрлийн шон, хашаа мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд нийт бүртгэгдсэн ослыг өмнөх 7 хоногтой харьцуулахад нийт дуудлага 26 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл 29 хувиар, гэмтсэн хүний тоо 35 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 50 хувиар тус тус өсчээ.