Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сэргээш хэрэглэсэн гэх бөхчүүд ямар тайлбар хийв

2018-3-12
0
ЖИРГЭХ

 

“Допинггүй монгол бөх” төслийн хүрээнд баяр наадмаас бусад үед нэр бүхий 31 бөхөөс сэргээшийн шинжилгээ авсан юм.  Тэгвэл Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс өнөөдөр допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн нэрийг зарлаж,  өнгөрсөн долоо хоногт олон нийтийн дунд багагүй шуугиан тарьсан.

Тэгвэл, үүнтэй холбогдуулан, Увс аймгийн Улаангом сумын харъяат, Улсын гарьд Ө.Бат-Орших, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Улсын начин Э.Даш, Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат аймгийн хурц арслан Б.Номиндалай нар нүүр номондоо албан ёсны тайлбар хийжээ. 

Ө.Бат-Орших: Допинг хэрэглээгүй, шархаа эдгээх гэж ТАМОКСИФЕН гэх эмийг эмийн сангаас авч уусан

-"Миний бие 2012 оноос эхлэн гарын алганы, хурууны арьс хуулардаг, хагардаг, нуралт өгдөг, цэврүүтдэг зовиуртайгаар өнөөдрийг хүрсэн.

Үүнийгээ Арьсны төв болон бусад эмнэлгийн байгууллагуудаар тогтмол үзүүлж, оношлуулж, эмчлүүлж байсан ч тусыг олоогүй. Учир нь бэлтгэл, барилдааны үед хөлсөнд норох, зодог шуудагны ширээсэнд авагдах зэргээр сэдэрдэг юм.

Тиймээс байнга лент, боолт хэрэглэж бэлтгэл, барилдаанд оролцдог байсныг бөхчүүд, бөх сонирхогч, үзэгчидийн олонх нь мэдэх болсон.

Үүндээ сайн гэсэн бүхнийг хэрэглэж, арга хэмжээ авсаар ирсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн 12-р сард бодисын солилцоо сайжруулж, шархны эдгэрэлтэд сайн гэж сонсоод ТАМОКСИФЕН гэдэг эмийг эмийн сангаас авч уусан. Гэтэл 12-р сард өгсөн шинжилгээгээр хориотой эмийн бодис гэж гарлаа.

Өнөөдөр ДЭҮТ-өөс албан ёсны мэдэгдэл гарсан учир та бүхэнд мэдээлэл өгөх үүднээс энэ тайлбарыг хийж байна. Дашрамд дурдахад ПАРАЦЕТАМОЛ гэх мэтийн халуун бууруулах, өвчин намдаах эмүүд нь хориотой юм байна шүү. Шинжилгээний хариу болон хэрэглэсэн эмийн зургийг орууллаа" гэжээ.

Э.Даш: Эмчилгээний зорилгоор өвчин намдаах эм бэлдмэл эхэсийн тарилга хийлгэсэн

-“Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Допингийн эсрэг үндэсний төвөөс хийсэн мэдэгдэлтэй холбоотой тайлбарыг хүргэж байна. 2016 оны 6 сарын 28нд болсон наадмын сорилго барилдаанд барилдаж байгаад баруун тохойгоо мулталсан болно. Бүрэн гүйцэд эдгээлгүй барилдсаны улмаас барилдааны явцад хоёр удаа хөндөгдөж тохой орчмын зөөлөн эд, үеийн шингэн, шүрмэсийн хатангиршил гэсэн оноштой эмчилгээний явцад өвчин намдаах эм бэлдмэл эхэсийн тарилга хийлгэсэн юм. Зураг дээрх тарилгыг эхэс нөхөн сэргээх зорилгоор эмчилгээнд хэрэглэсэн болно. Гэтэл энэ нь 12 сарын 17нд өгсөн шинжилгээгээр хориотой эмийн төрөл гэж гарсан байна. Бэртэл гэмтэлтэй тамирчид хэрэглэх эм бэлдмэл,уураг витамин ээ маш анхаарал болгоомжтой хэрэглэх шаардлагатай юм байнаа!!!” гэжээ.

Б.Номиндалай:  Өвчнөө эдгээх зорилгоор сайн гэсэн болгоныг хэрэглэсэн нь үнэн боловч хариуцлагагүй, болгоомжгүй хандсан нь миний буруу

-“Сайн байцгаана уу? Бөхдөө хайртай, бөхөө дээдэлдэг монгол түмэндээ энэ өдрийн мэнд хүргэе. "Допингийн эсрэг үндэсний төв"-өөс зарласан мэдэгдэлтэй холбоотой тайлбар хүргэе.

Миний бие бага наснаас эхлэн ядрах, сульдах, стрессдэх зэрэгт биеэр улаан юм туурдаг эмгэгтэй байсан юм. Эмнэлэгт үзүүлэхэд "ПСОРИАЗ" хэмээн оношлосон бөгөөд төдийгөөс өдий хүртэл эмчлүүлж, эмнүүлсээр ирсэн. Псориаз өвчтэй хүмүүс спортын замналаа олон жил үргэлжлүүлсэн түүх байдаггүй юм билээ. Ачаалал их авч, сульдах төдийд сэдэрдэг учир арга ч үгүй юм. Гэвч миний бие бөхийн спортод үнэн сэтгэлээс дуртай, нөгөө талаар өөрийн хүсэл зорилгодоо хүрэхийг хүссэн учраас хүнд хэцүү өвчнөө хайхралгүй, хэцүү бэрхэд сөгдөлгүй бэлтгэл сургуулилтаа хийж, хичээсээр ирснийг миний гэр бүл, хамт олон, найз нөхөд, багш нар маань сайн мэднэ.

Өвчнөө эмчлүүлэхээр "Арьсны өвчин судлалын үндэсний төв"-д удаа дараа хэвтэж, олон чухал барилдааныг эмнэлгийн өрөөнд өнгөрөөсөн үе надад бий. Энэ өвчинд сайн, тус нэмэртэй гэсэн эм тариа, тос гээд бүхий л зүйлийг хэрэглэж өдийг хүрсэн нь хүссэнээрээ бэлтгэлээ хийж, зорьсондоо хүрэх гэсэн сэтгэлийн минь илэрхийлэл юм. 2017 оны намраас бэлтгэл сургуулилтаа чанартай сайн хийхээр зорьж, хэсэг хугацаанд ачаалалтай бэлтгэл хийхэд дархлаа суларч, өвчин эргэн сэдэрсэн билээ. Энэ үед дархлаа дэмжиж, псориазын эсрэг эмчилгээ хийгдэж байсан Үүнд: КЕНАЛОГ тариаг эмчилгээний зорилгоор хэрэглэсэн юм. Гэвч мэдлэг мэдээлэл, сэрэмж болгоомжгүйн гайгаар ДЭҮТ-өөс авсан допингийн шинжилгээнд уг эмчилгээний тарианаас хориотой эмийн бодис илэрчээ. Хэдийгээр өвчнөө эдгээхийн тулд арга мухардаж, сайн гэсэн болгоныг хэрэглэсэн нь үнэн боловч хариуцлагагүй, болгоомжгүй хандсан нь миний буруу юм. Эмчлүүлж байгаа тухайгаа хариуцсан албаны эмч нарт мэдэгдэж, эм тариа маань хориотой бодисын жагсаалтад ордог эсэхийг лавлаж байгаагүй нь ч миний алдаа юм. Тиймээс бөхдөө хайртай, монгол бөхөө дээдэлдэг ард олон, дэмжигч байгууллагууд, найз нөхөд, гэр бүл, ахан дүүс, бөхийн төлөө сэтгэлтэй хүн бүхнээс хүлцэл өчиж, уучлал гуйж байна.

Нэгэнт миний буруу, миний хайхрамжгүй байдлаас болсон тул удирдах дээд байгууллагын гаргасан шийдвэр хариуцлагыг хүлээхэд бэлэн байна.Та бүхнийг хүндэтгэсэн: Б.Номиндалай” гэжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Л.Гангэрэл: Бодлого тогтвортой байж уул уурхайн салбар хөгжинө
Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • mgl (64.119.24.87)
    Doping ilerlee geed arga hemjee avch taslan zogsooj chadahguigees hoish iim yum hiij heruul bolgoj sensation uusgej shaardlagagui gej bodoj bna. Esvel Naadmiin 2 dahi odor 3-iin davaanaas barildah buh bokhchuudees shuud shinjilgee avaad sorog garsand ni hatuu hariutslaga huleelgeh ni zuid niitseh baih.
    2018 оны 03 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Газын зурваст үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас өдөрт дунджаар 40 гаруй охид, эмэгтэйчүүд амь эрсдэж байна
    17 мин
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
    51 мин
  • Тамхины хяналтын бодлогыг шинэчлэх шаардлага ба Хор хөнөөлийг бууруулах арга зам
    1 цаг 5 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
    1 цаг 10 мин
  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
    1 цаг 29 мин
  • Л.Гангэрэл: Бодлого тогтвортой байж уул уурхайн салбар хөгжинө
    1 цаг 43 мин
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
    1 цаг 54 мин
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
    2 цаг 23 мин
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
    2 цаг 57 мин
  • А.Баяр: Өчигдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан хууль бус
    3 цаг 26 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн 15 дахь тулаанаа Барбадос тулаанчийн эсрэг хийнэ
    3 цаг 35 мин
  • Хөвсгөлд гарсан хоёр ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    3 цаг 54 мин
  • Найман аймгийн 304 иргэн шугаман бүжгээр хичээллэв
    4 цаг 13 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
    4 цаг 35 мин
  • Байнгын хороод хуралдана
    4 цаг 53 мин
  • АНУ-Их Британийн зөрчилдөөнийг намжаахаар Хаан Чарльз III АНУ-д дөрвөн өдрийн айлчлалаа эхлүүлж байна
    5 цаг 20 мин
  • Л.Энх-Амгалан: Төрөлжсөн ахлах сургууль байгуулна
    5 цаг 22 мин
  • Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
    5 цаг 25 мин
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
    5 цаг 37 мин
  • Өнөөдөр Монголын Генералуудын өдөр тохиож байна
    6 цаг 8 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ
24 баримт
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК