Манай улс Азийн хөгжлийн банк болон бусад талуудын хэрэгжүүлэх 399 сая ам.долларын төсөл хөтөлбөр дээр нэмж "Уур амьсгалын ногоон сан"-аас 50 сая ам.долларын буцалтгүй тусламж, 95 сая ам.долларын зээл авахаар боллоо.
Тус санхүүжилтээр Улаанбаатар хотын гэр хорооллын 100 га талбайг эко орчин болгох, 10 мянган ногоон сууц барих төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Азийн хөгжлийн банк 2017 онд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсөл хөтөлбөрүүдэд зориулж өөрийн эх үүсвэрээс 4.5 тэрбум ам.долларын санхүүжилт хийсэн байна.