Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол хүүхдүүд ОУ-д өрсөлдөх чадвараа 2021 онд “шалгуулна”

2018-3-12
0
ЖИРГЭХ

НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо, БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар хамтран “Монгол хүн, хүмүүжлийн аян”-ны хүрээнд “Монгол хүн бэлтгэхэд ЕБС-ийн үүрэг оролцоо” сургалт зөвлөгөөнийг өнгөрсөн Баасан гаригт UB Palace-ийн Их танхимд амжилттай зохион байгууллаа.  

 

Зөвлөгөөнд 3000 гаруй багш нар оролцож, ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн, шилдэг аргачлалтай хөндлөнгийн үнэлгээний шалгалтанд хэрхэн бэлтгэх, ОУ-ын ЕБС-ийн сургалтын чиглэл хандлага, сургалтын технологи, заах аргын шинэчлэлийн дагуу даалгаврын шинэ соёл нэвтрүүлэх талаар ХБНГУ-ын Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтын захирал,  Posdam Багшийн их сургуулийн доктор, профессор Бернд Майер илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Мөн “Дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол хүүхдийг бэлтгэх” талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийсэн юм.

Зөвлөгөөнийг НИТХ-ын дарга С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ “Хүний хөгжлийн асуудалд цоо шинэ байр сууринаас хандах болсонтой холбогдож сургалтын талаарх үзэл баримтлал, техник технологи, итгэл үнэмшил соёлын үнэт зүйлс ч ихээхэн өөрчлөгдөж байгаа”-г онцолсон юм.

Мөн тэрбээр “Хөгжлийн шинэ нөхцөл шаардлагууд нь сургууль, багшийн хөгжлийн чиг хандлага,сурагчдын сурах хэв маягт ч зайлшгүй өөрчлөлтийг шаардаж байна. Тиймээс Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажилллагааны хөтөлбөрт “Монгол хүн, хүмүүжлийн аян”  цогц хөтөлбөрийг тусгасан, олон ажлууд хэрэгжиж байгаа” гэв.

Энэ үеэр “Монгол хүн” хүмүүжлийн аяны санаачлагч, НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал, ”Академик мэдлэгийг эзэмшүүлэхээсээ илүүтэйгээр яаж бодит чадвартай, бүтээлч, хөгжсөн, хүнлэг, эх оронч Монгол хүн бэлтгэх вэ гэдэг дээр боловсролын агуулга, хөтөлбөрийг чиглүүлж ажиллах ёстой. Монгол Улс 2021 онд Эдийн засаг хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг ОУ-суралцагчдын үнэлгээний “PISA” шалгалтанд орох бэлтгэл ажлыг зохион байгуулах зорилго зорилтыг ЗГ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, БСШУСЯ-ны зорилго зорилтонд тодорхойлсон байгаа. Энэ ажлын хүрээнд PISA ОУ-ын судалгаа болон түүний даалгаврууд, багш нар тэрхүү шалгалтанд бэлтгэхийн тулд өдөр дутмын хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн хүүхэд төвтэй, бүтээлч, асуудлыг шийдвэрлэх, бодит чадвар олгох чиглэлээр явуулах төлөөр зөвлөгөө мэдээлэл өгөхөөр ХБНГУ-ын Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтын захирал,  Потсдамын их сургуулийн доктор, профессор Бернд Майерыг урьж, өнөөдрийн арга хэмжээг зохион байгууллаа” гэж хэллээ.

Манай улсын боловсролын системд ололттой олон давуу талууд байна. Дутагдалтай зүйлүүд ч бий. Олон улсын үнэлгээний энэхүү судалгаад Монгол Улс 2021 онд хамрагдсанаарсуурь боловсролын үр дүн манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжиж, тодорхойлж чадаж байгаа эсэх, Монгол хүүхдийн дэлхийд өрсөлдөх чадвар, ОУ-ын боловсролын чиг хандлагыг харьцуулан үзэх зэрэг олон ач холбогдолтой.

Энэхүү судалгаа нь улс орны болон боловсролын системийн нэр хүндтэй холбоотой учир ихээхэн ач холбогдол өгч, тодорхой бэлтгэл хийх нь зүйтэй. Үүний тулд нэн тэргүүнд  багш нараа мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах хэрэгтэй.

НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал PISA-ийн талаар тайлбарлахдаа “PISA ОУ-ын судалгааг OECD буюу Эдийн засаг хамтын ажиллагаа, хөгжлийн байгуулагаас гурван жил тутамд нэг удаа зохион байгуулдаг. 15 настнуудыг унших чадвар болон байгалийн ухаан, математикийн хичээлээр шалгадаг. Энэ судалгаанд манай улс оролцоход  хоёрхон жил буюу маш богинохон хугацаа үлдэж байна. Энэ хугацаанд багш нартаа яаж мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлж, боловсролынхоо амжилтыг ОУ-д баталгаажуулах вэ гэдэг үүднээс өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байна” гэлээ.

ХБНГУ-ын Потсдамын их сургуулийн доктор, профессор Бернд Майер: “Шалгалтын зорилго нь сурагч сурсан мэдлэг, боловсролоо бодит амьдрал дээр хэрхэн ашиглаж, нийгэмтэй хир зохицож амьдрах чадвартайг үнэлэх юм” гэлээ.

Тэрбээр илтгэлдээ, “PISА  нь анх OECD-гийн ивээл дор 2000 онд хэрэгжиж эхэлсэн. Уг судалгааг OECD-гийн гишүүн орон бүрд хийдэг бөгөөд 2000 онд 41 гишүүн орон хамрагдаж байсан бол 2015 оны байдлаар нийт 71 орон хамрагдаад байна.

2001 онд PISА  анхны судалгааныхаа дүнгээ танилцуулсны дараа Төв Европын бусад орнуудын адил Герман улсын нийгэмд үл итгэлцэл, айдас, бухимдал бий болсон. Герман, Франц төдийгүй олон улсын хэвлэл мэдээллээр судалгаатай холбоотой мэдээлэл гарч дэлхийн боловсролын байгууллагууд, улс төрчид, судлаачид болон эцэг эхчүүдийн холбооны анхаарлыг ихээр татсан.

Шалгалтын зорилго бол сурагч суурь боловсрол эзэмшсэний дараа сурсан мэдлэг, боловсролоо бодит амьдрал дээр хэрхэн ашиглаж, нийгэмтэй хир зохицож амьдрах чадвартайг үнэлэхэд оршдог. Нөгөө талаас гишүүн улс орнууд уг судалгаанд хамрагдсанаар бусад улс орнуудын сурагчдын сурах чадвартай өөрийн орны сурагчдын сурах чадварыг харьцуулах, боловсролын салбарт шийдвэр гаргах нөлөөг үнэлэх боломжтой болдогоороо давуу талтай.

Товчхондоо, хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл, бодит амьдралын үзүүлэлтийг PISА  тодорхойлохыг зорьдог” гэдгийг тодотгож байлаа.

Мөн Боловсролын тогтолцоог насанд хүрсэн хойно нь амьдралд хэрэгтэй ур чадварыг эзэмшүүлэх зорилгоор шинэлэг байдлаар тодорхойлох, хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, харилцан туслалцаа үзүүлэх зорилготой юм. Тиймээс дэлхий даяар улс орнууд боловсролын тогтолцоогоо залуучуудын ажил эрхлэлт, ур чадварыг сайжруулах чиглэл рүү хандуулж буй нь үүнтэй холбоотой. Гэхдээ сурагчдын сурах чадварыг дээшлүүлэх, бодит амьдралд хэрэгтэй чадамжийг сайжруулахын тулд сургуулиуд хэрхэн өөрчлөгдөх ёстой гэдгийг PISА  тодорхойлдоггүй. Харин боловсролын тогтолцоо өөрчлөгдсөнөөр улс төр, эдийн засгийн асуудал шийдэгдэх боломжтойг PISА -гийн шалгалтын үр дүнгээс харах боломжтой юм.

Хувь хүний хөгжил, боловсролын агуулга нь олон талын мэдлэг, харилцан уялдаа бүхий нийгэм, соёлын үнэ цэнийг таниулах шаардлагатай байгаа юм. Ингэснээр хувь хүн нийгэм, улс төр, эдийн засаг болон бодит амьдралд шаардлагатай бусад чадвартай болгох юм.

Нийгэм, соёл, эдийн засаг, техник, хүмүүжил, мэргэжлийн гэх мэт олон төрлийн чадвартай байвал ямар ч нөхцөлд хувь хүн чадвараа хөгжүүлэх боломжтой юм.

Ерөнхийдөө, PISА  бол боловсролын түүхэнд хамгийн хэрэгцээтэй сэдвийг хөндсөн, олон талт судалгаа бөгөөд PISА -гийн судалгаагаар дэлхийн бүх улс орнууд боловсролын талаар баримтлах бодлогоо өөрчлөх цаг үеийн шаардлага бий болсныг харуулж байгаа”-г тодотгосон юм.

PISA юуг шалгадаг вэ?

- Хүүхдүүдэд олгож буй мэдлэг чадвар орчин үеийн нийгмийн оролцоонд зайлшгүй чухал хэрэгцээт чадварыг бий болгож буй эсэх

- Тухайн орны түүх, соёл, уламжлалын залгамж байдлыг хангаж байгаа эсэх

- Хүүхдүүд мэдлэгийг амьдралын олон нөхцөл байдалд асуудлыг шийдвэрлэхэд шилжүүлэн ашиглах чадвартай эсэх

- Эдийн засагт мэдлэгийг эргэлтэнд оруулах, хүн сурч мэдсэнээ мэдэх биш хийх, амьдралд хэрэглэх чадварыг шалгадаг байна.

РISA-гийн үр дүн

Финланд улсын боловсролын салбар өндөр хөгжсөн гэдгээрээ 2000 оноос хойш РISA шалгалтын дүнгээр тэргүүлэх байруудыг эзэлдэг. Финландад хүүхдүүд 7 настайдаа сургуульд элсэн орж богино цагаар хичээллэдэг бөгөөд тэдэнд гэрийн даалгавар бага өгдөг, шалгалт цөөн авдаг хэдий ч сургалтын чансаагаараа дээгүүр ордог.Финланд улсын сургуулиуд багш нарыг маш өндөр шалгуураар авч өөрийн арга барилаар хичээлээ заахыг зөвшөөрдөг бөгөөд шилдэг соён гэгээрүүлэгчтэй орон гэж тооцогддог тул Финландын сургуулиуд жуулчдын хамгийн ихээр очдог газруудын нэг болсон юм.

Гэхдээ Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын 2015 онд явуулсан РISA /Олон Улсын сурагчдын үнэлгээний хөтөлбөр/-гийн шалгалтаар Сингапур улсын сурагчид математик, байгалийн шинжлэх ухаан, уншлагын чадвараараа дэлхийд тэргүүлсэн байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Л.Гангэрэл: Бодлого тогтвортой байж уул уурхайн салбар хөгжинө
Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
    1 мин
  • Газын зурваст үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас өдөрт дунджаар 40 гаруй охид, эмэгтэйчүүд амь эрсдэж байна
    19 мин
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
    54 мин
  • Тамхины хяналтын бодлогыг шинэчлэх шаардлага ба Хор хөнөөлийг бууруулах арга зам
    1 цаг 7 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
    1 цаг 13 мин
  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
    1 цаг 31 мин
  • Л.Гангэрэл: Бодлого тогтвортой байж уул уурхайн салбар хөгжинө
    1 цаг 45 мин
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
    1 цаг 56 мин
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
    2 цаг 25 мин
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
    3 цаг 0 мин
  • А.Баяр: Өчигдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан хууль бус
    3 цаг 28 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн 15 дахь тулаанаа Барбадос тулаанчийн эсрэг хийнэ
    3 цаг 38 мин
  • Хөвсгөлд гарсан хоёр ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    3 цаг 57 мин
  • Найман аймгийн 304 иргэн шугаман бүжгээр хичээллэв
    4 цаг 16 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
    4 цаг 37 мин
  • Байнгын хороод хуралдана
    4 цаг 56 мин
  • АНУ-Их Британийн зөрчилдөөнийг намжаахаар Хаан Чарльз III АНУ-д дөрвөн өдрийн айлчлалаа эхлүүлж байна
    5 цаг 22 мин
  • Л.Энх-Амгалан: Төрөлжсөн ахлах сургууль байгуулна
    5 цаг 24 мин
  • Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
    5 цаг 28 мин
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
    5 цаг 40 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ
24 баримт
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК