Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эхчүүдийн төрөх тасгийн эргэлтийн хонгилыг хэсэг залуус нэгдэн засварлаад байна. Тэд чийг үнэртсэн, хүйтэн хонгилыг засахдаа сайн дурын хандивын аян өрнүүлж олон нийтийн дэмжлэгийг авч чаджээ.
Энэхүү аянд олон арван хүн нэгдэж эргэх орныг сайжруулахад мөнгө хандивлаад зогсохгүй засвар болон цэвэрлэгээний ажилд тусалсан аж.
Далайд дусал нэмэр гэдэгчлэн олон монгол хүний хичээл, итгэл сэтгэлийн дэмээр эх үрсээ эргэх орчинг сайжруулан засч, нялх үрсээ харах ар гэрийнхнийх нь хүлээлт, эргэлтийн хэсэг ийнхүү өөрчлөгджээ.
Ингэснээр шинэхэн аавууд чиийг үнэртсэн, нурж, халтартсан, суух сандалгүй хүйтэн харанхуй хонгилд хүлээн догдлох бус эрүүл сайхан орчинд хөөрхөн үртэйгээ учран золгох хувьтай боллоо.
Сэтгэгдэл (1)