Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан гуравдугаар сарын 17-ны 14:00 цагт Монгол Бөхийн өргөөнд болно. Бөхийн барилдааны тасалбар худалдан авах иргэд олноороо дугаарлан чирэгдэл үүсэх байдал сүүлийн үед гарч байгаа.Тиймээс барилдааны тасалбарыг цахимаар худалдан авах боломжийг Бөхийн өргөөнөөс бүрдүүлжээ.
Бөх сонирхогчид 10,000 төгрөгийн үнэтэй тасалбарыг Бөхийн өргөөний кассан дээр очилгүйгээр цахим хэлбэрээр ЭНДЭЭС захиалах боломжтой.