зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэл эрүүл хөрсгүй болжээ

2018-3-21
0
ЖИРГЭХ

Дэнжийн 1,000-ын apын дэнж, “Бөмбөгөр” худалдааны төв, Зурагт, Баянхошуу, Баруун болон Зүүнсалаа, Хайлааст, Чингэлтэй, Дарь-Эх, Дамбадаржаа, Монел, Шархад, Улиастайд хөрсний бохирдол хамгийн их бий.

Нийслэлчүүдэд санаа зовох асуудал мундахгүй их. Өвөл нь угаартаж үхэх шахна. Утаа дийлдэхээ больж, гамшгийн хэмжээнд хүрсэн хойно дарга нар гэнэт ухаарч, олон янзын арга хэмжээ авах болсон ч үр дүнгээ өгсөн нь үгүй. Утаатай тэмцэх гэж зүтгэхийн хэрээр ашиг хонжоо хайгчид ард түмнээрээ тохуурхаж элдвийн зүйл сэдэж, иргэдэд зарж байна. Тэднээс ашигтай бөгөөд үр дүнгээ өгсөн нь ч үгүй. Утааны эсрэг маск, утаагүй зуух, түлш, дулаалга, цахилгаан халаагуур.

Аль нь ч утаанаас иргэдээ хамгаалж чадсангүй. Монголчуудаа удирдаж яваа дарга нар зөв бөгөөд оновчтой арга барилаар ажиллахаас нааш утаа хотод улам өтгөрч, нийслэлчүүд, тэр тусмаа багачуудын эрүүл мэнд өдрөөс өдөрт муудсаар байгаа нь үнэн. Эмнэлгээр дүүрэн ханиад томуутай хүүхэд. Үүний гол шалтгаан нь утаа. Зарим эмнэлэг болон эм ханган нийлүүлэх байгууллагууд утааг далимдуулан хэрхэн “тоглолт” хийхээ ч мартсангүй.

Телевиз, радиогоор цацагдаж байгаа зар сурталчилгааны 50 хувь нь эм. Хамгийн сонирхолтой нь эмийн сурталчилгааны 70-аас дээш хувийг зөвхөн ханиад томуу, дархлааны эсрэг эм бэлдмэлийн сурталчилгаа эзэлж байна. Энэ нь утаанаас болж нийслэлчүүдийн дархлаа ямар түвшинд хүртлээ суларч, эрүүл мэнд хэрхэн хохирсныг илтгэж буй хэрэг. Ердөө ганцхан жилийн өмнө хотод болон хөдөө амьдарч буй 40 гаруй насны хүний эд эрхтнийг харьцуулсан хошин судалгаа гарсан. 

Түүнээс харахад хөдөө мал дээр амьдарч буй иргэний дотор эрхтний 85 хувь нь цоо эрүүл гэж гарч. Харин хотын залуугийн эд эрхтний 90 хувь нь ямар нэгэн өвчлөлтэй байсан хэрэг. Зүгээр нэг хошигнол хэдий ч бодит үнэн. Өвддөггүй эд эрхтэн гэж хотынхонд байхгүй болсон учраас эмнэлгүүд, эмийн сангууд хамгийн их ашигтай ажиллах болсон. Түр энэ сэдвээ орхиод урин дулааны улиралд нийслэлчүүдийн зовлон болдог хөрсний бохирдолтын талаар өгүүлье.

Судалгаагаар Улаанбаатар хотын хөрсний 88 хувь нь нянгийн бохирдолтой гэж гарсан.Нийслэлийн хэмжээнд 400 мянга орчим нүхэн жорлон бий. XXI зууны Монгол Улсын нийт хүн амын 72.7 хувь нь ариун цэврийн шаардлага хангаагүй нүхэн жорлон хэрэглэж байна гэдэг ичмээр үзүүлэлт.

Тиймдээ ч жил бүр элдэв халдварт болон суурь өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдсээр байна. Хавар болонгуут гэр хорооллын нүхэн жорлон, ил задгай бие зассан ялгадас, үхсэн мал, нохойны хүүрийг ил хаях, фермерийн аж ахуй эрхэлж буй аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүс амьтан, малын ялгадас бууцыг гол, уулын ам, жалга руу замбараагүй ихээр асгах, автомашины задгай угаалгын газар, эмнэлгийн хаягдал зэрэг нь нийслэлийн хөрсийг хамгийн ихээр бохирдуулдаг хүчин зүйл болсон. Үүнээс үүдээд янз бүрийн өвчлөл ихэсдэг. Тухайлбал, цусан суулга, сальмонеллёз, энтеровирусын халдвар зэрэг халдварт өвчнүүд нэмэгдэх хандлагатай байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Мөн шар усны үер ч их болдог. Учир нь өвлийн цагт иргэд угаадас болон бохирдлоо гудамжиндаа асгаснаас үүдэлтэй. Энэ нь дулааны үеэр хайлж хөрсний гүнд шингэж, зарим хэсэг нь шар ус болон урсдаг. Иймэрхүү бохирдолтой газар нийслэлийн гэр хорооллын гудамжаар явахад шууд харагдана.

Энэ талаар МУИС-ийн Газарзүйн тэнхимийн ахлах багш доктор Д.Даваадорж “Удаан хугацааны турш бохирдсон газар хүн амьдрах юм бол мэдрэлийн системийн сааталд орж эхэлдэг. 2005, 2006 онд ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгээс Улаанбаатар хотын гүний усны судалгааг Гачууртаас Амгалан хүртэл хийсэн.

Хэрэгцээний усыг хангадаг 15 худагт 150 метрийн гүнээс шинжилгээ хийхэд гэдэсний өвчин үүсгэгч бактери илэрч байсан” хэмээн ярьсан байдаг. Мөн одоогоос зургаан жилийн өмнө эрдэмтэд Улаанбаатарын хөрсөнд шинжилгээ хийхэд хөрсний бохирдол 95 хувьтай, нянгийн бохирдол байх ёстой хэмжээнээсээ 10-16 дахин их байсан нь үнэхээр эмзэглэмээр. Үүнээс хойш энэ хэмжээ буураагүй нь лавтай. Харин ч улам ихэссэн байх.

Ер нь хөрсний бохирдол үүсгэж буй нэг хүчин зүйл нь үерийн нэртэй бохирын далангууд.Тухайлбал, Бөмбөгөр худалдааны төвийн баруун талын үерийн даланд тэр хавийн айл өрх шөнө, өвөл зуныг ялгалгүй хог хаягдал, бохир усаа асгана. Энэ бүхнээс нь урин дулааны цагт элдэв үнэр ялгарч хөрснөөс гадна агаар бохирдуулна. Харин энэ талаар тус хорооны Засаг дарга “Гандангийн дэнжийн хөрс дагтаршсан цэвдэгтэй учир айлууд бохирын цооног, “00” ухах боломжгүй. Тиймээс үерийн далан руу бохир ус, зарим нь бохироо хийх нь ч бий. Дээр нь “Бөмбөгөр” худалдааны төвийн наймаачид хог хаягдлаа байнга асгадаг” хэмээж байсан байгаа юм.

Тэгэхээр энэ бүх бохирдолтойгоо төрийн анхан шатны нэгж болох хороо багийнхан хэдийнээ нэгджээ. Мөн гэр хорооллын айл өрхийн ихэнх хувь нь стандартын бус 00-той. Энэ нь хөрсний бохирдлыг бий болгож байгаа нэг үндэс. Бохирдсон хөрснөөс дэгдсэн хорт агаар уушгинд нэвтрэн, жорлонгийн ус нь ундны цэвэр устай холилдсоноос бидний эрүүл мэндийг ямх ямхаар хордуулсаар байна. Гэр хороолол болон зусланд байгаа айлууд хашаандаа хоёроос доошгүй жорлонтой, дээрээс нь муу усны нүхтэй, хашаанаасаа гадуур хаа сайгүй цацсан угаадсан дундаа амьдардаг.

Энэ нь хөрсний бүрхэвчийг устгаснаас чулуулаг нь ил гарч, хөрсний эвдрэл үүсгэдэг. Ийм хөрс шороо нь химийн хорт бодис ялгаруулж, бактерилогийн зэвсгээс дутахааргүй чимээгүй хор хөнөөл дагуулж байдгийг бид анзаардаггүй. Үнэндээ Улаанбаатарчууд бид өвөлд нь утаанд хордож, зун нь хөрсний бохирдолд дарлуулж элдэв өвчний үүр уурхай болж байгаа нь өнөөдрийн бодит төрх.

Уг нь иргэн хүн бүр бохир усаа ил задгай асгахгүй, ойр орчноо цэвэр цэмцгэр байлгаж, зүлэгжүүлэх зэргээр хөрсөө бохирдуулахгүй байх нь өөрийнхөө болон үр хүүхдийнхээ эрүүл мэндэд оруулж буй үнэтэй хөрөнгө оруулалт болох юм. Чимээгүй тахал болсон хөрсний бохирдлоос ирээдүй хойч үе болон өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалж хөрсийг бохирдуулж байгаа зүйлсээс сэргийлцгээе.

Манай улс жилд нийт 780-800 мянган тонн хог хаягдал гаргадаг. Үүний 50 орчим хувийг нийслэлийн иргэд хаядаг бөгөөд манай орны нийт нутгийн бэлчээрийн 90 хувь нь доройтолд орж эргэж сэргэх магадлал тааруу, нийт хөрсний таван хувь огт сэргэхгүй болжээ. Харин 26 хувь нь дунд зэрэг, 20 хувь нь сул зэрэглэлийн цөлжилттэй байгааг судалгаагаар тогтоосон байна. Тэр тусмаа өвлийн цагт гэр хорооллын иргэд хог, угаадсаа хамаагүй ил задгай асгаж хаях нь их байдаг.

Хан-Уул дүүрэгт хүнд металлын элемент болох хром, хар тугалга, цайрын бохирдол ихтэй байгаа бол Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт амоны буюу шивтрийн хөрсөн дэх агууламж нэмэгдсээр байна. Харин Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт хөрсөн дэх сульфатын бодис их гарчээ. Хөрсний бохирдлыг нянгийн, хүнд металлын, органик, амоны буюу шивтрийн, сульфатын агууламжтай гэж ангилдаг. Газарзүйн хүрээлэнгээс хөрсөнд хийсэн шинжилгээгээр нийт дээжийн 88 хувь нь нянгийн бохирдолтой буюу хөгц мөөгөнцөр илэрсэн тухай дээр дурдсан. Дээрх шинжилгээг хийхдээ 136 цэгийн хөрсний дээжээс авч шинжилжээ.

Энэ бүхнээс харахад нянгийн бохирдол жил ирэх тусам улам ихээр нэмэгдэж байгаа юм. Эдгээр нян дотроос гэдэсний эмгэг төрүүлэгч бактери, нян улам ихээр илэрч байгааг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Үүний дараагаас агаарт шингэсэн бохирдол иргэдийн оюун ухаанд ч нөлөөлдгийг хэлсэн. 47 метрийн гүний худгаас шинжилгээ авахад нянгийн бохирдолтой гарчээ. Өнөөдөр нийслэлийн хаана ч явсан эвгүй үнэр ханхалдаг болжээ. Элдэв ялгадасны үнэр, бохир ус хотын төв хэсгээс бусад бүх газар байна. Хотын зуслангийн бүс нутаг ердөө тавхан жилийн өмнө тун боломжийн байв.

Харин өнөөдөр хог хаягдал, бохирдол ихтэй хөрс, элдэв үнэр гээд байхгүй зүйл алга, тэнд. Гэр хорооллын гудамжинд бохир, ялгадасны үнэр хамар сэтлэх шахна. Гэвч үүнийг тоож байгаа удирдах албан тушаалтан нэг ч байхгүй байгаа нь харамсалтай. Дашрамд дурдахад, нийслэлийн Сүхбаатар дүүргийн XVI хорооны нутаг дэвсгэрт орших Дамбын рашааны тухай сурвалжилга саяхан нэг телевизээр гарч байна. Иргэд өнөөдрийг хүртэл тэндээс ундаалсаар байгаа аж.

Гэтэл хамгийн сүүлд тус рашааны усанд 2013 онд шинжилгээ хийжээ. Түүнээс хойш таван жилийн хугацаанд энэ рашааныг мэргэжлийн хяналтынхан нэг ч зорьж очоогүй. Ойр орчмын бохирдол, үнэр тун хэцүү. Тус рашааныг тойроод 30 гаруй нүхэн жорлон байгаа юм. Ийм байхад уг рашаан цэвэрхэн байж чадах уу.

Дэнжийн 1000-ын арын дэнж, “Бөмбөгөр" худалдааны төв, Зурагт, Баянхошуу, Баруун болон Зүүнсалаа, Хайлааст, Чингэлтэй, Дарь-Эх, Дамбадаржаа, Монел, Шархад, Улиастайд хөрсний бохирдол хамгийн их бий. Дээд түвшний дарга нар дээр дурдсан газруудад мэргэжилтнүүдээ дагуулан ажиллаж, шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол ганцхан жилийн дараа нийслэлд эрүүл хүн олдохоо больж мэдэх нь.

0
ЖИРГЭХ
Санал болгох
И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
Ерөнхий сайд Г.Занданшатар ХХААХҮ-ийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ
Ой, хээрийн түймэртэй холбоотой дуудлага 46.2 хувиар өсжээ
"Монгол Наадам" цогцолборын хойд уулзвар хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэхгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
    26 мин
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
    50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    55 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ХХААХҮ-ийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ
    1 цаг 8 мин
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
    1 цаг 13 мин
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
    1 цаг 27 мин
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
    1 цаг 28 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    1 цаг 33 мин
  • Ш.Бямбасүрэн: Шинэ хоршоо хөдөлгөөнийг хир халдаахгүй л явуулах гээд байна
    1 цаг 36 мин
  • Б.Жаргалан: МАН-ын дарга нар бүгд гоё нэртэй хөтөлбөртэй боллоо
    1 цаг 40 мин
  • Ой, хээрийн түймэртэй холбоотой дуудлага 46.2 хувиар өсжээ
    2 цаг 25 мин
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
    2 цаг 27 мин
  • ТТБЗ: Төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж, зарлагыг нэмэгдүүлэх боломж хомс гэдгийг сануулсаар ирсэн
    2 цаг 49 мин
  • Г.Дамдинням: "Алт-3" аяны тогтоолын төслийг ЗГ зориг гаргаж оруулж ирж байгаа
    3 цаг 3 мин
  • "Монгол Наадам" цогцолборын хойд уулзвар хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэхгүй
    3 цаг 32 мин
  • Нийслэлийн иргэдийн өдрөөр Улаанбаатар–Давааны зөрлөг–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна
    4 цаг 7 мин
  • “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    4 цаг 22 мин
  • Ж.Ганбаатар: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэнийгээ дуурайгаад байгаа юм бэ?
    5 цаг 2 мин
  • О.Цогтгэрэл: Төсвийн тодотгол дээр тоо баримтуудыг сайн ярих ёстой
    5 цаг 20 мин
  • Б.Жавхлан: Царцаана гэж ярих бол амархан
    5 цаг 25 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • "Бууж мордох хорвоо"
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК