Монголын чөлөөт бөхийн холбоо, Японы Шизүока муж, Яйзү хотын хамтын ажиллагааны хүрээнд Японы Төвийн бүсийн сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд Багануур дүүргийн “Хөх эрчис” клубийн дасгалжуулагч Х.Магвандорж, “Алдартан” клубийн дасгалжуулагч Ц.Мандалсүрэн нарын удирдлага дор зургаан тамирчин оролцохоор Япон улсад очоод байна. 32 дахь удаагийн тэмцээн энэ сарын ирэх амралтын өдрүүдэд (III.24-25) болох бөгөөд “Алдартан” клубийн тамирчин А.Түвшинтөр хөвгүүдийн 1-2 ангийн 28 кг-ын жинд, Чингэлтэй дүүргийн тамирчин Н.Маралгоо охидын 3-4 ангийн 32 кг-д, Баянхонгор аймгийн тамирчин Т.Түмэннаст, Чингэлтэй дүүргийн тамирчин Н.Мөнгөнтуул, “Алдартан” клубийн тамирчин С.Энэрэл 5-6 ангийн 30 кг-д, “Хөх эрчис” клубийн М.Оюунжаргал 5-6 ангийн 34 кг-д хүч үзнэ.Яйзү хотод өнгөрсөн долоо хоногт Дэлхийн цомд оролцсон Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг хамтарсан бэлтгэл хийж байгаа юм.
Сэтгэгдэл (1)