НӨАТ-ын баримтны сугалаа явагдсаар удаж байна. Энэ хугацаанд чамгүй олон хүн азтан болж, тодорхой хэмжээний мөнгө хожлоо. Тэгвэл тус баримтны ээлжит тохирол болж өндөрлөлөө. Энэ удаагийн тохиролд 2018 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулсан юм.
Энэ удаагийн сугалааны тохирлоор:
Азын дугаар 85796031
Супер шагналын дугаар 35199240
Уг тохирлоор:
- 50 мянган төгрөгийн азтан 14,394
- 200 мянган төгрөгийн азтан 1,510
- Нэг сая төгрөгийн азтан 144
- 5 сая төгрөгийн азтан 14
- 10 сая төгрөгийн азтан 1
- 50 сая төгрөгийн азтан 0 тодорлоо.
Үүнээс гадна супер азтан тодорч, хэний хүү, охин хожих бол гэсэн хүлээлт байлаа. Гэвч энэ удаад азтан тодорсонгүй.
Сэтгэгдэл (1)