Шар усны үерийн улмаас Сэлэнгэ аймгийн Дулаанхааны 4 замаас Ерөө-Хүдэр сумын чиглэлийн автозамын 32 км /Ерөө сум/, 64 км-т /Хандгайтын үтрэмийн орчимд 110 метрийн урттай/ их хэмжээний эвдрэл үүссэн байна.
Хөдөлгөөнд оролцогч жолооч та үзэгдэх орчин хязгаарлагдмал замын тойруу, харанхуй үед явахдаа хурдаа тохируулан болзошгүй аюул, ослоос сэргийлж сонор сэрэмжтэй явахыг анхааруулж байна гэж Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгээс мэдээллээ.
Сэтгэгдэл (2)