Дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Ардчилсан нам байгуулагдсаны 28 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болох гэж байна.
Барилдааны түрүү бөхийг 5 сая, үзүүрт үлдсэн бөх 3 сая төгрөг, их шөвгийн бөхчүүдэд нэг, нэг сая төгрөгийн мөнгөн шагнал олгох аж.
Монголын Үндэсний бөхийн холбоо наймдугаар “Их Эе” гэгчээ гуравдугаар сарын 28-ны өдөр хийж, тэргүүнээрээ дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг сонгосон.
Харин шинээр гүйцэтгэх захирал болон тэргүүлэгчдээ сонгоогүй байсан тул гуравдугаар сарын 31-д явагдах байсан улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдааныг цуцалсан.
Тэгвэл энэ удаа ийнхүү томоохон барилдаан болох нь.
Сэтгэгдэл (4)