зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эвэртэй төрснийх нь төлөө өмөлзөж, эрхэлж тонгочиход нь баясах хустайн нуруу

2018-4-06
0
ЖИРГЭХ

СҮНДЭРЛЭН ХАНАЙХ УУЛС АЛГАА ТОСОН УГТАВ

Хустайн нуруу. Энэ газарт очиж, зэрлэг адуун сүрэг, буга, онгон байгалийн сайхныг мэдэрч, зэрлэг амьтдын диваажин болсон тэр л ертөнцийн өнгө үзэмжийг нүдээр үзэхийг их боддог байлаа. Азаар юм уу, тохиолдол гэх үү өнгөрсөн амралтын өдрөөр аяны дөрөө жийх хувь тохиосон юм. Сэтгүүлч миний хувьд хараагүй зүйлээ үзэх гэж нэлээд догдолсноо нуух юун. Мөн хэрүүл тэмцэл, синдромт ажиллагаагаар дүүрсэн их хотын хөдөлгөөнөөс холдож тархиа амраах боломж байлаа. 
Өглөө эртлэн хамт явах багийнхантайгаа нэгдэж хотоос 100 хүрэхгүй км зайтай Хустайн зүг хөдөллөө. Аян замын уртад элдвийг ярилцсаар нэг л мэдэхэд цогцолборт газартаа ирэхэд мөр мөрөө түшилцэн ханайх сүрлэг сайхан уулс алгаа тосон угтах мэт сэтгэгдэл төрөв. Ийнхүү хэлэх учир нь, хаврын хөхөлзсөн салхи хавирга сүлбэж, машинаас бууж агаар амьсгалах бүрт авч шидэх дөхөх. Харин хөглийн сүндэрлэх хайрхдын дэргэд хүрэх тэр л үеэс элдвээс хамгаалах мэт өлгийдөн авч буй сэтгэгдэл төрүүлэм тийм л нам гүм болсон билээ. Ёстой л байгаль эх “би та бүхэнд өөрийн үзэсгэлэнт дүр төрхөө харамгүй үзүүлнээ” гэсэн шиг л хавирга нэвтлэх шуургыг хааж өгсөн нь гайхамшигтай. 
Хүрэх газраа ирсэн бид юу үзэх, хаашаа явах бол гэсэн бодолд дарагдсаар аяны дөрөө мултлан буулаа. Яагаад ч юм ийм сайхан газар байдгаа гэж дуу алдах дөхөж, бахдах, бахархах сэтгэл ундарсан. Зорьсон газраа хүрэхэд Хустайн байгалийн цогцолборт газрын ажилтнууд угтан, зэрлэг амьтдын диваажингийн талаар товч танилцуулга хийсэн юм. Диваажин гэж хэлэх шалтгаан нь тус газарт зэрлэг ан амьтан дураар нутаглах жаргалын орон учир ийнхүү нэрийддэг байна.

ЦУСАН ЗАМ ТАТУУЛСАН ЭВЭР

Хустайн нурууг одоогоос 20 жилийн өмнө 1998 онд Байгалийн цогцолборт газар болгон улсын хамгаалалтад авсан байна. Тухайн үед дэлхийд ховорт тооцогдох Халиун буга 54-хөн тоологдож байсан бол өнөөдөр 1140 гаруй болон тоо толгой нь нэмэгдсэн ажээ. Дэлхийн улс орнуудад олон төрлийн буга байдаг ч зөвхөн Монгол, ОХУ хоёрт л халиун буга нутагладаг. Хангайн хаан гэж нэрлэгдэх сүрлэг энэ амьтан дээд тал нь 1300 хүрч байжээ. Нэгэн цагт энэ амьтан эвэр, чивнээсээ болж хядлагад өртөж ч байсан гашуун түүхтэй. Ямар сайндаа л 54 болтол нь устгасан байх вэ. Харин тусгайлан хамгаалж, бэлчээрлэх газар нутагт нь шуналын мананд төөрч, аллагын зэвсэг барьсан цусан зам татуулагчдыг нэвтрүүлэхгүй болсноор аз жаргалын хангайдаа амар тайван өсч өндийсөөр байгаа ажээ. 
Гэхдээ нэг мөсөн алга болоогүй. Хараа хяналттай, хамгаалах эзэнтэй болсон нутагт хулгайн анчин нэвтрэх нь бий. Тэд буу шийдэм үүрч устгадаггүй байна. Хаврын тарчиг цагт ядарч туйлдсан бугыг моторт дугуй, морь унан элдэн хөөж бахардуулан унагаад эврийг нь хуга цохин авдаг гэнэ. Ийм зүйлийн эд мөрийн баримт болсон газарт очиж нүдээр хараад эмгэнэхээс илүүтэй яалтай. Ямар буруу зүйл хийсэн гэж хангайн хаан болсон амьтныг устгаж байгаа нь ойлгомжтой. Зөвхөн энэ амьтны ганц кг эвэр 80 мянган төгрөгт хүрснийх. Нас биед гүйцсэн бугын эвэр 3-4 кг гэж үзвэл 300 гаруйхан мянган төгрөгний төлөө амиа өгч байгаа юм. Байгаль орчны яамны тогтоосноор 7.8 сая төгрөгийн үнэлгээтэй халиун буга 320 мянган төгрөг толгойдоо байршуулсныхаа төлөө хулгайн анчдын гарт амиа өгсөөр. Уг нь, монголчууд бид Чингис хааны өвөг дээдэс “Чоно Буга хоёроос үүсэлтэй” гээд л бурж гардаг. Гэтэл өдгөө энэ хоёр амьтны эрлэг нь болчихоод байх шиг. Юун өвөг дээдэс манатай. Тааралдсан газар нь алж устгахын хүсэлд хөтлөгдөн шүлсээ гоожуулан уухайлан довтолсоор. 
Ийм хэрэг хүмүүст ноогдох хууль нь маш чанга юм билээ. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулиар бугын ясан эвэр түүсэн бол 500 мянган төгрөгөөр торгож, унаж яваа тээврийн хэрэгслийг нь улсын орлого болгох заалттай. Агнаж байгаад баригдвал үүнээс ч их хэмжээний торгуульд унах хэм хэмжээтэй. Хотоороо дүүрэн хонь малтай, ходоод нь хонхолзож, үр хүүхэд нь идэх зүйлгүй болчихоогүй атлаа амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хөдөөнийхнийг яалтай. Тэдэнд сонголт бий. Би 200 гаруйхан мянган төгрөг олохын төлөө унах унаа, хэдэн арван сая төгрөгөөрөө торгуульмааргүй байна гээд хэдэн малаа адгуулаад явах боломж байгаа. Даанч тэдний толгойд бодогдох зүйл өөр юм даа.


 
ШУНАЛЫН МАНАНДАА БҮДЧИН, БЭДЭРТЭХ МОНГОЛЧУУД

Он гарснаас хойш 60 гаруй халиун буга хорогджээ. Үүний тал орчим хувь нь шуналын галдаа баригдсан хүмүүсийн үйлдэл гэнэ. Энэ талаар Хустайн байгалийн цогцолборт газрын захирал Ц.Дашпүрэв “Төв, Сэлэнгэ, Булган аймгийн иргэд бугын эвэр түүхээр ирдэг. Баригдсан нь ч бий. Бүр хаа байсан Дорнодоос бугын эврийн наймаачид “Портер”-т морио аччихсан Хустайг зорьж ирдэг. Эвэр авна гэх зарын дагуу нийлүүлэгчид нь цуглаж байгаа нь энэ. Хэрвээ байгаль дэлхийгээ гэж боддог, хайрладаг хүн бол ийм зүйл хийхгүй. Зөвхөн мөнгөний шуналд хөтлөгдсөн харалган бодолтой хүмүүс л ийм хэрэг хийж байна. Саяхан гэхэд нэлээд олон бугыг бахардуулан эврийг нь аваад явсан байна билээ. Байгаль дэлхийтэйгээ зөв харьцахгүй бол ирээдүйд мөхөл ирнэ” гэж ярьсан юм. 
Ер нь, эрэлтгүй бол нийлүүлэгч байхгүй. Тиймээс бугын эврийг гадагш гаргахыг хориглох нь дээр мэт. Алс холын Вьетнам руу гаргадаг гэх яриа ам дамжин яригддаг. Тус улс руу уламжлалт эмийн бэлдмэлийнх нь орц болгон илгээх гэж тоо толгой нь олшрох гэж ядан байгаа халиун бугаа хядах нь тийм ч оновчтой шийдэл биш. Үүнийг байгль хамгаалагчид ч хэлж байгаа. Бид хамгаалах гэж ядаж байхад иргэд маань даанч ойлгохгүй эсэргүүцэж байгаа мэт аашлах юм хэмээн харуусах. 
Өнөөдрийг хүртэл эвэрт шунасан хүн төрхтэй чөтгөрүүд байгаагийн ганц шалтгаан нь “Өндөр үнээр эвэр авна” гэх зар гаргагчидтай холбоотой. Цаашид дан ганц эвэр түүгчидтэй гэлтгүй наймаачидтай ч хариуцлага тооцдог байх хэрэгтэй мэт. Харийн улсын уламжлалт эмийнх нь гол орц найрлагын эх үүсвэрийг бид бэлтгэн нийлүүлэх алба байхгүй. Ховордсон төрөл зүйлээ өсгөх гэж ядаж байхад хаа байсан Вьетнамаас захиалга өгч, энд иргэд нь хядлага үйлдэж байх гэж. Хаа хаанаа бодож, байгаль эхээ онгон дагшнаар нь, ан амьтантай үлдээх сэтгэлгээ чухал байна. 

МОНГОЛ ТАХЬ ТҮҮХ БОЛЖ ҮЛДЭЭГҮЙН ШАЛТГААН

Дэлхийд үлдсэн цорын ганц зүйл зэрлэг адуу бол тахь. Энэ амьтныг мөхөлд хүргэхгүйн тулд сэргээн нутагшуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд 1992 оноос Хустайн нуруунд нутагшуулсан байна. Өдгөө дэлхий дээр хамгийн олон тахьтай газар болжээ. Тус байгалийн цогцолборт газарт 350 тахь, 36 орчим сүрэг болон нутагладгийг онцолсон. Уг төслийг анх Голландын иргэн Ян Боуман, түүний гэргий Инге Боуман, Анктрактид тив Монгол Улсаас хамгийн анх очиж ажилласан доктор Ж.Цэрэндэлэг нар санаачлан эхлүүлсэн байна. Энэ буянтай үйлс хэрэгжээгүй бол зэрлэг адууны нэгэн төрөл болох тахийн сүрэг өнөөдрийн хэмжээнд хүртлээ бий болохгүй байсан биз ээ. Магадгүй устан мөхөж, үлэг гүрвэлийн нэгэн адил музейн яс, чихмэл хэлбэрээр хүмүүсийн нүдийг хужирласан үзмэр болох байсан болов уу. Гэхдээ ийм эмгэнэлт зүйл азаар тохиогоогүй нь үнэхээр гайхамшигтай. Зэрлэг адууг бодитоор харж, ямар сүрлэг сайхан болохыг харах тэр боломжийг бүрдүүлж чаджээ. 

ТҮҮХИЙН ТОВЧООГ ЭРГЭН СӨХӨХҮЙ

Тахь одоо манай дэлхий дээр байгаа цорын ганц зүйл зэрлэг адуу. Төв Азийн хээр талаар хэдийнээс нааш байсан зэрлэг адууг монголчууд сайн мэддэг байсан ч Оросын жуулчин Н.М.Пржевальскийн олж аваачсан арьс,  гавлын  ясыг Оросын эзэн хааны зоологийн музейн хөхтөн амьтны тасгийн эрдэмтэн И.С. Поляков шинжлэн  шинэ зүйл зэрлэг адуу болохыг тогтоосноор Тахь шинжлэх ухааны үүднээс анх тэмдэглэгдэж, амьтны аймгийн ангилалд оржээ. ХХ зууны эхээр монголоос тахийн 53 унага барьж, Оросын Аскани-нова, Германы Гамбург хотын амьтны хүрээлэнгүүдэд аваачсан нь тахь дэлхий нийтэд тархах үндэс болжээ. Харин байгальд зэрлэгээр үлдсэн тахь 1960-аад онд бүрмөсөн устсан түүхтэй.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1980 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн “Тахь авахыг зөвшөөрөх тухай” 368 дугаар тогтоолд “Монголын Байгаль Орчныг Хамгаалах Нийгэмлэгийн шугамаар тохиролцсоны дагуу ЗХУ-аас 1981 оны эхний хагаст тахь зургаан тахь авч нутагшуулан үржүүлэх арга хэмжээ авахыг зөзшөөрсүгэй” гэж заажээ. Энэ үндсэн дээр МБОХХ  тахийг уугуул нутагт нь сэргээн нутагшуулах ажлыг сэдэж, Голандын Тахь хамгаалах сан (ГТХС), монгол, Оросын биологийн  экспедицтэй хамтран тахь нутагшуулах тохиромтой газар  эрж, монголын хээр тал, говийн бүсээр судалгаа хийгээд, Хустайн нурууг сонгож авсан юм. Тахь нутагшуулах бэлтгэл ажил 1990 оноос эхэлсэн байна.  
МБОХХ, ГТХС хоёр  Хустайн нуруунд тахь нутагшуулах ажлыг хамтран гүйцэтгэхээр гэрээ байгуулж  анхны 15 тахийг 1992 оны зургадугаар сарын 5-нд авчиржээ. Түүнээс хойш хоёр жил тутам 18-20, нийтдээ 84 тахь  авчирсан нь өсч үржсээр өдий зэрэгтэй болжээ. 

АЯНЫ БОГЦОО ДҮҮРГЭН ЖОЛОО ЭРГҮҮЛЭВ

Ан амьтны диваажинд анх удаа хөл тавьсан надад бахархах, гуниглах, хайрлах, хамгаалах гээд олон бодол төрсөн билээ. Хүн гэдэг амьтан араатнаас ч аюултай гэдэг нь үнэн аж. Шуналын сэдэл нь цусан мөр татуулж, байгаль дэлхийгээ устган үгүй хийсээр. Хэрэв бид өнөөдөр л дотроо бодож, тунгаахгүй юм бол ирээдүй бидэн рүү их буугаар галлахад бэлэн байна. Заавал ан агнаж, чоно буудаж хиймор сэргэдэг юм бол тэр хэсэг эрчүүдийн хиймор энэ гаригт байтугай, сансар огторгуйд байхааргүй хэмжээнд хүрсэн байх ёстой. Гэтэл алаад, агнаад ч сэргэдэггүй юм уу хядсаар л байгаа нь хачирхалтай. Асууж ярилцахаар хиймороо сэргээгээд ирлээ гэх нь ч бий. Байгаль дэлхийгээ, зэрлэг ан амьтнаа үгүй хийж байна сэтгэхүй алга. Хүн бид зэрлэг ан амьтнаасаа дор балмад сэтгэхүйтэй болсон цаг юм уу даа. 
Өнөөдөр хулгайн анчин, худалдан авагч нартай хууль ярьж тэмцэхээс илүү, тэднийг байгаль дэлхийгээ хайрлах сэтгэхүйтэй болгоход анхаарах хэрэгтэй юм шиг. Мөн үр хойчоо ч ийм зүйлд сургаж чадвал маргаашийн онгон дагшин байгаль, зэрлэг ан амьтан түүхийн хуудаснаа байсан гэдэг үгээр илэрхийлэгдэхгүй гэдгийг ойлгоцгоох цаг иржээ.

Э.Мөнгөнбаяр
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • малчин (66.181.186.150)
    бугын эврийг нь 200 мянган төгрөг болгохын тулд энэ сайхан амьтныг алж зөвхөн ясан эврийг аваад явчих аж буй новшнууд байхад яана даа.Дархан цаазат газар шүү дээ. Би цагдаа бол наад хэдэн ой хамгаалагч энэ газрыг тойрон байдаг 70 өрхөөс гарцаагүй ажиг сураг зам мөрийн олон шүү дээ. Зүгээр жирийн тавориш буу хөрөө барьж устгаад байгаа юм биш.
    2018 оны 04 сарын 08 | Хариулах
  • жудагт (43.242.241.26)
    Сэтгэл сэргээсэн сурвалжлага уншлаа баярлалаа
    2018 оны 04 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    38 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    48 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    1 цаг 27 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    1 цаг 39 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    1 цаг 54 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 1 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    2 цаг 29 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК