Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БОАЖ-ын салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр байгаль хамгаалагчдад тоног төхөөрөмж гардууллаа

2018-4-06
0
ЖИРГЭХ

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвөлгөөний үеэр Герман-Монголын Хөгжлийн хамтын ажиллагааны “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд компьютер, тоног төхөөрөмж, судалгааны багаж хэрэгслийг ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Штефан Дуппел Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад гардуулан өглөө. Ёслолын арга хэмжээнд мөн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С. Наранцогт оролцов.

Тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг дэмжихэд эдгээр компьютер, тоног төхөөрөмж, хээрийн судалгааны хэрэгслүүд нь чухал ач холбогдолтой юм. Төслийн хүрээнд хээрийн судалгааны багаж хэрэгсэл болон Орчны бүсийн сургалт мэдээллийн төвийн компьютер тоног төхөөрөмж олгохын сацуу хамгаалалтын захиргаадыг өндөр хурдны интернетийн сүлжээнд холбож, вебсайтуудыг шинэчлэн боловсруулсан юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат ёслолын ажиллагааг нээж үг хэлэхдээ: “ТХГН-ийн хамгаалалтын захиргаанд хүлээлгэж өгч буй энэхүү техник, тоног төхөөрөмж нь ТХГН-ийн менежментэд Орчны бүсийн ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нутгийн иргэдийг байгаль орчны мэдээллээр хангах, байгаль хамгаалагч, мэргэжилтнүүдийн хээрийн судалгаа, хяналт мониторингийн  ажлыг цаг тухайд нь чанартай сайн гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой юм. Тус төслийг санаачилж, санхүүжүүлсэн, хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж буй ХБНГУ-ын Засгийн газар, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Германы Сэргээн босголтын зээлийн банкны Монгол дахь Төлөөлөгчийн газар, Сангийн яам болон дэмжин ажиллаж буй бусад албаны хүмүүст БОАЖЯ-ны өмнөөс болон хувиасаа гүн  талархал илэрхийлье” гэлээ.

Элчин сайд ноён Штефан Дуппел үг хэлэхдээ: “Монгол орны хосгүй байгальд аюул нүүрлээд байна. Монгол Улс, Монголын ард түмэн болон дэлхийн нийтийн сайн сайхны төлөө бид хамтын хүчин зүтгэл гарган, байгаль орчноо хадгалан хамгаалах шаардлага тулгарч байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Германы Засгийн газраас 4 дэх удаагаа Монгол орны тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадад өндөр чанартай тоног төхөөрөмж олгон дэмжлэг үзүүлсэн. Энэ нь бидний хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн үйл ажиллагаа өргөн уудам газар нутгийг хамгаалдаг байгаль хамгаалагчдын ажилд дэмжлэг үзүүлж, нутгийн ард иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжихийн зэрэгцээ биологийн олон янз байдлыг хадгалан хамгаалахад газар дээр нь ихээхэн хувь нэмэр оруулан, эерэг үр дүнтэй хэрэгжиж байгааг илтгэж байна. Ийнхүү бодит эерэг үр дүнтэй байгаа тул Германы талаас тус төсөлд нийт 31 сая евро олгоод байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, түүний баг болон төслийн хэрэгжилтэнд оролцож байгаа бусад бүх хүмүүст талархаж байгаагаа илэрхийлье” гэв.

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл нь ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас санхүүжиж, Германы Сэргээн босголтын зээлийн банкаар дамжуулан хэрэгжиж байна. Энэхүү төсөл нь Монгол-Германы Хөгжлийн хамтын ажиллагаа эдүгээ 25 гаруй жилийн турш нягт хөгжиж ирсний нэгэн тод жишээ юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Л.Гангэрэл: Бодлого тогтвортой байж уул уурхайн салбар хөгжинө
Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хариуцлага (59.153.113.74)
    Эд байгаль хамгаалагчид биш сүйтгэгчид
    2018 оны 04 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
    9 цаг 9 мин
  • ТБХ:Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Төрийн аудитын байгууллагын 2025 оны үйл ажиллагааны тайланг сонслоо
    9 цаг 16 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
    9 цаг 20 мин
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
    9 цаг 35 мин
  • А.Баяр: Бүх талаар харлуулж, гуйвуулж, юу эсийг наах гэж оролдох байх. Айж ичих юм алга!
    10 цаг 23 мин
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
    10 цаг 33 мин
  • Газын зурваст үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас өдөрт дунджаар 40 гаруй охид, эмэгтэйчүүд амь эрсдэж байна
    10 цаг 51 мин
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
    11 цаг 26 мин
  • Тамхины хяналтын бодлогыг шинэчлэх шаардлага ба Хор хөнөөлийг бууруулах арга зам
    11 цаг 39 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
    11 цаг 45 мин
  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
    12 цаг 3 мин
  • Л.Гангэрэл: Бодлого тогтвортой байж уул уурхайн салбар хөгжинө
    12 цаг 17 мин
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
    12 цаг 28 мин
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
    12 цаг 57 мин
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
    13 цаг 32 мин
  • А.Баяр: Өчигдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан хууль бус
    14 цаг 0 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн 15 дахь тулаанаа Барбадос тулаанчийн эсрэг хийнэ
    14 цаг 10 мин
  • Хөвсгөлд гарсан хоёр ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    14 цаг 29 мин
  • Найман аймгийн 304 иргэн шугаман бүжгээр хичээллэв
    14 цаг 48 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
    15 цаг 9 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
24 баримт
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК