зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ү.Хүрэлбаатар: Л.Чинбат бол МҮБХ-ны албан ёсны тэргүүн

2018-4-12
0
ЖИРГЭХ

Монголын Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн Үржингийн Хүрэлбаатартай ярилцлаа.

-Уг нь монгол бөх бол монголчууд, монгол эрсийн цог заль, хийморийг бадраадаг сайхан салбар. Гэтэл МҮБХ-ны удирдлагын төлөө дархан аваргааасаа эхлүүлээд УИХ-ын гишүүд, яруу найрагч, бизнесмэн гээд л салбар салбарын хүмүүс олон жилийн турш хэрүүл тэмцэл хийж “Танайхан, манайхан”-даа тулж байгаа нь бөхийн хорхойтон, ард түмэнд таатай санагдахгүй байгаа бололтой?

-Бидэнд ч гэсэн таатай санагдахгүй байгаа. Нийгмийн сэтгэлзүйгээр тоглоом хийгээд, бөхчүүдийн дунд үл ойлголцол бий болгоод байх нь хэн нэгэн хүнд ашигтай байх шиг байна. Тэр үүднээсээ маргаантай байгаа юм шиг байдал харагдаад байгаа болохоос биш угаасаа энд маргаан байхгүй болчихсон юм. Өөрөөр хэлбэл аливаа маргааны эцсийн дүгнэлтийг шүүх л хийдэг. Монгол Улсын гурван шатны шүүхээр МҮБХ-ны маргаантай байгаа гэдэг зүйлийг аль хэдийнээ шийдчихсэн юм. Монголын шүүх энэ маргааныг нэг талд нь гаргаад тавьчихсан. Ингээд шийдчихээд байхад хэрэгжилт дээр нь асуудал гаргаад байна шүү дээ. Шийдвэрийг нь зориуд хэрэгжүүлэхгүй тийм байдал үүсгээд байгаа нь гайхал төрүүлж байгаа юм. Би саяхан болсон явдлаас эхэлж ярья л даа. 2018 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Бөхийн өргөөн дээр дуулиантай юм болж TV5 телевизээр цацагдсан даа.

-Шүүхийн шийдвэрийнхэн МҮБХ-ны хаалгыг өшиглөлөө. Улсын гарьд Н.Ганбаатар нүцгэллээ гэдэг үйл явдлыг хэлж байна уу?

-Нийслэлийн Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газраас МҮБХ-нд шүүхийн шийдвэрийг танилцуулах ажиллагаа явагдсан. Тэр шийдвэр нь гуравдугаар сарын 24-нд хуралдах гээд байгаа VIII “Их эе” гэдэг чинь хууль бус, хууль бус гэдгийг нь нотолсон шүүгчийн захирамж тогтоол гарчихаад байна. Тийм учраас уг хурлыг хийж болохгүй гэсэн агуулгатай захирамж. Мөн МҮБХ-ны тамга тэмдгийг бүрэн эрх нь дуусгавар болсон Р.Нямдорж гэдэг хүнийг ашиглахыг хориглосон шүүхийн шийдвэр. Ийм хоёр захирамж, шийдвэрийг танилцуулах гэж очсон. Хүлээж аваагүй. Сүүлд нь хаалга үүдийг нь эвдээд бүрэн эрхийнхээ хүрээнд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албан бичгийг танилцуулсан.

Гэтэл холбогдох байгууллага нь очиж ингэж танилцуулаад байхад олон түмэн харсан даа, дэд тэргүүн Д.Данзан “Наад шийдвэрийг чинь даваа гаригт авна аа. Наана нь авах боломжгүй” гэж хэлсэн. Тэгж хэлэнгүүтээ баасан гаригт нь мөнөөх шүүхийн шийдвэрээр хориглосон Их Эе гэх хурлаа хийчихсэн. Шүүхийн албадан хэрэгжүүлэх үйл ажиллагааг санаатай, зохион байгуулалттайгаар эсэргүүцэж, Монгол Улсын гурван шатны шүүхийн шийдвэрийг уландаа гишгэж хурлаа хийж байна. Үүнийг олон нийт юу гэж харж байна вэ гэхээр энэ асуудал бас л маргаантай, шүүх нэг талд нь шийдээгүй юм байна гэж ойлгоод байна. Гэтэл шүүх аль хэдийнэ маргааныг эцэслээд цэгцэлчихсэн. Өнөөдрийн (өчигдөр) байдлаар гэхэд Цэцдийн зөвлөл гэх эрх зүйн чадамжгүй хурлыг хийж тэр нь орон даяар цацагдаж байна. Шүүхийн шийдвэрийг дахиад л зөрчлөө. Хуулийг үл хэрэгжүүлдэг эрх дархтай хүн гэж байх ёсгүй.

-Р.Нямдоржийн эсрэг талынхан, Л.Чинбатын хүмүүс гэхчлэн “цоллох” юм?

-Манай тал, танай тал гэж яримааргүй байгаа юм. Олон нийтэд хоёр тал болгож харагдуулаад байгаа нь хэдхэн хүний л тархи угаалт юм л даа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаныхан албан ёсоор хуралдуулахгүй байх гэх шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн хууль бусаар хуралдсан тэр хурлын талаар энд жаахан тодруулж ярих шаардлагатай байна.

Энэ оны гуравдугаар сарын 14-ний өдөр гарсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид асуудлыг яаж шийдэв гэхээр “Хариуцагч Р.Нямдорж нэхэмжлэгч “Монголын үндэсний бөхийн холбоо” ТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдгийг ашиглахгүй байхыг даалгаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсугай” гэсэн байгаа юм. Үүнийг гардуулах гэсэн чинь тийм эсэргүүцэлтэй тулсан. Бас нэг гол шийдвэр нь энэ байна (Харуулав.сурв). Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны гуравдугаар сарын 20-ны захирамжаар “МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн 2017 оны зургадугаар сарын 22-ны өдрийн хурлын “Их эе”-ийн хурал зарласан тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай агуулгатай байх тул уг тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдох тодорхой ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй” гэж хариуцагч МҮБХ-нд даалгасан шийдвэр гаргасан. Энэ нь сая гуравдугаар сарын 24-нд болсон хурлыг хориглосон заалт байгаа байхгүй юу. Энэ хоёрыг л гардуулах гэж очсон хэрэг. Гардуулсан, хүлээн авсан. Тэгсэн мөртлөө хурлаа хийсэн.

-Тэгэхээр одоо сонгогдоод байгаа тэргүүн, хийгээд байгаа хурал нь хууль бус байх нь?

-Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Р.Содхүүд мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдэлд дурдсанаар Шүүхийн шийдвэрийг үл тоон тохуурхан хуралдсан хууль бус хурлаас гарсан шийдвэрийг Улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэхгүй байхыг даалгасан.

Тиймээс сая хуралдаж Б.Бат-Эрдэнийг сонгосон хурал, одоо (өчигдөр) хуралдаж байгаа Цэцдийн зөвлөлийн хурлаас гарсан бүх шийдвэр хүчингүй гэсэн үг. Ингээд яриад эхлэхээр юм их нарийн хөвөрнө. Шүүхийн шийдвэр гарсан гэдгийг Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газраас албан ёсоор очиж гардуулаад байхад хүлээж авахгүй эсэргүүцсэн. Ингэж болох уу. Жирийн иргэн ингэсэн бол тэр дор нь гавлаад л авч явах байх. Төрийн нэрийн өмнөөс шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж буй төрийн байгууллагыг ингэж доромжилж болохгүй. Үүнийг тус газрынхан зүгээр орхиогүй. Дахин мэдэгдэл явуулсан. “Гуравдугаар сарын 24-нд хуралдуулсан байх тул уг хурлын шийдвэрийг үндэслэн хуулийн этгээд бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байхыг мэдэгдье” гэсэн. Өөрөөр хэлбэл Б.Бат-Эрдэнэ тэргүүн болсон гэх мэт энэ хурлаас гарсан бүх шийдвэр хүчингүй. Тэгэхэд өнөөдөр яаж байна. Дахиад л шүүхийн шийдвэрийг дэвсэллээ.

-Цэцдийн зөвлөл хуралдаж байна.

-Яг одоо (өчигдөр) Цэцдийн зөвлөлийг хуралдуулж байна. Шүүхийн шийдвэрийг гардуулах үеэр танхайрсан учир Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн II хэлтэст зөрчил шалгуулах тухай хүсэлт гаргасан. “2018 оны гуравдугаар сарын 22-ны өдөр мэдэгдэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад иргэн Нямдоржийн Ганбаатар, хуулийн этгээдийн менежер гэх С.Гантөр нар нь шийдвэр гүйцэтгэгчид хүч хэрэглэн эсэргүүцэл үзүүлж, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсыг урж, гадуур хувцсаа тайлж хэрүүл маргаан үүсгэн, бусдыг өдөөн хатгаж, амгалан тайван байдал алдагдуулж, нийтийн эмх замбараагүй байдал үүсгэн, хэв журмыг зөрчсөн үйлдэл гаргасан тул Зөрчлийн хуулийн тодорхой заалтуудаар шалган шийдвэрлэхийг хүсье” гэж бичиг явуулсан байна. Мөн тус газраас “Иргэн Р.Нямдорж, Д.Данзан нар нь мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулан хууль сахиулагчийн үйл ажиллагааг эсэргүүцсэн үйлдэл, эс үйлдэхгүйг гаргасан учир Эрүүгийн хуулийн тодорхой заалтуудаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгөх”-ийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсээс хүссэн бичгээ явуулчихаад байгаа. Р. Нямдоржийн төрсөн дүү нь Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа. Одоо уг асуудалд хэрхэн хандахыг ард түмэн хараарай.

-Сая таны нэр дурдсан хүмүүс одоо цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа юм байна?

-Шалгагдаад долоо, найм хонож байгаа. Тэгсэн хэрнээ өнөөдөр хурал хийгээд зогсоцгоож байна. Бидний хувьд маргаан яриад, хоёр тал болоод талцаад байгаа юм байхгүй. Тухайн үед маргаан байсан. Маргааныг Монгол Улсын гурван шатны шүүх аль хэдийнээ шийдчихсэн. Р.Нямдоржийн яриад байдаг “Би найман хүний илүү саналаар ялсан” гэдэг чинь аль дивангаравын үед буюу 2003 онд шүүхээр тогтоогдахгүй байна гээд шийдчихсэн зүйл. Хоёр тал шүүх дээр өөр өөрсдийн байр суурийг ярихад Р.Нямдорж бүр 2003 онд ярьж байсан юмаа одоо ч ярьсаар байгаа. Өөр ярих зүйл түүнд байхгүй л дээ. “Шүүхийн шийдвэр буруу. Тийм учраас би хэрэгжүүлэхгүй” гэж тэр байнга хэлдэг. Улсын дээд шүүхийн шийдвэрийг иргэн хүн, нэг төрийн бус байгууллагын хүн ингэж дураар тайлбарлаж болохгүй. Тэр тусмаа өөрийгөө хуульч гэж ярьдаг Р. Нямдорж бүр болохгүй. Энэ чинь зориудын үйлдэл болоод явчихаж байна. Ийм танхай байж болдог юм уу.

Монгол Улсын төрийн байгууллага ажлаа хийж байна. Тухайлбал Монгол Улсын гурван шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улсын бүртгэлийн газраас байцаагчийн дүгнэлт гаргаад Р.Нямдоржийн хэрэглэж байсан, шүүхээр хүчингүй болсон, хууль бусаар ашиглаж байгаа Улсын бүртгэлийн гэрчилгээ, тэмдгийг хүчингүй болгож шийдсэн.

-Хэзээ?

-Энэ сарын 3-нд. Мөн тэр өдөр Улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр болгож хууль ёсны хурлаас сонгогдсон тэргүүний мэдээллийн баталгаажуулсан. Уг гэрчилгээн дээр Лхагва овогтой Чинбатыг тэргүүн болохыг Улсын бүртгэлийн байгууллага тодорхойлчихсон. Асуудал ингэж бүр шийдэгдчихсэн байгаа биз дээ.

-Хууль бус гэдгийг нь гурван шатны шүүхээр тогтоочихоод байхад хууль бус тэргүүн, хууль бус хурал болж, хууль бус тамга тэмдэг дарж байна гэх гээд байна уу, та?

-Энд нэг ноцтой юм байгаа юм. Хууль баталдаг, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг Улсын Их Хурлын гишүүн ийм илэрхий, шүүхийн шийдвэрийн эсрэг хуралд оролцоод, хурлыг удирдаад, өөрөө Тэргүүнээр сонгогдчихоод явж байгаа нь анхаарал татаж байна. Наанаа нанжин хээтэй, цаанаа шалбааган хээтэй байж болохгүй шүү дээ. Шүүхийн шийдвэрээр хүчингүй гэсэн шүүгчийн тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх бүхий байгууллага хүлээлгэн өгөөд байхад тэр нь ихээхэн дуулиан тарьж Шийдвэр гүйцэтгэлийнхэн хаалга үүдийг нь эвдээд шийдвэрээ өгч авалцах гэж бөөн асуудал үүсч түүнийг нь орон даяар харж байхад, Р.Нямдоржийн хүүхэд нь цамнаж хувийн хөрөнгөө хамгаалж байгаа юм шиг танхайрч байхад Б.Бат-Эрдэнэ түүнийг олж хараагүй, мэдээгүй байна гэж лав байхгүй. Монгол Улсад хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг УИХ-ын гишүүн, дөрвөн удаа сонгогдож Улсын ерөнхийлөгчид хүртэл нэр дэвшиж байсан Б. Бат-Эрдэнэ ингэж увайгүй аашилна чинээ хэн бодох билээ. Гэтэл улайрсан бух шиг хөндөлсөөд л байгаа биз дээ. Үүний цаана ямар эрх ашиг байна вэ?

-Энэ маргаан их л эртнээс эхтэй дээ. Хэзээнээс эхэллээ дээ?

-Энэ чинь бүр 2002 онд МҮБХ-ны IV “Их эе” гэж болсон юм. Тэр хурлыг дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ аварга, А.Сүхбат аварга, Ерөнхий аудитороор сүүлд ажиллаж байсан А.Зангад, мөн миний бие гэсэн таван хүн хурлын Тэргүүлэгчээр ажилласан юм. Их Эе хуралдагаа раа хуралдсан. Харин сүүлийн ганц асуудал дээр будлиан гарсан. Тэр нь тэргүүнийг сонгох асуудал байсан. Сүхбаатар, Нямдорж хоёр өрсөлдсөн. Би хүртэл нэр дэвшчихсэн байсан. Нэгэнт ам нээснийх энд нэг зүйлийг хэлчихье. МҮБХ-ны тэргүүнд хэд хэдэн хүн нэр дэвшсэн юм. Намайг ас нэр дэвшүүлсэн байсан. Ингээд хурал завсарласан. Завсарлагаанаар Р.Нямдорж надаас гуйсан юм “Сүхбаатарыг сөрөг талынхан оруулаад ирлээ. Эд нар нэлээд санал авах юм байна. Чи бид өрсөлдвөл санал хуваагдаж Сүхбаатар гарч ирэх нь ээ. Чи нэрээ татчих” гэсэн. Би ч нэрээ татсан. Сүхбаатар, Нямдорж хоёр өрсөлдсөн. Тооллогын комиссын даргаар улсын заан Ж.Ганболд ажиллаж байсан. Тооллогын талаар маргаан гарсан юм. Тэгээд тооллогын комиссын тогтоолыг баталж чадаагүй юм. Ингээд хурал тарчихсан. Р.Нямдорж “Би найман хүний илүү саналаар ялсан. Тиймээс тэргүүнээр сонгогдсоныг минь тогтоож өгнө үү” гэж шүүхэд хандсан. Тэгээд гурван шатны шүүхээр явсан ч ялагдсан. Ингээд 2003 оны долдугаар сарын 1-нд Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхээс тогтоол гаргасан. Үүнд Р.Нямдоржийн хүсэлт тогтоогдохгүй байна. Тиймээс МҮБХ-ны тэргүүнийг сонгох асуудлаар “Их эе”-ийг 2003 оны гуравдугаар улиралд багтаан зохион байгуулахыг Цэцдийн зөвлөлд үүрэг болгосон. Зүй нь бол Цэцдийн зөвлөл Тэргүүнийг сонгох асуудлаар хуралдаад ээлжит бус “Их эе”-ээ зарлаад л тэргүүнээ сонгочих ёстой байсан. Р.Нямдорж Цэцдийн зөвлөлийг хуралдуулахгүй байсан. Явсаар байгаад 2014 онд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Цэцдийн зөвлөлийг албадуулж хуралдуулж ээлжит бус Их эеийг хуралдуулах ажлын хэсгийг томилсон. Тэр ажлын хэсгийн ахлагчаар миний бие томилогдсон юм аа.

-Нэг маргаан бүхэл бүтэн арваад жил үргэлжилжээ?

-Энэ бол шуудхан хэлэхэд Р. Нямдорж, Д. Данзан хоёрын амьдрах арга. Шүүхийн шийдвэрийг үл хэрэгсэж, сая самарсан шиг маргаан үүсгээд л хаячихдаг. Түүнийг нь гурван шатны хурлаар шийдвэрлэх гээд гурван жил болчихдог. Түүнээс ч илүү удна. Энэ хэнд ашигтай вэ гэвэл Р. Нямдорж, түүнийг тойрон хүрээлэгчдэд л ашигтай. Тухайлбал Шүүхийн шийдвэрээр албадаж хуралдуулсан Цэцдийн зөвлөлийн хурлыг бас л үймүүлэх гэж оролдсон. Тэр нь хэдэн жилийн ажил болсон. 2016 онд хуралдах гэсэн чинь бас хуралдуулахгүй, ирц бүрдүүлэхгүй дахиад л маргаан үүсгэсэн. Энэ мэт маргаан үүсгэсээр байгаад 2017 онтой золгочихож байгаа юм. 2017 оны тавдугаар сарын 28-ны өдөр арайхийж “Их эе” хуралдаад тэр хурлаас Л.Чинбат тэргүүнээр сонгогдсон.

-Шүүх шийдвэрээ гаргачихлаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэрийг танилцуулчихлаа. Одоо хууль хяналтын байгууллагын дараагийн авах ажиллагаа юу байх юм. Одоо яах вэ?

-Шүүхийн шийдвэр гарчихлаа. Гэрчилгээ нь хүртэл бидэнд ирчихээд байна. Асуудал нэгэнт шийдэгдчихсэн. Хуучин тамга, гэрчилгээ хүчингүй болчихсон. Тэгээд ч хэрэглэхийг нь хориглосон шүүхийн шийдвэр гарчихсан. Бүгд л хуулийн дагуу шийдвэрлэгдсэн зүйл. Бид бол хуулийн дагуу л явж байгаа. Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажил л үлдэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан ажлаа хийх гэж үзэж байна. Хаалга үүдийг нь эвдэн байж орж шүүхийн шийдвэрийг танилцуулсан. Гэхдээ энэ бүхэнд нөлөө, дарамт байсаар байна. Шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг удаашруулаад байгаа нь Б.Бат-Эрдэнэ гишүүнтэй холбоотой байж гэх хардлага бодитой болж байх шиг байна.

-Та нар одоо юу хийх вэ?

-Шүүхийн шийдвэрийг харж байна. Гурван шатны шүүхийн шийдвэр нэгэнт гарчихсан. Үүнийг хэрэгжүүлэх л ёстой. Л.Чинбат бол МҮБХ-ны албан ёсны тэргүүн. Энэ хүнийг ажлаа хийх боломжийг нь хангаж өгөх ёстой. Элдэв гүтгэлэг дайралт тамтгаа алдлаа. Намайг бол яахав, юу ч гэж доромжилж гутааж болно. Харин Монгол Улсын хөдөлмөрийн баатар, нэр цэвэр Л. Чинбатыг гутааж болохгүй. Алдас болно. Түүнд тамга тэмдгийг нь өгөхгүй хичнээн хугацаа өнгөрөв дөө. Даан ч хайран цаг хугацаа. Үүн дээр маргаан гараад удлаа. Одоо бол асуудал өөр болж байна. МҮБХ-ны тамга тэмдэг, Улсын бүртгэлийн гэрчилгээ шинээр олгогдчихлоо.

Хэн нь хууль зөрчөөд байна вэ, хэн нь буруу зүйл хийгээд байна вэ гэдэг нь ил тод л харагдаж байгаа биз. Би өнөөдөр нэг юмыг хариуцлагатай хэлмээр байна, Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ хоёрт. Р.Нямдорж өөрөө хуульч хүн. Дээд шүүхийн шийдвэр гарсан өдрөөсөө хүчинтэй гэж Үндсэн хуульд заачихсан байгаа. Дээд шүүхийн шийдвэрийг буруу гэж тайлбарлаад байгаа нь хуульч хүний хувьд хэр ёс зүйтэй үйлдэл вэ. Шууд хэлэхэд Р.Нямдоржийн ард Б.Бат-Эрдэнэ аварга ямагт байсан. Өнөөдөр харин Б.Бат-Эрдэнэ ил гарсан. Хууль тогтоогч, УИХ-ын гишүүн, дөрөв дэх удаагаа сонгогдсон, Хууль зүйн байнгын хорооны дарга байсан хүн өнөөдөр хуулиа зөрчөөд явж байна. Тэр хүн дархан аварга цолоо хуулийн дархан аварга гэж андуураагүй байлтай. Хуулийн өмнө тэр бид хоёр адилхан эрхтэй иргэд. Шүүхээс энэ хурал чинь хууль бус шүү гэж нотлоод байхад хоёр ч удаа дахин дахин хурал хийж орон даяар цацаад байгаа нь энэ хоёр хүний арга барил нэг, алганы ар, өвөр шиг адилхан байна л гэсэн үг. Тийм учраас Р.Нямдоржийг Б.Бат-Эрдэнээр сольсон нь зөвхөн дээлээ л сольж байгаа юм. Тийм болохоор бодлого нь хэвээрээ, бүтэц нь хэвээрээ. Магадгүй тодорхой ашиг сонирхол, эдийн засаг, мөнгө санхүүгийн сүлжээ байхыг үгүйсгэх арга байхгүй. Бид хууль зүйн дагуу асуудлыг тавьж байна. Хууль асуудлыг шийдчихсэн. Харин тэдэнд нийгмийн сэтгэл зүйгээр багахан тоглоорой, юманд цаг хугацаа гэж байдаг юм шүү гэж хэлмээр байна.

Эх сурвалж: dnn.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүчтэй шороон шуурга шуурганы улмаас гэр нуржээ
Camerton: Сонсогддог сэтгэл
МИАТ ТӨХК Улаанбаатар-Шанхайн чиглэлд шууд нислэг эхлүүлнэ
Даншиг наадмын 256 бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Зочин (66.181.184.204)
    nutgiin ner gutaasan ene uvgun bolimoor yumaa chinbat ta 2 iig govialtaid yu hiisniig duulaagui yum bna
    2018 оны 04 сарын 13 | Хариулах
  • Шудага иргэн (202.21.118.90)
    Чиядахдаа наад сахал үсээ авчихаад шуналтаач. Бөөн микроб.Хэний ч өмч биш болохоор Баянмөнх, Заан Ганболднар дээр үеэс л шуналтсан тэгээд чамайг төлөөлөгчөөрөө тавьсан биздээ? мэдэхгүй биш. Бат -эрдэнэ авага шиг монгол бүхийн түүхэнд гавъятай хүн монгол бөхөө толгойлход юу нь болохгүй байнаа, Ер нь бөхийн өргөө хэн нэг шуналтны шийддэг асуудал биш. Хэн нэг шүүгч ч мэддэг асуудал биш.Ард түмний хандиваар боссон болохоор олон нийтийн санал хураах ёстой. Хахдаа хахаж байгаа хэн нэг шүүгч шийдэхгүй Дээрх шүүгчийн шийдвэр нь өмчийн талаас нь авч үзээгүй, өмчид н ьшунаад байна уу?, эсвэл үнэхээр менемент байна уу?. Эсвэл тендер зарлаад сонгон шалгаруулалт хийх ёстой. Би Нямдоржийг мэдэхгүй, намайг таних ч үгүй. Гэхдээ ер нь сэтгээлээсээ гайгүй л ажилласан гэж бодож явдаг.
    2018 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (112.72.14.192)
    ЭНЭ НЭГ ХЭЛБЭРЖСЭН ТЭНЭГ ДАН ХҮНИЙ БАЙГУУЛСАН ЮМ БУЛААЦАЛДАХ ЮМ СОНИН БАС ДЭЭД СУРГУУЛЬ ЗАЛЬДАЖ АВАХ ГЭЭД БӨӨН ХЭРҮҮЛ БОЛЖ БАЙСАН ОДОО БӨХИЙН ӨРГӨӨГ АВАХ ГЭЖ ТЭНЭГТЭЖ ӨХ ЮМ УСАН ШҮЛГЭЭ БИЧЭЭД СУУЖ БАЙ НОВШ МИНЬ БАС ЗАРГАЛДСААР БАЙГААД ГАВЬЯАТ БОЛЧИХСОН ГЭЖ БАЙГАА
    2018 оны 04 сарын 13 | Хариулах
  • zochin (202.9.41.48)
    /uund alban esni tailbar uguh gazar n shuuh, 3 shatni shuuheer tiim shiidver garsan, tegj heregjuul gej uureg uguud l boloo sh de, terend ingej hereldej, taltsaj, muudaltsaj, huvaagdaj yuga hiinee, harin en eshuuh, shiidver bieluuleh gazruud n ajlaa sain hiigeesei de
    2018 оны 04 сарын 12 | Хариулах
  • Zochin (103.26.194.35)
    ene 1babgar pzda shynalaa tat xeden jiliin umnu abgaitaigaa tsyg xvn lyibardaad l oron shoron bolood bsan
    2018 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зориг (183.177.97.14)
    Монгол бөх зөвхөн бөхчүүдэд хамаатай юм бол өөрснөө барилдаад, өөрснөө тойрч суугаад үзэг л дээ. Тэгээд за одоо энийгээ начин, тэрийгээ заан болгое гээд мөнгөө бэлдээд яриад явж байг, Тэр сумогийн холбоонд бүр эмэгтэй хүн ч байдаг л юм байна лээ, дэвжээн дээрээ гаргадаггүй болохоос
    2018 оны 04 сарын 12 | Хариулах
  • БӨХ (103.212.116.56)
    САХАЛЫН ШАТААМААР НОВШ ВЭ.
    2018 оны 04 сарын 12 | Хариулах
  • Bi (66.181.191.75)
    Xyrelbatar a CI odo boli o, camtai camgyi bolno, camd shynal lyivrac ur bodogdox yum alga y, CI zyger l gerte cygad yzeg caca erec, ter ni camd ulzitei
    2018 оны 04 сарын 12 | Хариулах
  • зочин (103.212.118.232)
    бөхчүүд асуудлаа шийдэж чдахгйү бол ард түмэн оролцох хэрэгтэй. яагаад гэвэл бөх гэдэг бол Монголын хувьд зөвхөн бөхчүүдийн юм биш, ард түмний өмч
    2018 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (59.153.112.136)
    Хүрэлбаатар, чинбат 2 бөхийн холбоонд ямар хамаатай юм бэ, наад бөхчүүд чинь өөрсдөө учраа олог л дээ, батэрдэнэ байхад болохгүй нь юу байхав дээ
    2018 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (124.158.124.169)
    НЯМДОРЖТОНГУУД ХУЦАЖ Л БАЙГ БҮҮ ТОО ЧИНБАТ ХҮРЭЛБААТАР НАРАА
    2018 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (64.119.23.59)
    Чи хол очиж. Хуц
    2018 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (64.119.27.253)
    Baterdene avargaas uur hen ch hereggui eee . Ene nuhur tegeed Darhan avargaas iluu buhud oir baidag buhiig iluu meddeg iluu elegtei gej heleh geed baigaa yum u hahaha
    2018 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    Чи ацаараа бөх мэдэх вэ дээ хүний гар хөлийн үзүүрт ингэж явах хэрэг байдаг юм уу мөнгөнд нь болдог байхдаа Бөхчүүд өөрсдөө хурлаа хийгээд тэргүүнээ сонгочихоод байхад одоо та нар больж үз асуудал шийдэгдсэн үүнээс цааш газар үгүй мөнгөнд баригдсан мал минь
    2018 оны 04 сарын 12 | Хариулах
  • зочин (202.9.41.11)
    Хүрэлбаатар бол хүний чанар эрийн танагаар муу хүн.Дээр нь жинхэнэ шуналын тулам,чөтгөрийн хорлолд идүүлсэн сэжиг төрүүлмээр адгийн амьтан.Нэр төрд үнэн дуртай нөхөр дөө..Мөнгө олж байгаа аргаар чинь АТГ-т өгч шалгуулна чамайг...
    2018 оны 04 сарын 12 | Хариулах
  • иргэн (150.129.141.23)
    Энэ нэг сайн дурын уран сайханч байна аа.Тонилооч өмхий шуналын бирд ээ
    2018 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (27.123.212.141)
    Монгол бөхчүүд бол цолны наймаачид, их идэгч хоолны савнууд. Нийгэмд ямар ч зөв үлгэр дууриалалгүй хэрэггүй хоолны савнууд, шимэгч бүдүүн хорхойнууд!
    2018 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (49.0.212.106)
    ЧИ ХОЛ ОЧООД ХОЙШОО ХАРААД ДУРААРАА УЛЬ БӨХЧҮҮД АСУУДАЛД ЧИ ОРОЛЦОО ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ
    2018 оны 04 сарын 12 | Хариулах
  • kkk (202.21.127.164)
    Хүн ийм зурагнууд авахуулаад эхлэхээрээ л
    2018 оны 04 сарын 12 | Хариулах
  • S.ERDENE (66.181.185.129)
    AVARGIN ARAL TA 2 T DUTNA DUGUI URDHA HI SHUNALIN DEVUUD VE
    2018 оны 04 сарын 12 | Хариулах
  • зочин (202.21.125.35)
    Чи ацаараа бөх мэдэх вэ дээ хүний гар хөлийн үзүүрт ингэж явах хэрэг байдаг юм уу мөнгөнд нь болдог байхдаа Бөхчүүд өөрсдөө хурлаа хийгээд тэргүүнээ сонгочихоод байхад одоо та нар больж үз асуудал шийдэгдсэн үүнээс цааш газар үгүй мөнгөнд баригдсан мал минь
    2018 оны 04 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
    7 мин
  • Г.Дамдинням: "Алт-3" аяныг идэвхжүүлнэ
    9 мин
  • Б.Жавхлан: Эдийн засгийн хүндрэл, төсвийн тодотголыг ард иргэдийн нуруун дээр үүрүүлэхгүй
    27 мин
  • Н.Учрал: Төсвийг 3,3 их наядаар танах шаардлагатай байна
    42 мин
  • "Жендэрийн тэгш байдал” сэдвээр гурван талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    1 цаг 0 мин
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
    1 цаг 2 мин
  • С.Ганбаатар: Г.Ёндонгийн энэ олон тендер дээр У.Хүрэлсүхийн түрийвч байна
    1 цаг 38 мин
  • П.Наранбаяр: Шалгалтад орж байгаа багш, сурагчид илүү сайн бэлдэх хэрэгтэй байна
    1 цаг 45 мин
  • Хүчтэй шороон шуурга шуурганы улмаас гэр нуржээ
    2 цаг 14 мин
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
    2 цаг 33 мин
  • Camerton: Сонсогддог сэтгэл
    2 цаг 35 мин
  • Тагнуулын мэдээ: АНУ Ираны "цөмийн амбиц"-ыг дарж чадаагүй юу?
    2 цаг 53 мин
  • МИАТ ТӨХК Улаанбаатар-Шанхайн чиглэлд шууд нислэг эхлүүлнэ
    2 цаг 55 мин
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
    2 цаг 59 мин
  • Даншиг наадмын 256 бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
    3 цаг 7 мин
  • “SocialPay loves coffee” аян CU сүлжээ дэлгүүрт хэрэгжиж байна
    3 цаг 10 мин
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    3 цаг 30 мин
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
    3 цаг 34 мин
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    3 цаг 59 мин
  • Нийт нутаг дэвсгэрийн 0.2 хувь нь гантай байна
    4 цаг 39 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
  • 2025 Mid-Season Invitational
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • BLAST.tv Austin Major 2025: Шилдэг 8 баг плей-офф шатанд шалгарлаа
  • 2025 Mid-Season Invitational
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • Х.Нямбаатар: Би хууль зөрчсөн бол өгдөг газар нь өг
  • ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны зөвлөхүүдтэй уулзлаа
24 баримт
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК