Нийслэлийн автозамын сүлжээг өргөтгөх, гүүрэн гарц барих томоохон бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаа. Энэ ажил өнөөдрөөс эхэлж байна. Багагүй хугацаа зарцуулах ажил учир одоо мөрдөгдөж буй дугаарын хязгаарлалтыг өшөө чангатгах саналыг гаргаад байсан юм.
Өөрөөр хэлбэл, долоо хоногийн хоёр өдөр нь буюу тэгш, сондгойгоор явуулах нь зүйтэй гэж нийслэлээс үзсэн. Үүнийг дэмжих эсэхээр иргэдээс ч санал аваад амжлаа. Гэвч иргэд хотын захиргааныхны саналыг дэмжээгүй тул хуучин журмаа мөрдөхөөр болжээ.
Нийслэлийн автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Иргэд дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй тул хуучин хэвээрээ мөрдөгдөнө. Харин түр замуудаараа зохицуулалт хийнэ. Хөдөлгөөн хэвийн болно гэж үзэж байгаа. Мөн хүнд даацын автомашинуудын явах маршрутыг өөрчлөх, бөөний төв, захуудын цагийн хуваарийг өөрчлөх зэрэг зохион байгуулалтууд хийнэ” гэж мэдээлсэн юм.
Ийнхүү хуучин журам мөрдөгдөхөөр болж байна. Харин захуудын ажиллах цагийн хуваарийг хэрхэн өөрчлөх нь тодорхойгүй хэвээр үлдлээ.
Сэтгэгдэл (1)