Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бөхчүүдийг яах вэ

2018-4-17
0
ЖИРГЭХ

Чин зүрхнийхээ угаас бөхөө хайрлан дээдэлж, хүү төрвөл “ Миний хүү бөх болно оо”  хэмээн  хөөрцөглөн   хүлээсэн   дэврүүн сэтгэлтэй  монгол эцгийн  хүү билээ, би.  Миний багад эцэг минь Улсын их баяр наадмын хоёр өдөр “транзистр”  хэмээх жижигхэн хар радионыхоо антен, дуу хоёрыг нь эцэст нь тулгатал чангалчихсан “Хоёр Мөнх ч аатай, бяртай юм аа. Барилцаж тавилцсаар цаг шахуу боллоо. Төв цэнгэлдэхэд бороо орж байгаа бололтой. Үе үе шугам паржигнаад болдоггүй. Хэн нь  давна гэж бодож байна, хөгшөөн” хэмээн ээжээс асуух мөртөө “ Хэн ч түрүүлсэн ялгаагүй.  

Бат-Эрдэнэ гэж хүү овоо дори тун барилдлаа. Хойтон жилийн наадмаар юм дуулгана аа” гэж ирээд л ганцаараа ярьсан шигээ ганц нэг хундага татаж суудагсан. Бүхий л насаараа орон нутгийн томилолт өвөртөлсөн аав минь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн торгон ногоон дэвжээний зодоглох  хүчтэй,  бяртай эрчүүдийн  барилдааныг  радиогоор сонссоор насыг барсан даа, хөөрхий. Эдүгээ цагийнх шиг бүх юм чөлөөтэй, айл бүхэн  гаднаа нэгээс хоёр чийчаан гаднаа сойсон  үед  аав минь амьд сэрүүн байсансан бол Улсын наадам үзүүлнэ хэмээгээд аваад давхих байлаа. Тийм л орчинд өссөн болохоор бүсгүй хүн гэлтгүй улсын  их баяр наадмын сүүлийн өдөр   шөвгийн найман бөхийн барилдааныг шимтэн үзэх нь бий. Гэвч цагийн аяс танигдахгүй болтлоо өөрчлөгдөж буй тэр л байдал үндэсний бөхөд маань нөлөөлж байгаа нь юутай гунигтай үзэгдэл вэ.  

Монгол түмний сэтгэлийнхээ чинадад хайрлан дээдэлдэг бөхчүүд маань яасан цадиггүй, ойворгон болоо вэ. Үнэмшихэд бэрх зүйлүүдэд бөхчүүд маань орооцолдох нь их болжээ. Эрүүгийн гэмт хэргийн сүлжээнд бөхчүүд орооцолдож, тэдний гар хөл болж байна гэж дуулдах юм. Уулын мухарт онгойсон нүхний амсар сахиад хэвтэгсдийн дунд бөхчүүд мөн л цохиж явна. Шар эрдэнэ горилоод тэр. Амьдрал нь туйлдсандаа бус шуналын сэтгэлдээ хөтлөгдөөд шоронгоос суллагдсан овгоруудын бие хамгаалагч болж, ядарсан нинжа нарыг газар дээр нь цөлмөх болжээ. Ер нь хаана л өнгөтэй өөдтэй газар нутаг байна, эд хөрөнгө дуулдана тэр бүхэн рүү бөхчүүд нүдээ унаган, шүлсээ залгиж байна. Үүнээс гадна авгай хүүхэн, архи дарс гээд орооцолдохгүй зүйл алга. Олон олон бөх бор дарстай нөхөрлөсний улмаас зодоон цохион хийн хүний аминд хүрч орон шоронгийн хаалга  татсан. Чнн үнэнийг хэлэхэд, Монголд өнөөдөр хэн баян тансаг амьдарч байна. Бөхчүүд. Барагтай эр худалдан авч дийлэхгүй 150-180 саяын үнэтэй Ланд крузер, Лексус маркийн авто машиныг тэд л унан тансаглаж буй. Бас хамгийн тансаг байранд тэд л амьдарч, хамгийн үнэтэй хөөргөөр  бөхчүүд л гангарч зэрэг дэв, зиндаагаа тодорхойлдог.  

Бас сүүлийн жилүүдэд бөхийн цолны найраа гэх заваан зүйлийг тэд л  ханцуй дотроо хийлцэх болсон. Хэн хамгийн их мөнгө тө лнө түүнийг өндөр цолтой бөх амлан авч байгаа нэрээр начин, заан цол хүртэх замыг нь нээж өгдөг нь нууц биш. Хэлсэн ярьсан, найруулсан хор байгаа олж бууж гэмээнэ  өнөө бөх гаргасан мөнгөө  нутгийн зөвлөлийнхний хандиваар  тэр дор нь олоод авна.  Уясан морь нь хурдтай,  бөх нь хүчтэй байх аваас  ажил үйлс бүтэмжтэй  явахын бэлэгдэл   гэж үзсэн хөөрхий Засаг ноён бөх,  уяач хоёртоо байдгаа барсаар иржээ. Засаг дарга ч гэлтгүй яамдын сайд, төрийн нарийн бичгийн дарга нар, аж ахуйн нэгжүүд бэл чадлынхаа хэрээр нэг, нэг бөх халамжлан хоосон орон тоон дээр цалинжуулж, татвар төлөгчдийн мөнгийг ямх ямхаар хумсалдаг.  Энэ бүхэнд  эрдэж,  мөнгөтэй болсон бөхчүүд дараагийн шат руу  санаашрах нь зүйн хэрэг.    

Эхнээсээ ч төр түшилцэн, төрийн сайдын сэнтийд хүртэл заларсан. Монгол төрийн тэргүүнийг сонгох сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн түүхтэй. Гэвч бөх хүний сэтгэл идсэн уусандаа, эдэлж яваа эрх ямбандаа хандаггүй бололтойдог. Монголын үндэсний бөхийн холбоогоо булаалдан орондоо орох завгүй нанчилдах болов. Энэ үйл хэргийг эдүгээ төр түшилцэж яваа хоёр их аварга тэргүүлэн манлайлж яваа нь хачирхалтай. Үнэн хэрэгтээ холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргын эрх мэдлийн төлөөх тэмцэл үү, монгол түмний зүрх сэтгэлийн хандиваар боссон Монгол бөхийн өргөөнд эзэн суух гэсэн сувдаг сэтгэл үү гэдгийг эдүгээ дүгнэхэд эртдэх байх. Эл үйл явдалтай зэрэгцээд  таван бөх допинг хэрэглэсэн  байж болзошгүй гэх мэдээлэл цацагдав. Энэ биеийн чадлаар бус эм тарианы хүчээр ард түмнийг хуурах сэтгэлтэй болсон бөхчүүдийг дээдэлж, хүндэтгээд ч яах билээ дээ. Магнаг торгонд умбаж, манийгаа хуурсан бөхчүүдэд цэвэрлэгээ хийж, авлигачидтай тооцож буй хариуцлагыг  тэдэнд ч хүртээхэд гэмгүй болжээ, та минь. 

Ч.Чулуунцэцэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
“Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
Ихэнх нутгаар хуурайшилт их байна
О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Иргэн (43.250.126.130)
    Зөв зөв .дэлхийн оюун ухааны тэмцээнд түрүүлсэн хүүхдүүдээ олигтойхон урамшуулж чадахгүй байж барьц сонгон зууралдан ямар ч мэх уран барилдаан гаргахгүй ёс зүйгүй хоорондоо хэрэлдсэн, ахмад бөхөө үл хүндэлсэн юмнуудад суурь сууриар хонь мал, захын аавын хүү аваад унаж чадахгүй үнэтэй машин, байр бэлэглэж байдаг хоцрогдсон монгол занг одоо болих хэрэгтэй.
    2018 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.169.66)
    Бөхийн өргөөг Нямдорж, Данзан, Батэрдэнэ аварга нар голлон гүйж босгосон!!! Тэд өөрсдөө хандив өгч, бусдаас цуглуулж борви бохис хийлгүй гүйж Бөхийн өргөөг босгосон. Харин хуруу хумсаа хөдөлгөх нь бүү хэл хандив өгөөөгүй Сүхбат, Баямөнх нар одоо булаалдах нь дэндсэн ДЭЭРЭМ юм!!! 2018 оны 04 сарын 17 | Хариулах

    icheechee suhbataa huuhen shig
    2018 оны 04 сарын 18 | Хариулах
  • SS (103.212.119.187)
    Baynmenx avarga Sportiin tev ordnii tom hesgiig huvidaa avsan biz dee Behchuud bish Uvsiinhniig avarga turhraad baigaa shuu dee
    2018 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.169.66)
    baynaagiin hor doo
    2018 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.169.66)
    shalchignasaan suhbat iim bolgood bgaan
    2018 оны 04 сарын 18 | Хариулах
  • төр бөхийн өргөөг дансандаа ав (66.181.176.54)
    Хэрүүлийн алим бөхийн өргөөг төр дансандаа ав. МҮБХ г нь байгуулаад өг. МҮБХ д бөхийн өргөөг түрээслүүлж бай
    2018 оны 04 сарын 18 | Хариулах
  • zochin (59.153.114.196)
    buxiin urguu ard tumnii xandivaar boson yum shuu xeden buxchuudiin mungu oldog gazar bish shuu uuniig anxaaaraarai
    2018 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.212.119.164)
    Бөхийн өргөөг Нямдорж, Данзан, Батэрдэнэ аварга нар голлон гүйж босгосон!!! Тэд өөрсдөө хандив өгч, бусдаас цуглуулж борви бохис хийлгүй гүйж Бөхийн өргөөг босгосон. Харин хуруу хумсаа хөдөлгөх нь бүү хэл хандив өгөөөгүй Сүхбат, Баямөнх нар одоо булаалдах нь дэндсэн ДЭЭРЭМ юм!!!
    2018 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (182.160.37.66)
    Хүчгүй төр ийм л байдаг байх
    2018 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (43.228.128.195)
    Явдалтай баагийнууд хулгар чихтэй болгоныг хөөргөөд улсын ард лоны хөрөнгө мөнгийг наагуур цаагуур өгөөд дэмжээд дараа нь иймэрхүү үл бүтэх зүйлд ашиглаад байна Тэгээд өөртөө үнэнчээр үйлчүүлж ард олныг доог хийж дээрэлхүүлнх хэтэрчээ Энэ гахайнуудгүй бид аамвдарч л таараа
    2018 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (64.119.21.134)
    бөхчүүдийг луйварчид дэмжиж шагнал цалин өгөөд байгаа биз дээ,ард түмэн ямар хамаатай юм
    2018 оны 04 сарын 17 | Хариулах
  • Болд (43.228.131.110)
    Тэнэг гахайнуудыг сахилгын шоронд илгээж төмөр зам бариул. Толгой нь ажиллахгүй булчин ажилладаг мудакуудад энэ л тохирно.
    2018 оны 04 сарын 17 | Хариулах
  • зочин (202.9.40.5)
    хэнд ч хэрэггүй хогийн алны улаан үснүүд
    2018 оны 04 сарын 17 | Хариулах
  • Монголын гурван олон (202.21.115.242)
    Бүдүүн гүзээтэй бөхчүүд нэг олон, Буруу зөвгүй гонгинодог дуучид нэг олон, Бузар муухайгаас арилгадаг ламанцарууд нэг олон байна даа .. эвий эвий гэж энэ хорвоогээ
    2018 оны 04 сарын 17 | Хариулах
    • Бөхийн өргөөг Нямдорж, Данзан, Батэрдэнэ аварга нар голлон гүйж босгосон!!! Тэд өөрсдөө хандив өгч, бусдаас цуглуулж борви бохис хийлгүй гүйж Бөхийн өргөөг босгосон. Харин хуруу хумсаа хөдөлгөх нь бүү хэл хандив өгөөөгүй Сүхбат, Баямөнх нар одоо булаалдах нь дэндсэн ДЭЭРЭМ юм!!!
      2018 оны 04 сарын 17
  • Zochin (64.119.25.56)
    Яах юу байхав. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс хуралдуулж Улсын бүртгэлээс гэрчилгээ тамга олгосон тэр холбоог нь Бөхийн өргөөнд нь оруулаад ажлы нь хийлгэхгүй юу. Ийм л амархан юмны эсрэг цагдааг хүртэл хөдөлгөөд байгаа улсуудыг төрийн эсрэг гэмт хэрэг хийж байна гээд шүүхэд өгөөч. Нэг их болохоо байцан юм болцон юм шиг худлаа битий хөөрөгдөөд бай.
    2018 оны 04 сарын 17 | Хариулах
  • Одхүү (93.26.165.28)
    Одоо бөхөө дээдэлдэг цаг биш хоолны савнууд хамгийн бүдүүлэг тэнэг мангар нөхөдүүд гахайны байранд цуг амьдруул
    2018 оны 04 сарын 17 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    mongol zoohyylee dendyy olon bohchyyd umaa, muuhai oor hiih ajil baihgui um shig,,,,ene boh bainga barildaj ulsiin hogjild sadaa bolohoo bolimoor um, zovhon naadmaar l barildah heregtei shdee,,,,,estoi muuhai haragdaj baigaagaa oilgohgui malnuud
    2018 оны 04 сарын 17 | Хариулах
  • бөх (66.181.189.252)
    Бөхийн холбооны удирдлага гэж байхгүй-байхын хооронд олон жил болж энэ талын ажил муудах байтугай бүр ялзарч илжирч гүйцсэний хар гай одоо ингэж гарч байгаа юм,ядаж нэг таван жилийн өмнө удирдах бүрэлдүүнд нь салхи оруулсан бол арай өөр байх байсан байхаа,дэндүү муухай ялзарсандаа
    2018 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.21.106.109)
    БӨХИЙН ӨРГӨӨНИЙ 30% НЬ ТӨРИЙН ӨМЧ БУСАД АРД ТҮМНИЙ ӨМЧ ТУЛ НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОЖ ХУВЬЦААГ ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ЗАРАХ ХЭРЭГТЭЙ ...
    2018 оны 04 сарын 17 | Хариулах
    • fantomas
      ter 70% deer alaltsaad bgaa yum bish uu pyazdakuud
      2018 оны 04 сарын 17
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Уржигдар 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Уржигдар 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Уржигдар 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Уржигдар 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2026-05-15
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2026-05-15
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2026-05-15
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    2026-05-15
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2026-05-15
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    2026-05-15
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    2026-05-15
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    2026-05-15
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    2026-05-15
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    2026-05-15
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    2026-05-15
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    2026-05-15
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    2026-05-15
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    2026-05-15
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    2026-05-15
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК