Сагсан бөмбөгийн нэгэн төрөл болох гурвын эсрэг гурав тэмцээн БНСУ-д зохион байгуулагдсан билээ. Уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн хоёр баг оролцож, амжилттай өндөрлүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл, Fiba 3x3-ын шинэ улирлын мэргэжлийн анхны гранпри тэмцээнд "Улаанбаатар" болон "Ховд" гэсэн мэргэжлийн хоёр баг оролцож зургаа болон есдүгээр барт шалгарчээ. "Ховд" багийн хувьд эхний тоглолтоо Японы Токио хотын багийн эсрэг хийж 20/17-оор хожиж тэмцээнээ амжилттай эхлүүлсэн. Харин хоёр дахь тоглолтондоо ОХУ-н Москва хотын багийг 21/19-өөр хугацаанаас нь өмнө хожиж шилдэг 12-т багтсан байна.
Ийнхүү үндсэн хэсэгт шалгарч Канадын "Саскатоон", Сербийн "Белград" багуудтай нэг хэсэгт багтан "Ховд" баг эхний тоглолтоо дэлхийд чансаагаараа наймт эрэмбэлэгдэх Сербийн багтай хийж 16/17-оор хожсон ч дараагийн тоглолтондоо чансаараа 16-т эрэмбэлэгддэг Канадын багт 21/10-аар хожигджээ.