Монголын дотуур байрны багш нарын ээлжит зөвлөгөөн Боловсролын их сургууль дээр болж байна. Уг зөвлөгөөнийг 2011 оноос хоёр жил тутамд зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн зөвлөгөөнд их, дээд сургуулийн удирдлага, дотуур байрны эрхлэгч, багш, оюутан, суралцагчдын 100 гаруй төлөөлөл оролцож байгаа аж. Зөвлөгөөнд оролцогчид оюутны байрны амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах , тэднийг цахимаар бүртгэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, номын сангийн үйл ажиллагааг өргөтгөх, спортын өрөө танхимыг тохижуулах зэрэг асуудлаар санал солилцжээ. Арга хэмжээний үеэр МУБИС-ийн Оюутны өргөө I дотуур байрыг “Оны тэргүүний дотуур байр”-аар шалгаруулж, батламж гардууллаа.
Л.Мөнхнаран