Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн “Холт Иннтернэшл” олон улсын төрийн бус байгууллагын дэд ерөнхийлөгч Кэрил Гарсиа, Азийн орнуудын хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч Дэвид Лим нартай уулзжээ. Уулзалтаар тус байгууллагаар дамжуулан үрчлэгдсэн Монгол хүүхдүүдийн талаар мэдээлэл авч, нөхцөл байдалтай биечлэн очиж танилцах, насанд хүрч буй хүүхдүүдийн иргэний харьяаллын талаар санал солилцсон байна. Өнгөрөгч долдугаар сард Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад үрчлэгдсэн долоон хүүхэд гэр бүлийн хамт эх оронтойгоо танилцах аяллыг анх удаа амжилттай зохион байгуулсан. “Холт Интернэшл” төрийн бус байгууллагаар дамжуулан Гадаадын иргэн, харьяатын газар нь 2001 оноос Монгол Улсын харьяат хүүхдийг Америкийн Нэгдсэн Улсын иргэн, гэр бүлд үрчлүүлж эхэлжээ.
Сэтгэгдэл (1)