Канад улсын Торонто хотод өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 23-ны 13:30 цагийн орчимд микроавтобустай этгээд явган зорчигчдыг санаатайгаар дайрч, халдлага үйлдсэний улмаас 10 хүн нас барж, 16 хүнд бэртэн эмнэлэгт хүргэгджээ.
Канадын цагдаагийн байгууллага халдлага хийсэн этгээдийг газар дээр нь баривчилсан байна. Тус хотод манай улсын 5000 орчим иргэн оршин суудаг бөгөөд уг халдлагад монгол иргэд өртөөгүй гэдгийг Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.