Өмнөд Африкт пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ энэ өдрүүдэд болж байна. Тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны найман тамирчин өрсөлдөхөөс гурав нь оролцоход хоёр нь медалийн тавцанд гарлаа.
Тухайлбал, тэмцээний М-1 ангиллын 105 км-ын жинд Д.Ууганбаяр цээжнээс 260 кг-ыг шахснаар алтан медаль хүртэж, Дэлхийн аварга хэмээх эрхэм алдрын эзэн болж байна. Мөн энэ ангиллын 120 км-ын жинд Ц.Баярхүү 245 км-ыг шахсанаар мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү Монголын хүчний гурван төрөлтийн баг тамирчид алт, мөнгөн медаль хүртсэн бахдам амжилттай ДАШТ-ийг эхлүүлээд байна.