Өчигдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дах айлын хашаанаас их бууны сум олдлоо гэсэн дуудлага иржээ. Тодруулбал, тус дуудлагыг Хэрлэн сумын хоёрдугаар багт иргэн Б Онцгой байдлын газарт өгчээ. Дуудлагын дагуу алба хаагчид газар дээр нь шуурхай ажиллаж тэсрүүлэгчгүй долоон ширхэг их бууны сумыг авч Зэвсэгт хүчний 327 дугаар ангид хүлээлгэн өгсөн байна.
Ард иргэд тэсэрч, дэлбэрэх хэрэгсэл, зэвсгийн төрлийн зүйл олдвол анхаарал болгоомжтой байж, мэргэжлийн хүмүүст хандах шаардлагатай. Эс бөгөөс санаатай болон санамсаргүй байдлаар тэсрэлтэд өртөж, эрүүл мэндээрээ хохирох тохиолдлууд гардаг болохыг анхааруулж байгаа юм.
Сэтгэгдэл (1)