Хүндийн өргөлтийн Залуучууд, Өсвөр үеийн Азийн АШТ Узбекстан улсын Ургенч хотноо боллоо. Манай улсаас Г.Батзаяа, Х.Одхүү нарын удирдлага дор эмэгтэйчүүдийн шигшээ баг бүтэн бүрэлдхүүнээрээ оролцож "Аргентин 2018" залуучуудын олимпын нэг эрх авчээ.
Нийт 25 улсын 328 тамирчин өрсөлдсөнөөс Дэлхийн цомын аварга Э.Билэгсайхан хоёр хүрэл медаль хүртсэн байна.
Мөн Ч.Нямзул дөрөвдүгээрт, Б.Анхныбаяр, Б.Тунгалаг нар тавдугаар байрт шалгарсан байна. Өсвөрийн тамирчид 4-8 байранд шалгарсан амжилт үзүүлжээ.
Багийн дүнгээр
1.Узбекстан
2. Энэтхэг
3. Тайвань
4. Япон
5. Монгол тус тус шалгарчээ.