Энэ оны нэгдүгээр улиралд Монгол Улсад гадаадын 70,5 мянган жуулчин ирсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11 хувиар илүү байна. Нийт жуулчдын 36 хувь болох 25 мянга орчим хүн нь ОХУ-ын иргэд байгаа нь өмнөх оныхоос мөн л 11 хувь өсчээ. Өмнөд хөрш Хятадын жуулчид нийт жуулчдын 32,6 хувийг эзэлж байна.
Аялал жуулчлалын томоохон хэвлэл Fodor`s Travel сэтгүүлийнхээр бол 2018 онд аялагч жуулчдын очих хамгийн их сонирхол татаж байгаа 10 орны тоонд Монгол Улс багтаж байгаа юм хэмээн оросын babr24.com сайт мэдээлжээ.
Орчуулсан Х.Өлзийбаяр