ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг АТГ-аас Оюутолгойн төсөлтэй холбогдуулж “Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт буруутган шалгаж байгаа.
Тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж буй. Хоригдох хугацаа өнөөдөр дуусч, үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр хэлэлцлээ. Улмаар С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорихоор болж, Б.Ариунсанг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьсан байна.
Сэтгэгдэл (6)