Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

13 байгууллага, 1 иргэнтэй хамтран ажиллах гэрээ, санамж бичигт гарын үсэг зурж 7.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг аймагтаа татлаа

2018-5-02
0
ЖИРГЭХ

Сэлэнгэ аймгийн  ЗДТГ, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, United Management Consulting хамтран “Хөрөнгө оруулалт, эдийн засгийн чуулга, уулзалт” арга хэмжээг өргөн хүрээнд амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил 13 байгууллага, 1 иргэнтэй хамтран ажиллах гэрээ, санамж бичигт гарын үсэг зурж 7.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг аймагтаа татаж чадлаа. 

Сэлэнгэ аймаг 2018 оныг “Хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх” жил болгон зарласан. Энэ хүрээнд аймагтаа анх удаа “Хөрөнгө оруулалт, эдийн засгийн чуулга, уулзалт” арга хэмжээг зохион байгууллаа. Чуулган Сэлэнгэ аймгийн хөрөнгө оруулалтын гарц, эдийн засгийн төрөлжилт-аялал жуулчлал, шинэ технологи-инноваци-ХАА, ухаалаг ирээдүй-боловсрол, эрүүл мэнд гэсэн дөрвөн нэгдсэн хуралдаанд тулгуурлагдан явагдлаа. Чуулга уулзалтанд оролцогчидод ОХУ-ын Дархан-Уул аймаг дахь Ерөнхий консул А.Ц.Доржиев, Кувейт улсын ЭСЯ, Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /ТИКА/-аас мэндчилгээ дэвшүүлсэн бол Герман улсын GIZ-ийн эдийн засгийн бодлого, хувийн хэвшлийн хөгжлийн хэлтсийн дарга Др.С.Курц, Үндэсний хөгжлийн газрын судалгаа, шинжилгээний албаны дарга А.Мөнхболд, мөн газрын хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн дарга Л.Мөнхбат, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Б.Лакшми, ГОУХАН-ийн ЭТИС хөтөлбөрийн зөвлөх А.Мөнхжин, GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн захирал Др.Ш.Ханселманн, Швейцарь улсын иргэн, доктор Паскал Гэйрч, GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн дэд захирал О.Батболд, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат, “Reinkle” компанийн Монгол дахь төлөөлөгч, “Торсгор” ХХК-ийн захирал Э.Жаргал, Хүлэмжийн фермер хөгжүүлэгчдийн нийгэмлэгийн тэргүүн Х.Алтанцацралт, “Сэлэнгийн Герефорд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Галсанням, аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр нарын хүмүүс илтгэл тавив. “Сэлэнгэ аймгийн хөгжлийн ирээдүй” сэдэвт  үндсэн илтгэлийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил тавилаа.

Хөрөнгө оруулалтын энэхүү чуулганы хүрээнд Сэлэнгэ аймгийн Засаг даргаас:

1.Германы GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн газартай “Дижитал буюу цахимжсан хэлбэрээр орон нутгийн цогц хөгжлийн түншлэлийн талуудын хүний нөөцийн чадавхийг хөгжүүлэх зорилгоор 17 суманд цахим хурлын орчин үеийн төхөөрөмж суурилуулах, төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчид, иргэдэд зориулсан сургалтын үйл ажиллагаа хэрэгжүүлэх, Сэлэнгэ утасны аппликейшнийг хөгжүүлэх” гэрээнд

2. “Сөүл” групптэй Мандал суманд 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга, Аялал жуулчлалын цогцолбор байгуулах хамтын ажиллагааны санамж бичигт

3.”ММС” ХХК-тай  Жавхлант суманд нэгдсэн халаалтын төв, цэвэр усны шугам барих 1 тэрбум төгрөгийн хамтын ажиллагааны гэрээнд

4. Швейцарь улсын иргэн Пасгал Гейртсэй  Сүхбаатар суманд цанын бааз байгуулах санамж бичигт

5.”Монланс тур” ХХК-тай Жавхлант сумын Ерөө голын Ногоон тохойд “Жавхлант Эко тур” жуулчны бааз байгуулах 2.6 тэрбум төгрөгийн хамтын ажиллагааны гэрээнд  

6. “Сэлэнгийн Герефорд” ХХК-тай  Сэлэнгэ аймгийн мал аж ахуйн салбарын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор герефорд үүлдрийн өсвөр насны үржлийн 20 бухыг жил бүр нийлүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт

7. “Болд төмөр ерөө гол” ХХК-тай  Ерөө сумаас Бугант тосгон хүртэл 70 км хайрган хучилттай зам барих хамтын ажиллагааны санамж бичигт

8. “ТопКроп” ХХК-тай Сэлэнгэ аймгийн газар тариалангийн салбарт АНУ-ын усалгааны сүүлийн үеийн шилдэг тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлэх, усалгаатай тариаланг нэмэгдүүлснээр Сэлэнгэ аймгийн ургацын  эрсдэлийг бууруулах, усалгаатай тариаланг түшиглэж эрчимжсэн газар тариалан мал аж ахуй хосолсон фермерийн аж ахуйг хөгжүүлэх, усалгаатай тариалангийн чиглэлээр АНУ-ын Небраска мужаас агрономич урьж ажиллуулах, Сэлэнгийн хөдөө аж ахуйн залуу боловсон хүчнийг тус мужийн фермүүдэд дадлагажуулах зэрэг ажлуудыг хамтран гүйцэтгэх “Сэлэнгэ-Усжуулалт” төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт

9. “Карьер хөгжлийн төв”-тэй Сэлэнгэ аймгийн иргэд залуусын зан төлөв, авьяас сонирхол хандлага, ур чадварыг технологийн дэвшил ашиглан дэлгэрэнгүй тодорхойлж, карьер хөгжлийн сургалт, зөвлөгөө өгч ажил мэргэжлээ зөв сонгоход нь туслах болон ажил амьдралын сорилтуудыг амжилттай даван туулах төлөвлөгөөтэй,  өрсөлдөх чадвартай , баялаг бүтээгч Сэлэнгийн иргэнийг  бий  болгох зорилгоор “Карьер хөгжлийн төв“ байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт

10. Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуультай Сэлэнгэ аймгийн төрийн албан хаагчдыг чадавхжуулах, сургах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд

11. Буриад Улсын их сургуультай Сэлэнгэ аймгийн хүүхэд залуусыг тус сургуульд сургах, ОХУ-ын их дээд сургуульд элсэхэд бэлдэх, орос хэлний сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээнд

12. Сибирийн хэрэглээний хоршооллын их сургуультай Сэлэнгэ аймгийн хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай мэргэжлийг бэлтгэх чиглэлээр Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дээрх сургуулиудад мэргэжлийн чиг баримжаа олгох ажлыг явуулах, сургалтын чиглэлээр хамтран ажиллах гэрээнд

13. Архивын ерөнхий газартай Төрийн архивын зориулалтын байртай болгох санамж бичигт

14. Хууль зүйн туслалцааны төвтэй Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны мэдээлэл, туслалцаа үзүүлэх, жишиг хууль зүйн туслалцааны төвийг байгуулж, техник тоног төхөөрөмжөөр хангах хамтын ажиллагааны санамж бичигт тус тус гарын үсэг зурлаа.  

Чуулганыг хааж хэлсэн үгэндээ Сэлэнгэ Аймгийн Засаг дарга Ш.Оргил “Өнөөдөр бидний зорьсон зорилт хүссэн үр дүн тодорхой хэмжээнд хүрлээ гэж дүгнэж байна. Чуулганы арга хэмжээнд хүрэлцэн ирж Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, гурван тулгуурт хөгжлийн бодлого, Сэлэнгэ аймгийн өрсөлдөх чадвар, Олон улсын тогтвортой эдийн засаг зэрэг хэрэгцээт мэдээллийг өгсөн төрийн байгууллагуудын төлөөлөл, санал бодол, туршлагаасаа хуваалцсан үндэсний болон орон нутгийн бизнесийн төлөөлөл, Сэлэнгэ аймагтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудад талархалаа илэрхийлье. Та бүхний оруулж буй хөрөнгө оруулалтуудыг үр өгөөжтэйгээр хэрэгжүүлж, хамтын ажиллагааны үр ашгийг хамтдаа хүртэнэ гэдэгтээ итгэл дүүрэн байна” гэлээ.
Сэлэнгэ нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, түншлэлийн хамтын ажиллагааг дээшлүүлэх, аймгийнхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Сэлэнгэчүүдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлсэн, хөгжсөн аймгийг бүтээн байгуулахад энэхүү хөрөнгө оруулалт, эдийн засгийн чуулганы ач холбогдол оршиж байлаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Bayarsaikhan (27.123.214.109)
    Saaliin 10 yneenii fermeriin tosol baina
    2018 оны 05 сарын 02 | Хариулах
  • зочин (202.179.24.92)
    Архивын ерөнгий газар архивын барилга барьж өгөхөөр хөрөнгөтэй газар уу. Гэх мэт..
    2018 оны 05 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол, Израилын парламентын бүлгийн дарга нар цахим уулзалт хийлээ
    10 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов
    7 цаг 56 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө
    8 цаг 1 мин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
    14 цаг 47 мин
  • Их Британийн хаан III Чарльзын дүү Эндрюг АНУ-д ирж "Эпштейний хэрэг"-т мэдүүлэг өгөхийг шаардав
    16 цаг 21 мин
  • Зэвсэгт этгээд сургуульд гал нээж есөн хүнийг хөнөөж, 25 хүнийг шархдуулжээ
    16 цаг 33 мин
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
    16 цаг 38 мин
  • Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо
    18 цаг 30 мин
  • НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурлын хөх бүс дэх түр барилга байгууламжийг барих гүйцэтгэгч шалгарлаа
    18 цаг 57 мин
  • Ногоон төслүүдийг хөрөнгө оруулагчидтай холбох үндэсний платформ нээлтээ хийлээ.
    19 цаг 4 мин
  • Сар шинийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
    19 цаг 15 мин
  • Зах, худалдааны төвүүдийн ойр орчмын авто зогсоолыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна
    19 цаг 19 мин
  • Голомт банк: ТЕНДЕРИЙН УРИЛГА
    21 цаг 4 мин
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
    21 цаг 27 мин
  • Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
    21 цаг 41 мин
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
    22 цаг 8 мин
  • Монгол Улсын авлигын индексийн оноо 2 пунктээр буурч, 10 байраар ухарлаа
    22 цаг 28 мин
  • Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    22 цаг 40 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв
    22 цаг 46 мин
  • Өнөөдрийн аймаг, цэргийн харцага начин цолтны барилдаанд хэн түрүүлэх вэ?
    23 цаг 2 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК