Ханиаднаас сэргийлэх маш сайн вакцин бүтээхэд зориулж Microsoft компанийг үүсгэн байгуулагч, америкийн тэрбумтан Билл Гейтс хувиасаа 12 сая ам.доллар зарцуулахаа мэдэгдлээ хэмээн The Hill хэвлэлд бичжээ.
“Бид ханиаднаас сэргийлэх төгс вакцин бүтээх ажлыг түргэвчлэхийн тулд Page family компанитай хамтран 12 сая долларын төсөвтэй Grand Challenge төсөл эхлүүллээ. Энэ зорилгодоо хүрэхийн тулд бид энэ салбарт амжилттай ажиллаж байгаа дэлхийн шилдэг, шийдэмгий эрдэмтдийг ажиллуулах болно” гэж Гейтс хэлсэн байна. Тэр бас энэ салбарт дэлхий дахин нэг их амжилт олохгүй байгааг дурджээ. Үүнээс ч болоод дэлхий дахин ханиад, томуу дэлхий дахиныг эзлээд байна гэсэн байна.