Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хятадад үйлдвэрлэдэг үхлийн аюултай хүнсний есөн бүтээгдэхүүн

2018-5-02
0
ЖИРГЭХ

Урд хөршид дэгдэж буй хүн амын өвчлөлийн 80 орчим хувь нь хоол хүнснээс үүдэлтэй гэсэн судалгаа байдаг. Гэтэл Монгол Улсын хүнсний бараа, бүтээгдэхүүн импортлогч гол орон нь Хятад улс хэвээр байна. Бид өмнө нь химийн бодисоор хордуулсан хятад сармиснаас болгоомжлохыг сануулсан мэдээлэл хүргэж байсан билээ.

Тэгвэл энэ удаад хүний эрүүл мэндэд нэн хортой, үхлийн аюултай өвчин үүсгэх эрсдэлтэй хуванцар материалаар хийсэн 9 бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хүргэж байна.

Хуванцар цагаан будаа

Манай улс жилд 40 гаруй мянган тонн цагаан будааг есөн улсаас оруулж ирдэг аж.Тэдгээрийн 50 орчим хувийг Хятад улсаас оруулж ирсэн цагаан будаа бүрдүүлдэг байна. Тэгвэл урд хөршид  цагаан будааг пластик, хуванцар материалаар хийх болсон тухай гадаад болон дотоодын хэвлэлүүд бичих болжээ. Гурван аяга хуванцар будаа идэхэд нэг гялгар уут идсэнтэй тэнцдэг байна.

Хуурамч өндөг

Хятадад үйлдвэрлэдэг үхлийн аюултай 9 хүнсний бүтээгдэхүүн

Хятадын вэб сайтуудад хуурамч өндөг үйлдвэрлээд өдөрт 70 ам.долларын орлого олох боломжтой хэмээн сурталчилсан видео бичлэгүүд цөөнгүй байдаг. Хятадууд алгиний хүчил, желатин, кальцийн хлорид, ус болон будагч бодис ашиглан хуурамч өндгийг хялбар хийдэг бөгөөд кальцийн карбонатаар өндөгний хатуу хальсийг хийдэг байна. Ийм хуурамч өндөг идвэл ой санамж муудаж, сэтгэцийн олдмол өвчтэй болох эрсдэлтэй аж.

Үйлдвэрийн давс

Үйлдвэрийн давсыг урт хугацааны турш хүнсэнд хэрэглэдэг давс хэмээн худалдаалж байсан. Уг давс нь хүний бие махбодь хийгээд сэтгэхүйд нэгэн зэрэг хортой төдийгүй нөхөн үржихүйн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг байна.

Хятад сармис

Хятадад үйлдвэрлэдэг үхлийн аюултай 9 хүнсний бүтээгдэхүүн

Хятадын фермерүүд хөдөө аж ахуйд ашиглахыг хориглодог пестицид хэмээх бодисыг түгээмэл ашигладаг гэнэ. Пестицид нь ургамалд хөнөөлтэй шавьж, нян, өт хорхой, мэрэгч амьтдыг устгаж, ургацыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэдэг нийлэг бодис юм. НҮБ-аас мэдээлснээр, энэ хорны хэрэглээ сүүлийн 45 жилд 450 дахин нэмэгдэж, жил бүр 20 мянган хүн пестицидээс хордож нас бардаг аж. 40-80 мг  пестицид үхэлд хүргэх аюултай байдаг гэнэ.

Түүнчлэн хөрсөн дахь мөнгөн ус, хүнцэл, төмөрлөг элемент зэрэг хүнд металлын хэмжээ тав дахин нэмэгдсэн болохыг 2014 онд Хятадын Засгийн газраас гаргасан албан ёсны тайланд дурьджээ. Иймээс Хятадад тариалсан сармис болон бусад хүнсний ногоо хүний эрүүл мэндэд хортойг судлаачид анхааруулсаар байна.

Цементтэй хушга

Хятадад үйлдвэрлэдэг үхлийн аюултай 9 хүнсний бүтээгдэхүүн

Хүний биед олон төрлийн ач холбогдолтой хушгыг ч хуурамчаар үйлдвэрлэх болжээ. Хушганы ясыг дахин ашиглаж дотор нь цемент хийж худалдаалах, хил давуулсан хэрэг Хятадад цөөнгүй гарчээ.

Бэлэн гоймон

2011 онд Хятадын Жуншань хотод 5.5 тонн хуурамч гоймон үйлдвэрлэсэн хэрэг гарч байжээ. Бэлэн гоймонг өнгө оруулагч хорт бодис, хатуу парафин ашиглан үйлдвэрлэж байсан нь мөрдөн байцаалтын явцад ил болсон байдаг аж. Энэ нь хуурамч гоймонтой холбоотой ганцхан жишээ юм.

Үхрийн мах

Хятадад үйлдвэрлэдэг үхлийн аюултай 9 хүнсний бүтээгдэхүүн

Урд хөршид үхрийн мах нэлээд үнэтэй байдаг. Иймд Хятадын зарим ресторан гахайн махыг химийн бодис ашиглан 90 минутын дотор үхрийн махтай адилхан амттай болгодог гэнэ. Ийм хуурамч үхрийн мах идсэн тохиолдолд удаан хугацааны турш хордлогод орж улмаар хорт хавдар тусах магадлалтайг эмч нар анхааруулжээ.

Ногоон вандуй

Хятадаас экспортлодог хуурамч бүтээгдэхүүний нэг нь ногоон вандуй юм. Хуурамч вандуйг шар буурцаг, өнгө оруулагч бодит, цайруулагч болгон ашиглах зориулалттай натрийн метабисульфит ашиглан хийдэг аж. Ногоон вандуй өмөн үүгээс сэргийлэх ач холбогдолтой хүнс. Гэвч хуурамчаар үйлдвэрлэсэн ногоон вандуйг чанах үед өнгө оруулагч бодис нь ялгардаг бөгөөд уг хүнсний бүтээгдэхүүн нь хүний биед маш хортой гэнэ.

Сүү орлуулагч нэмэлт тэжээл

Хуурамчаар үйлдвэрлэсэн сүү орлуулагч нэмэлт тэжээл нь хүүхэд өсөж торних үед толгой нь мэдэгдэхүйц томорч, биеийн бусад хэсэг нь аажмаар доройтоход хүргэдэг хорт бодисуудыг агуулдаг гэж Хятадын онлайн вэб сайтуудад бичжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
“Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
Ихэнх нутгаар хуурайшилт их байна
О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.229.122.31)
    Эдгээрээс сармисийг л нилээн хэрэглэдэг юм. МХЕГ манайд зарагдаж байгаа сармисыг шалгаад хариу өгнө үү!
    2018 оны 05 сарын 02 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    mongoliin hynsnii ayulgui baidal deer bainga shalgalt hiij baih estoi, ….mongolchuud hezeech baigaagui ih hort havdraar ovchildog bolsonii neg gol shaltgaan ene dee,,,,er ni hogjiltei ornuud ch ene hor zazdag asuudaltai tenzej baina, hetryylj ih hor bolgoj baina shyydee bainga l shalgahgui bol
    2018 оны 05 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Уржигдар 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Уржигдар 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Уржигдар 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Уржигдар 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2026-05-15
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2026-05-15
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2026-05-15
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    2026-05-15
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2026-05-15
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    2026-05-15
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    2026-05-15
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    2026-05-15
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    2026-05-15
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    2026-05-15
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    2026-05-15
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    2026-05-15
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    2026-05-15
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    2026-05-15
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    2026-05-15
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК