Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооноос Туул голын усанд эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага өчигдөр орой 18.00 цагийн үед Нийслэлийн онцгой байдлын газарт ирсэн байна. Аврах ангийн 6 алба хаагч, нэг автомашинтай ажиллаж нэр, хаяг нь тодорхойгүй 60-70 настай эрэгтэй хүний цогцсыг уснаас гаргажээ. Цогцсыг тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгч, шалтгааныг олохоор шалгаж байна.