Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Манай сэтгүүлчид,уран бүтээлчид Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 25 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ өдрийг дэлхийн 100 гаруй орон тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Уг өдрийг жил бүр өөр сэдвийн дор тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Эрх мэдлийг хяналтандаа байлгах нь: Хэвлэл мэдээлэл, шударга ёс, хууль дээдлэх ёс”сэдвийн дор тэмдэглэж байна.
Мөн өнөөдөр Монголын 1000 сэтгүүлчид нэг дор цуглаж, салбартаа тулгамдаж буй асуудлаа ярилцаж, баяраа тэмдэглэх юм.