зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинэ түүхийг эхлүүлсэн айлчлал

2018-5-03
0
ЖИРГЭХ

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орон /ӨМӨЗО/-ы нийслэл Хөх хотод саяхан ажлын айлчлал хийгээд ирлээ.

Хөх хот нь Монгол Улсын нийт хүн амтай бараг дүйцэх  3.1 сая хүн амтай. Газар тариалан, мал аж ахуй, эрчим хүч,  соёлын аялал жуулчлал, цахим худалдаа,  санхүүгийн үйлчилгээ зэрэг салбар  эдийн засагт нь тэргүүлэх байр суурь эзэлдэг.  Хөх хотын 70 жилийн ойг угтаж төлөвлөгөөт томоохон ажил хийснээр   эдийн засгийн нээлттэй бүс, өндөр технологийн бүсүүд нь эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Улаанбаатар, Хөх хот хоёр ах дүүгийн харилцаа тогтоогоод  27 жил өнгөрч байна.

Улаанбаатар хотын төлөөлөгчид айлчлалын хугацаанд  Хөх хотын ногоон байгууламж,  шинээр ашиглалтад орсон үйлдвэрүүдтэй танилцаж,  бизнес уулзалтад оролцлоо. 

Өнгөрсөн хугацаанд хоёр хотын хооронд боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарт хамтын ажиллагаа өргөжин тэлсэн бол энэ удаагийн айлчлалаар шинэ хамтын ажиллагааны салбаруудын талаар хөндсөнөөрөө онцлог юм.  Хөх хотын намын хорооны дарга Юн Гуанжун,  тус хотын дарга Фэн  Уйжэн  нартай  энэ үеэр албан уулзалт хийж, хоёр хотын харилцааны талаар  санал солилцов. 

Хөх хотын намын хорооны дарга  Юн Гуанжун уулзалтын  үеэр “Улаанбаатар, Хөх хот хоёр  эртнээс найрамдалт харилцаатай  ах дүү хотууд. Харилцан өндөр дээд хэмжээний айлчлалууд тогмолжсоны зэрэгцээ “Нэг бүс нэг зам” хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагаагаа улам тэлж байгаа.  Хоёр улсын харилцаа  стратегийн иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрсэн.  Эрүүл мэнд, боловсролын салбарт ялангуяа  сайн харилцаатай.  Өнөөдрийн байдлаар Хөх хотод  2000 гаруй Монгол залуус суралцаж, жилдээ  300 орчим хүн  эмнэлэгт үзүүлж, хэвтэн эмчлүүлдэг гэсэн судалгаа бий. Аялал жуулчлалын  хувьд ч харилцаагаа хөгжүүлэх өргөн боломжтой” хэмээгээд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын энэ удаагийн айлчлал  хоёр хотын харилцаанд нэн шинэ түүхийг  бичнэ гэдэгт итгэлтэй байна  гэдгийг илэрхийлж байлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  С.Батболд хариу хэлэхдээ “Энэ удаагийн айчлалд албаны болон бизнес, урлагийн төлөөлөл багтсан өргөн бүрэлдэхүүнтэй болж байна.  БНХАУ  бол манай улсын худалдааны хамгийн том түнш, хөрөнгө оруулагч юм.   Монгол  Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  саяхан БНХАУ-д  айлчилсан. Энэ айлчлалын бүрэлдэхүүнд  миний бие багтаж,  Улаанбаатар хотын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх  томоохон  гэрээ хэлцлийг Засгийн газрын түвшинд  батжууллаа.  Айлчлалын үр дүнд  Улаанбаатар хотын дэд бүтэц, төв цэвэрлэх байгууламжийг  барих зэрэг бүтээн байгуулалтын  төсөл хөтөлбөрүүд багтсан.  Хөххотод ирсэн даруйдаа  хот тохижилт, ногоон байгууламжтай танилцлаа. Богино хугацаанд хотоо  ногоон болгосон  энэ хөтөлбөрүүдийг  Улаанбаатар  хотод хамтран хэрэгжүүлэх саналтай байна.  Мөн  аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт ч хамтын  шинэ харилцааг  хөгжүүлэх  зорилгыг энэ айлчлалаараа тавьсан гэдгийг онцлоё” гэж байлаа.   Энэхүү уулзалтын дараа Улаанбаатар Хөх хотын хооронд хот тохижилт, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах  гэрээ санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Цөлийг ногооруулсан Хөх хотын туршлагаас

Хөх хот сүүлийн  10 жилд  хот тохижилт, ногоон байгууламжид онцгойлон анхаарчээ. Хотынхоо түүхэн ойд зориулан Бүх ард түмний Үндэстний  соёл, спортын хүрээлэнг байгуулан ашиглалтад оруулсан байна. Хажуугаас нь харахад морины эмээл, дээрээс нь харахад  баатарын хувцас өмссөн эрэлхэг  эрийг дүрсэлсэн архитектурын шийдэлтэй  3000  хүний суудалтай морин тойруулгатай төдийгүй  зочид буудал, амралтын төвүүдийг цогцоор нь байгуулж чадсанаараа онцлог юм.  Мөн  морин тойруулгад уралдуулахаар сайн үүлдэрийн  адууг  Туркменистанаас авчирсан бөгөөд  бооцоо тавьж  уралдуулдаггүй гэлээ. Тус хүрээлэн үзэгчдийн  зочид буудлын  төлбөр,  үзвэрийн  тасалбараар орлогоо бүрдүүлдэг аж.

Хүрээлэнг 830 сая юанийн хөрөнгө оруулалтаар 1.6 жилийн  хугацаанд барьж байгуулсан байна.  Хүрээлэнгээ дагаад ногоон байгууламжийг хийжээ.  Сүүлийн 10 жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр  тус хот шат дараалсан арга хэмжээ авсны хамгийн үр дүнтэй хэрэгжсэн төсөл нь  Хот тохижилт, ногоон байгууламж  юм. 

Арван сая мод суулгаж, олон төрлийн цэцгээр  хотын  өнгө үзэмжээ чимэн  ургуулж байна.  “Монгол өвс” компани л гэхэд тасалгааны цэцгээс өгсүүлээд нэг наст цэцэг, өвсний үрсэлгээ хийдэг.  Сургуулийн багачуудад багаас нь  байгаль орчин, ногоон байгууламжтай хэрхэн харилцах талаар хичээл зааж,  “Монгол өвс” компанийн үйл ажиллагаатай танилцуулдаг байна.  Мөн эко хот болох зорилт тавьжээ. Үр дүн нь ч гарч байгаа гэдгийг  ногоон байгууламж хариуцсан  хорооныхон хэлж байлаа.

Хогийн цэгийг цэцэрлэгт хүрээлэн болгосон нь

Хөх хотын төвд  Чингисийн цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна. Хүрээлэнгийн газар өмнө нь хогийн цэг байсан гэнэ.  Хогийн цэгийг цэвэрлэн нөхөн сэргээлт хийж, ногоон байгууламж, хүрхрээ, Чингисийн хөшөө дурсгалыг хийснээр  өнөөдөр  Хөххотын иргэдийн амарч зугаалдаг төв болж чаджээ.  Хотын зүгээс ийм  цэцэрлэгт хүрээлэнгүүдийг төлөвлөгөөтэйгээр шат дараалан байгуулж байгаа аж.   Манайхаар бол карьер болон хогийн цэгээ  цэцэрлэгт хүрээлэн болгох төслийг Хөх хот томоохон хөрөнгө оруулалтаар  шийдэж,  Өвөр Монголын өөртөө засах орноос  санхүүжилтыг хийж байгаа юм байна. 

Айлчлалын үеэр хоёр хот  ногоон байгууламжийн төсөл дээр хамтран ажиллаж, Улаанбаатар хотод Хөххотын нэрэмжит ногоон гудамж байгуулахаар тохиролцсон.  Тус  хотын  хот тохижилтын нэр хүндтэй мэргэжилтэн болох  35 жил мод тарьж цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл дээр ажиллаж байгаа  Жу даргаар ахлуулсан багийг  удахгүй  Улаанбаатар хотод айлчлахыг  хотын дарга урилаа.  Яармагийн дэнж буюу  Чингис хаан нисэх онгоцны буудал тийш явдаг гудамжийг “Ногоон гудамж” болгох  талаар мөн хөндөн ярилцлаа.

Хоёр хот аялал, жуулчлалын салбарт хамтран ажиллана

Хоёр хот аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар  санамж бичиг байгуулсан юм. Энэ ажлын хүрээнд  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга  Д.Батсүх болон Нийслэлийн иргэдийн Хурлын Төлөөлөгчид  Өвөр Монголын өөртөө засах орны  Аялал жуулчлалын хөгжлийн хорооны дарга  Жэн И Пэнтэй уулзсан.  Уулзалтад  Өвөр Монголын өөртөө засах орны  орлогч дарга Ай Лихуй  хотын даргыг хүндэтгэн оролцов.

Тэрбээр энэ  тавдугаар сарын 3-наас   Монгол Улсад албан ёсны айлчлал хийх юм.  Хоёр хот аялал жуулчлалын салбарын харилцааны талаар ярилцаж буйд талархаж байгаагаа  Хөххотын удирдлагууд хэлж байлаа. 2019 онд Хөххот метротой болно.   Мөн онгоцны шинэ буудал ашиглалтад орсон байна.

Хоёр хотын  аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг  шинэ шатад гаргана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид  Хорин суманд зочилж “SK сэнь” био технологийн үйлдвэр,  малын эм бэлдмэл,  мах боловсруулах үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуйн фермтэй танилцлаа.  Сүүлийн жилүүдэд  мах боловсруулах чиглэлээр  дэвшилтэт технологиор  ажиллаж,  махны чиглэлийн үхэрийг зориудаар  бэлдэж, хот, түүний  орчмын зах зээлд нийлүүлж байгаа юм байна.  

Мөн хотын даргын Хөх хотод хийсэн айлчлалын үеэр хоёр хотын бизнесийн салбарын уулзалт болов.  Бизнес уулзалтыг нээж   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  С.Батболд хэлсэн үгэндээ “Хөх хот бол Улаанбаатар хоттой эдийн засаг бизнесийн харилцаагаа хөгжүүлэх боломжтой хамгийн ойр хөрш, дөт зам юм.  Өнөөдрийн байдлаар тус  хотод суралцаж байгаа монгол залуусын тоо хоёр мянга давсан нь  хэл соёлын хувьд ч хамтын ажиллагааны сайхан жим бий болсон гэдэг нь харагдаж байна” хэмээсэн.

Мөн энэ удаагийн  бизнес уулзалт хоёр хотын  аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг нэг шатаар ахиулна гэж үзэж байгаагаа онцлов.  Хөххотын томоохон төсөл хариуцах газрын дарга   Жан Гүө Пин хэлэхдээ “Хөх хот  хөгжлийн чухал үе шатандаа  явж байна.  Хөх хот нь Улаанбаатар, Москва хотыг хуурай замаар холбосон том төв болгохоор зорьж байгаа.  “Аж ахуйн нэгж хөгжвөл улс хөгжинө” гэдэг Хятад үг бий.  Аж ахуйн нэгж та бүхэн болон улс орны хөгжлийн хамтын хүч юм” гэлээ. Энэ уулзалтын үеэр  Улаанбаатар хотын худалдааны танхим, Хөх хотын худалдааны танхим хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн  эмийн үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлэгч  “Монос” групп  Хөх хотын   эмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулав.

Хөх хот Улаанбаатар хотын харилцааны түүх хэдийгээр  27 жилээр хэмжигддэг ч  өвөг дээдсийн үеэс өнө эртний харилцаатай гэдгийг  хотын даргын айлчлалын үеэр хоёр талууд онцолж байв.  Элсэн цөл шахуу газар хот сүндэрлүүлж,  хөгжлийг шинэ бодлогоор төлөвлөж чаддагийг  Хөх хотын хөгжлийн  70 жилийн түүх харуулна.  Өнөөдөр энэ хотын иргэд нано технологи, инноваци ярьж,  иргэдийнхээ  амьдрах таатай орчныг бүрдүүлэх  намын бодлогыг хэрэгжүүлж байна. Иргэн бүр хотын бүтээн байгуулалтад гар бие оролцож, аж ахуйн нэгж бүхэн  тохижилт, ногоон байгууламжид анхаарч байгаа нь  хотын өнгө үзэмжийг төгс болгож байна. 

Ийнхүү Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын ажилын айлчлалын үеэр  хоёр хотын харилцааны  шинэ түүхийг нээж, хамтын ажиллагааны шинэ салбаруудаа тохиролцож чадлаа. Дараагийн ажил хэрэгч уулзалтыг  Улаанбаатар хотод  хийхээр талууд  ярилцлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    8 цаг 11 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    8 цаг 21 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    9 цаг 0 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    9 цаг 12 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    9 цаг 27 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    9 цаг 34 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    10 цаг 2 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК