Олон улсын Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан МСНЭ “Хараат бус сэтгүүлзүй” сэдэвт форум зохион байгуулж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон. Энэ жил дэлхий даяар энэ өдрийг “Эрх мэдлийг хяналтдаа байлгах нь: Хэвлэл мэдээлэл, шударга ёс, хууль дээдлэх ёс”сэдвийн дор тэмдэглэж байна.
Энэ жилийн хувьд энэ өдөр Монгол Улсад үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 105 жилийн ойтой давхцаж байгаа юм.
Энэ өдрийн хүрээнд өнөөдөр “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум болж “Хараат бус сэтгүүлзүй”, “Үндэсний сэтгүүл зүйн түүхэн замнал ба 105 жил”, “Сэтгүүл зүйн хөгжлийн өнөөгийн байдал, хандлага”, “Үндэсний сэтгүүл зүйн шинэ дэвшилтэд хөгжил ба ойрын 10 жилийн зорилт” зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцэж байна. Форумд 1000 гаруй сэтгүүлч оролцож байна.