Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1993 оны энэ өдөр Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тэмдэглэхийг тунхагласан бөгөөд энэ өдрийг дэлхий нийтээрээ 25 дахь жилдээ тэмдэглэж байна.
Хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчмыг дээдлэх, дэлхий дахинаа энэхүү эрх чөлөө хэрхэн хэрэгжиж буйд үнэлэлт дүгнэлт өгөх, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдлыг сахин хамгаалах, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх зорилгоор жил бүр энэ өдрийг тэмдэглэж байгаа билээ.Сэтгүүлч бол хэвлэл мэдээллийн байгууллагын гол хөдөлгөгч гэж үзвэл Эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө мөнхөд эргэлдэх учиртай.Тэд дархлаатай, тэд хамгаалттай байж нийгэм эрүүл байна.Гэвч өнөөгийн нийгэмд “гол хөдөлгөгчдөө” эрсдэлийн өмнө хамгаалалгүй орхисон.Магадгүй тэдний зүрх шаналж байгаа байх.Гэхдээ нийгэм эрүүлжинэ.Хэвлэлийн эрх чөлөө бүрэн утгаараа хөгжинө.