зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Эрүүл,аюулгүй ажлын байр-Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” хэлэлцүүлэгт салбарын 100 гаруй төлөөлөл оролцлоо

2018-5-04
0
ЖИРГЭХ

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийг угтан орон даяар жил бүрийн дөрөвдүгээр сард “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян”-ыг зарладаг уламжлалтай. Монгол улсад 2002-2017 оны хооронд гарсан 5900 үйлдвэрлэлийн  осолд нийт 6464 иргэн өртсөнөөс 50.1 хувийг 18-35 насны залуучууд эзэлж байна.
Тиймээс ХНХЯ, НХЭГ, ХАБЭАҮХ, НДЕГ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс 2018 оны 04 дүгээр сарын 01-нээс 30-ны  өдрийн хооронд энэхүү сарын аяныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг төлөвшүүлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлцгээе” уриан дор зохион байгуулсан.

“Эрүүл,аюулгүй ажлын байр-Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” хэлэлцүүлэгт салбарын 100 гаруй төлөөлөл оролцлоо Arslan.mn
Тус сарын аяны хүрээнд Нийслэлийн Хөдөлмөрийн эрхлэлтийн газар,  НЗДТГ, НМХГ, МАОЭНХ, нийслэл Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хамтран  эрүүл аюулгүй ажлыг байрыг бий болгох, төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх зорилгоор “ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙР-ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА”сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

“Эрүүл,аюулгүй ажлын байр-Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” хэлэлцүүлэгт салбарын 100 гаруй төлөөлөл оролцлоо Arslan.mn
Энэхүү хэлэлцүүлгийг нээж НЗД-ын орлогч Д.Энхтөр хэлсэн үгэндээ “ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал сүүлийн жилүүдэд нэн чухлаар тавигдаж байгаатай холбогдуулан жил бүрийн 04 дүгээр сарыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян болгон орон даяар зохион байгуулсаар ирсэн. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн засаг даргын 2018 оны А/340 дүгээр захирамж гарч,  сарын аяныг нутаг дэвсгэрийн онцлогт нийцүүлэн шинэлэг хэлбэрээр зохион байгууллаа. Аяны хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа барилга, үйлдвэрлэлийн салбарын аж ахуйн нэгж байгууллага, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан залуучууд, зорилтот бүлгийн иргэдэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журмыг мөрдөн ажиллах, түүнийг хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж,  хууль тогтоомжийн эмхэтгэл, гарын авлага тараах материал боловсруулж хэвлүүлэх, олон нийтэд сурталчлах ажлуудыг хийсэн.  Мөн дүүрэг бүр өөрсдийн онцлогт нийцүүлэн шинэлэг хэлбэрээр аяныг зохион байгуулан ажиллаж байна.” хэмээлээ.

“Эрүүл,аюулгүй ажлын байр-Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” хэлэлцүүлэгт салбарын 100 гаруй төлөөлөл оролцлоо Arslan.mn
Хэлэлцүүлгийн үеэр ХНХЯ-ны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга З.Бауыржан “ ХАБЭА сарын аян маань долоо дахь жилдээ зохион байгуулагдаж, дүүрэг, аймгуудад энэ хэлэлцүүлэг мөн хийгдэж байна. ААН байгууллагууд хуулийн хэрэгжилт тал дээр түлхүү анхаарч ажиллах ёстой. ХАБЭА эрх зүйн орчин нэг үеэ бодвол харьцангуй боловсронгүй болсон.  50-иас дээш ажилтантай ААН байгууллагууд байвал орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилчидтай байна. 100-с дээш байвал бүтэц, хэлтэс байх ёстой. 50-иас доош 20-иос дээш байвал гэрээ хийж мэргэжлийн байгууллагуудаас сургалт, семинарыг гэрээгээр авах хуулийн зохицуулалт хийгдсэн.  
ААН байгууллагууд ажлын туршлагаас шалтгаалж жилийн төсвийн 1.5 хувь, төсвийн байгууллага 0.5 хувийг ХАБЭА-д зарцуулах ёстой байдаг. Энэ санхүүжилтийн асуудал нь нэлээд тулгамдсан асуудал болж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд ХНХЯ болон Монгол улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үйлдвэрлэлийн осол мэргэжлээс урьдчилан сэргийлэх тодорхой зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтон хүрээнд ХАБЭА-н талаар эрх зүйн орчныг боловсронгуй болгох, санхүүжилтын механизмыг оновчтой болгох зэрэг  зорилтыг дэвшүүлэн  үндэсний  тав дахь хөтөлбөрийг баталагдаж хэрэгжүүлэх шатандаа ажил хийгдэж байна. “хэмээлээ.


Хэлэлцүүлэгт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд, аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй нэгж байгууллагуудын удирдлага, инженер техникийн ажилтнууд зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцож,  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээрх төр  засгийн бодлого, шийдвэрүүд, түүний хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

“Эрүүл,аюулгүй ажлын байр-Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” хэлэлцүүлэгт салбарын 100 гаруй төлөөлөл оролцлоо Arslan.mn
Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дэд дарга З.Соёлмаа “ Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны төлөөлөл  нийгмийн түншлэлийн хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хэлэлцүүлгийг зохион байгуулахад хамтран ажиллаж байна.  Аж ахуйн нэгжүүдэд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл” гэж байгуулан ажиллаж байна.  Харин тус зөвлөл үр дүнтэй ажиллаж байна уу,  үгүй юу гэдэг асуудалтай.  Иймд бидний зүгээс энэ жил “Осолыг тэглэе” гэсэн аянд нэгдсэн.  Энэ аяны хүрээнд томоохон аж ахуйн нэгж байгууллагатай үйлдвэрчний эвлэлийн хороодтой газруудад  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр аваар осолгүй ажиллах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар  мэдээлэл, мэдлэгтэй болгох, нөгөө талаас шаардлагатай ажлын хувцсаар хангаж байна уу гэх чиглэлээр үзлэг шалгалтууд хийгдсэн. Энэ үзлэг шалгалтын үр дүнг харгалзан  сургалт зохион байгуулж байна. Шалгалтаар  ажилчиддаа хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас хэрэгслээр бүрэн хангасан эсэх,  ХАБЭА талаар  сургалт зохион байгуулдаг эсэх зэрэг олон асуудлыг авч үздэг” хэмээлээ.


Энэхүү хэлэлцүүлэгийн үр дүнд “Зохистой хөдөлмөрийн үзэл баримтлал”, “Үйлдвэрлэлийн ослын шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам”, “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тулгамдаж буй асуудлууд” , “Сарын аяны хүрээнд хийсэн шинэлэг ажил”, “Ажлын байрны сөрөг хүчин зүйл, түүнээс урьдчилан сэргийлэх нь” зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдаж, хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлт , зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх юм.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    5 цаг 39 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    5 цаг 50 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 цаг 28 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 40 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    6 цаг 55 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 3 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 цаг 31 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК