Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Жаргалмаа: “Монголын инновацийн 7 хоног-2018” арга хэмжээ хөдөө орон нутгаар хүрээгээ тэлсэн

2018-5-08
0
ЖИРГЭХ

“Монголын инновацийн 7 хоног-2018” арга хэмжээ энэ долоо хоногийн турш болох гэж буйтай холбогдуулан БСШУСЯ-ны Инновацийн хэлтсийн дарга Д.Жаргалмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Мэдээллийн эхэнд инновацийн талаарх ойлголтыг уншигчдад өгөх нь зүйтэй болов уу. Инноваци бидний амьдралд яагаад хэрэгтэй юм бэ?

-Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явцыг инноваци гэж ойлгож болно. Олон улсад инновацийг бүтээгдэхүүний, үйл явцын, бүтэц, зохион байгуулалтын, маркетингийн, логистикийн инноваци гэж ангилдаг. Монголд инноваци хоёр төрлөөр үүсч, хөгжиж байна. Нэгдүгээрт, шинэ санаанд судалгаа боловсруулалт, технологийн туршилт, зүгшрүүлэлт хийгдсэний дараа оюуны өмчид бүртгүүлж, бүтээгдэхүүн гаргаж, зах зээлд нийлүүлэх замаар хөгжиж байна. Хоёрдугаарт, оюуны өмч, патентгүйгээр инноваци өөрөө бий болж байна.

Инновацийн үйл ажиллагаа өргөтгөн хөгжсөнөөр инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өндөр технологийг нэвтрүүлэх, нутагшуулах, чанар хүртээмжийг нь дээшлүүлэх, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах,  мэдээлэл, үйлчилгээг иргэдэд хүргэхэд инновацийн үйл ажиллагааг чиглүүлж, ая тухтай амьдрах боломжийг нь сайжруулах гээд олон талын  ач холбогдолтой гэж үзэж байна.

 

 -“Монголын инновацийн 7 хоног-2018” арга хэмжээ энэ долоо хоногийн турш үргэлжилнэ. Энэ удаагийн долоо хоногийн онцлох арга хэмжээний талаар мэдээлэл өгөхгүй юү?

-“Монголын Инновацийн 7 хоног”  арга хэмжээ 2015 оноос олон улсын туршлага, дэлхий нийтийн жишгийн дагуу  инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, түншлэл, төр, хувийн хэвшлийн хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор энэ жил 4 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна.

            Энэ жилийн арга хэмжээг БСШУСЯ, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар, Дархан-Уул аймгийн ЗДТГ, ШУТСан, ШУА, МҮХАҮТ, ШУТИС, СУИС, ХААИС, БХИС, МУИС, АШУҮИС, МУБИС, МТҮП, Монголын залуу эрдэмтдийн холбоо ТББ, Монголын  инновацийн холбоо ТББ, Гарааны бизнесийг дэмжих байгууллагууд- “Start Up Mongolia” ТББ,  “Work Central” ХХК, “Start Up Marketing space” ХХК, “What3words” зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

Энэ удаагийн “Монголын Инновацийн 7 хоног”-ийн гол онцлог нь Дархан-Уул аймагт “ХАА-н технологи, инноваци 2018” форум, үзэсгэлэнг гаргаж буйгаараа онцлог болж байна. Учир нь өмнөх жилүүдэд энэ үзэсгэлэн зөвхөн нийслэлд гардаг байсан. Харин энэ удаад Дархан-Уул аймгийн ЗДТГ-тай хамтран Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй  аж ахуйн нэгж, байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн инновацийн үйл ажиллагааны үр дүн, шинэ техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг нийтэд танилцуулах форум, үзэсгэлэнг зохион байгуулах юм. Түүнчлэн гарааны бизнесийг дэмжих  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хамтын оффисуудын нэгдсэн чуулга –уулзалтыг энэ сарын 12-нд “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээний хүрээнд анх удаа санаачлан зохион байгуулах гэж байгаагаараа мөн онцлог болж байна. Энэ удаагийн чуулганыг олон улсад амжилттай яваа хамтын оффисуудын үүсгэн байгуулагчид болон Ази Номхон далайн Хамтын оффисуудын холбоотой (CAAP https://www.coworkingasiapacific.com ) хамтран зохион байгуулж байна.

CAAP нь бүсийн хэмжээнд хамтын оффисуудын хамгийн том Unconference-ийг зохион байгуулдаг бөгөөд Co.Mo Unconference 2018-ийг бүсийн хэмжээнд Монголд анх удаа зохион байгуулж байгааг Монголын хамтын оффисуудын дэлхийд гарах, олон улсын хамтын оффисуудын туршлагаас суралцах томоохон боломж гэж бид харж байна.

 Чуулганд Тайландын HUBBA Coworking Space-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Amarit Charoenphan, Канадын HUBUD Coworking Space-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Steve Munroe, АНУ -ын Techstars-ийн хѳрѳнгѳ оруулалтын сангийн Ази тив хариуцсан захирал Д.Бат-Октябрь болон Сингапур улсын Workcentral Singapore LTD үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Paul Lee нарын хүндтэй зочид илтгэл тавина.

 

-Хөтөлбөрөөс харахад “Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын үе ба Монгол Улсын хөгжлийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал ихээхэн анхаарал татаж байна. Энэ хурлын талаар товч мэдээлэл өгөөч?

-Шинжлэх ухааны академиас энэхүү эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг зохион байгуулж байна. Монгол Улс зөвхөн уул уурхай, эрдэс баялагаа ашиглан хөгжинө гэж ярихаас илүүтэй мэдлэг оюунаараа хэрхэн хөгжих тухай ярих цаг нь ирээд байна. Дэлхий нийтээр өнөөдөр аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын тухай ярьж байна. Ойрын хугацаанд эрчимтэйгээр үр нөлөөгөө үзүүлэх олон салбарууд бий. Хиймэл оюун ухаан, сансрын технологи, дрон технологи, роботын технологи гэсэн энэ салбаруудыг онцолж болно.  Тиймээс уг эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлаар Монгол Улс аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалыг хэрхэн угтан оролцох вэ, яаж хөл нийлүүлэн хөгжих вэ гэхчилэн маш өргөн сэдвийн хүрээнд хэлэлцэх юм.   

 

-Сүүлийн үед залуу эрдэмтэн судлаачид олон боллоо. Энэ бол маш зөв хандлага. Инновацийн 7 хоногийн хүрээнд залуучууд руу чиглэсэн ямар арга хэмжээ, ямар ажил зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?

- Best Paper Awards: Master & Doctorate Student’s-2018 магистрант, докторант оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурлыг БСШУСЯ, Монголын Залуу эрдэмтдийн холбоо, ШУТИС болон бусад их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Уг эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь магистрант, докторант оюутны судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, залуу судлаач нарт судалгааны үр дүн, бүтээлээ танилцуулах боломж олгох улмаар шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг чадавхижуулан, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, түүнчлэн шинжлэх ухааныг төр, хувийн хэвшил болон олон нийтэд сурталчилан таниулахад оршиж байгаа юм. Магистрант, докторант оюутнууд маань өөрсдийн судалгааны ажлаа танилцуулж, шалгарсан нэг шилдэг магистрант, нэг шилдэг докторантын бүтээлийг өргөмжлөл болон мөнгөн шагналаар шагнаж урамшуулахаас гадна энэ хурлын үйл ажиллагаа нь бүгд англи хэл дээр явагддагаараа онцлог юм.

Мөн Залуучуудын гарааны бизнесийн   “START-UP WEEKEND” арга хэмжээ болно. Нийслэлийн залуучууд, их дээд сургуулийн оюутнуудын дунд гарааны бизнесийн шилдэг төсөл шалгаруулах арга хэмжээ ба оролцогчид 54 цагийн туршид  өөрсдийн шинэ санаагаа хөгжүүлэх, гарааны бизнес төлөвлөгөө боловсруулах, хөрөнгө оруулалтаа тооцоолж, компаниа байгуулах зэрэг бизнес эрхлэлт, энтрэпренершипийн маш чухал туршлагуудыг олж авах оюутан, залууст ихээхэн өгөөгжтэй арга хэмжээ болно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
“Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
Ихэнх нутгаар хуурайшилт их байна
О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Уржигдар 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Уржигдар 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Уржигдар 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Уржигдар 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2026-05-15
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2026-05-15
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2026-05-15
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    2026-05-15
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2026-05-15
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    2026-05-15
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    2026-05-15
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    2026-05-15
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    2026-05-15
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    2026-05-15
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    2026-05-15
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    2026-05-15
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    2026-05-15
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    2026-05-15
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    2026-05-15
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК