Америкийн Техасын их сургуулийн эрдэмтэд дэлхийд анх удаагаа архины хамаарлаас сэргийлэх вакцин гаргаж авснаа амжилттай туршсан байна. Тэд JVW-1034 нэртэй энэ бэлдмэлээ харх, өтөнд туршихад спиртэд дурлахыг нь бүрэн болиулж чадсан байна гэж Neuropsychopharmacology-ийн эх сурвалжаас аван оросын Известия мэдээллээ. Туршилтыг спиртээр чийглэж нэг хэсгийг нь өнөөх вакциныг шингээсэн хөрстэй газарт өтөө байрлуулан ажиглах замаар явуулжээ. Ингэхэд эмтэй хөрсөнд байсан өт аажимдаа спирттэй хэсэг рүү ойртохгүй байсан гэнэ.
Мөн энэ вакциныг хийлгэсэн харх 10 хувийн спиртийн уусмал хэрэглэхээс татгалзаж, цэвэр ус руу тэмүүлж байжээ.
Одоо эрдэмтэд энэ эмээ хүмүүс дээр туршиж дүгнэлт гаргах зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байнаа юм байна.
Сэтгэгдэл (1)